BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цаг хурдан өнгөрч буйг дүрсэлсэн хөлтэй хүүхэлдэйн киноны цаг ажиллаж байгаа бололтой. Ард нь улаан хөдөлгөөний шугам зурж, хурдыг онцолж өгдөг. Арын дэвсгэр нь энгийн цагаан өнгөтэй. - Business.MN

Цагийн менежментээ сайжруулах “анхан шатны тусламж”

Business.mn   Business.mn
2022-01-07
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Шинэ он гараад удаагүй байгаа энэ өдрүүдэд хүн бүр зорьсон, төлөвлөсөндөө хүрч, жилийн эцсийг сэтгэл хангалуун үдэхийг хүсдэг. Гэвч дийлэнх хүний хувьд санасандаа хүрч чадахгүй байх нь түгээмэл. Энэ бүхэн цагийн менежмент, цаг төлөвлөлттэй салшгүй холбоотой. Цагаа нарийвчлан төлөвлөж, бүтээмжээ сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар өдгөө хүн бүр хэлүүлэлтгүй маш сайн мэднэ. Тиймээс цагийн менежментийн зөв аргачлалыг хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой байдаг болон цагаа төлөвлөхөд саад болж, хойш чангааж байдаг шалтгаануудын талаар эхлээд мэдэж авцгаая.

Цагийн менежментийн ач холбогдол:

-Өөрийнхөө хүсэж буй зүйлдээ гаргах цагтай болно.

-Ажлын бүтээмж сайжирч, үр ашиг дээшилнэ.

-Шийдвэр гаргах чадвар сайжирна.

-Үүрэх аливаа эрсдэлийг бууруулна. 

-Стресс, ядаргааг бууруулна.

-Бусдад хүндрэл учруулахгүй. 

-Нэр хүнд өснө. 

Цаг төлөвлөхөд саад болдог шалтгаан:

-Зорилгогүй. 

-Нарийвчлан төлөвлөдөггүй

-Дадал болгодоггүй

-Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрдэггүй

-Манлайлал дутмаг

Хүмүүсийн цаг төлөвлөлтийн чадварыг дараах байдлаар ангилж болно. 
Цаг төлөвлөлтийн 8 түвшин:
  1. Бүхнийг толгойдоо тогтоодог ба ямар нэгэн ажил амжуулахдаа бараг бичиж авдаггүй.
  2. Товлосон уулзалтаа мартахгүйн тулд хуанли хөтөлдөг.
  3. Хийх ажлаа дуусгах хугацаатай нь цаасан дээр бичиж тэмдэглэдэг.
  4. Өдөр тутам хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.
  5. Цаг төлөвлөхдөө хийх ажлынхаа ач холбогдлоор эрэмбэлдэг. 
  6. Ажлын зорилгоо цаасан дээр тодорхойлж бичдэг.
  7. Зорилго, алсын хараагаа хэзээд нэрлэн хэлж чадна.
  8. Миний нэг өдрийн үйл ажиллагаа алсын хараа, эрхэм зорилготой маань нийцдэг.
Цаг төлөвлөлттэй холбоотойгоор Ганабелл институтийн сургагч багш Л.Ундармаа зөвлөж байна. 

Ухаалаг төхөөрөмжид суурилсан цаг төлөвлөлтийг хэрхэн хийх вэ? 

Google Calendar зэрэг платформыг оффист, ажлын хэрэгцээндээ хүн бүр дундаа хуваалцах байдлаар ашиглахад тохиромжтой байдаг. Хувь хүний тухайд апп гэхээс илүү үзэг, цаасыг хослуулсан сонгодог хувилбарыг сонговол тохиромжтой. Харвардын их сургуулийн элсэгчдээс “Та төлөвлөгөө, зорилгоо цаасан дээр буулгадаг уу” хэмээн асууж, 20 жилийн дараа мөн адил асуултыг тавьж, судалгааны дүнг нэгтгэхэд “Цаасан дээр бичдэг” гэж хариулсан хүмүүс төлөвлөгөө, зорилтдоо 11 дахин илүү  хүрдэг гэсэн дүгнэлтийг боловсруулсан удаатай. Аппын тухайд Google -ээс хайж, өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохирсныг сонгон ашиглах боломжтой. 

Цаг төлөвлөлтийн ABC аргачлалын талаар тайлбарлана уу?

A бол хамгийн чухал ажил. B бол түүний дараах хийх боломжтой ажлууд. Харин C бол яаралтай биш ч ойрын хугацаанд, тухайн долоо хоног, сард хийж амжуулах ажлууд юм. Өөрөөр хэлбэл, ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж байна гэсэн үг. Тэгэхээр жижиг сажиг буюу гарт тааралдсан ажил бүрээ хийх гэхээс илүү тухайн сарын төлөвлөгөөндөө уялдуулж, жанжин шугамаа барьж ажиллахад ABC аргачлалын ач холбогдол оршдог. 

Төлөвлөгөө гаргахдаа юунаас эхлэх ёстой вэ? 

Байгууллагын алсын хараа, зорилго зорилт хувийн төлөвлөгөө, үнэт зүйл, зарчимтай нэг цэгт огтлолцож байвал ажлын бүтээмж нэмэгдэж, цаг ашиглалт сайжирдаг. Тиймээс ямар төрлийн ажил эрхэлж, ямар зорилгын төлөө цаг хугацаагаа зарцуулбал аз жаргалтай ажиллах вэ гэдгээс энэ бүхнийг эхлүүлбэл тохиромжтой.  

Хувь хүн зорилгоо хэрхэн жижиг алхмуудад хуваах вэ? 

bookzone

Олон хүн оны эхэнд хийх ажлын жагсаалт гаргаж, маш олон зүйл жагсааж бичдэг. Гэвч жилийн эцсээр жагсаалтын биелэлт тааруухан байх нь бий. Харин үр дүнтэй байх гол арга бол алсын хараа буюу авирах гэж буй уулынхаа оройг эхлээд харах. Дараа нь уулын оройд хүрэх алхмуудаа тодорхойлж, эрэмбэлэх. Нэг үгээр, алхам алхмаар урагшилна гэсэн үг. Ингэж өдөр тутам цагаа зарцуулж буй жижиг ажлуудын үр дүн томоохон зорилго, жилийн төлөвлөгөөндөө хүрэх гол арга зам болдог. 

Жилийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй байлгах вэ?  

Хоёр чухал хүчин зүйл бий. Нэгт, алсын хараа, ирээдүйн зорилготойгоо уялдуулах. Хоёрт, жилийн төлөвлөгөөгөө биелүүлсэн байхын тулд өнөөдөр юунд цагаа зарцуулж байна вэ гэдэгт анхаарах.  

Тагууд: менежментхувь хүний хөгжилцагийн менежмент

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00