BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зүүн талд нь тод улаан, шар, судалтай дэвсгэр бүхий сонгодог гантиг баримал бүхий дижитал эвлүүлэг. Баруун талд нь тод цэнхэр дэвсгэр дээр янз бүрийн эклектик элементүүдээр чимэглэгдсэн пикселжсэн орчин үеийн дүрс. - Business.MN

Криптомагнатууд, NFT ба урлагийн зах зээл

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-01-11
  Дижитал шилжилт, Санхүү
1
Share on FacebookShare on Twitter

Орчин үеийн урлагийн зах зээлд олон тэрбум ам.долларын үнэ хүрч, дээд амжилт тогтоосон бүтээлүүдийг криптовалют эсвэл бусад технологийн хөрөнгө оруулагчид худалдан авч байна. Энэ бол импрессионист, дайны дараах үеийн шинэ хандлага юм.

Нью-Йоркийн дуудлага худалдааны тэргүүлэгч байгууллагууд хоёр долоо хоногийн дотор 2.6 тэрбум ам.долларын бүтээл худалдан илүү олон талт, нягт зах зээлийг төлөөлж байна. Мэргэжилтнүүд зах зээлийн өсөлтийг дор хаяж гурван хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ.  Үүнд “криптод тулгуурласан” залуу худалдан авагч,  Азийн зах зээлийн өсөлт,  эдийн засгийн тодорхойгүй үед урлаг бол сайн хөрөнгө оруулалт болно гэсэн итгэл үнэмшил нөлөөлдөг. Винсент ван Гогийн дөрвөн бүтээлийг 161 сая ам.доллароор үнэлжээ. Жан-Мишель Баскиагийн 1983 онд зурсан “Энэ тохиолдолд” уран зураг 93 сая ам.доллароор зарагдаж 2021 оны хамгийн үнэтэй бүтээлээр тодорсон. “Sotheby’s” дуудлага худалдааны ордны гүйцэтгэх захирал Чарльз Стюарт “Урлагийн зах зээл хөөстэй байх нь гарцаагүй.  Гэхдээ цуглуулагч нар  урьд өмнөхөөсөө олон боллоо. Бэнксийн бүтээлийг криптовалютаар худалдан авах үнийн санал хүлээн авсан.  Криптовалют болон бусад технологийг сонгодог залуучуудын эзлэх хувь өсөж байна. Бид компанийнхаа 277 жилийн түүхэн борлуулалтаа 2021 онд тогтоосон” хэмээжээ.

Цар тахлын улмаас багассан эрэлт хэрэгцээ өнгөрсөн оны сүүлээс нэмэгдсэн.  Ялангуяа зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлүүд худалдан авагчдын анхаарлыг татдаг байна. МЭ I-II зуунд хамаарах “Афродита Гамильтон” баримлыг Нью-Йоркт  25 сая ам.доллароор худалдсанаар Ромын үеийн гантиг баримлын дээд амжилт тогтоожээ. 

“Афродита Гамильтон” баримлыг Нью-Йоркт 25 сая ам.доллараар худалдахаас өмнө Лондон дахь “Sotheby’s” ордонд танилцуулжээ.

“Christie’s” дуудлага худалдааны ордны орчин үеийн урлагийн салбарын тэргүүн Катарин Арнольд “Манай зах зээл хүлээлтээс давсан нь үнэн. Бипл нэрээр алдаршсан дижитал зураач Майк Винкельманы “Everydays: The First 5000 Days” киноны үл ойлгогдох токен зургийг 69 сая ам.доллароор худалдлаа. Криптовалютын төлбөр бол фиат валютыг ашиглах боломжит хувилбар. Хөрөнгө оруулагчид инфляцын өсөлтийн үед  урлагийн бүтээлийг үнэ цэний нөөц гэж үздэг. Мөн байнгын баялаг бүтээж, зах зээлд шинэ худалдан авагчид орж ирдэг. Өмнө нь  “Baby boomer” үеийнхэн эрчимтэй худалдан авалт хийдэг байсан бол одоо үе дамжсан шилжилт эхэлсэн. Шинэ мянганыхны худалдан авалт, санал өгөх үзүүлэлт  50 хувиар өссөн. Мөн борлуулалтын 40 хувийг Азийн худалдан авагчид эзэлж “орчин үеийн урлагийн бүтээлүүдийг солилцох дэлхийн гол бүс боллоо” гэжээ.

Урлагт зориулсан биткойн

Гарт үл баригдах криптовалют урлагийн ертөнцөд хувьсгал хийж байна. Зарим шинжээч NFT буюу орлуулшгүй токеныг “урлагт зориулсан биткойн” гэж тодорхойлдог.  Биткойн ямар нэгэн төвлөрсөн эрх мэдэлгүйгээр нэг төрлийн дижитал мөнгийг зарцуулах, хадгалах чадварыг бий болгосон шиг NFT нь зураг, видео, дуу хөгжим болон дижитал хэлбэрээр дүрслэх боломжтой бүхнийг хүссэн форматаар багцлах боломж олгосон. Томоохон дуудлага худалдааны төвүүд урлагийн ертөнц дэх NFT-ийн борлуулалтыг бэхжүүлсэн юм.

Америкийн зураач Биплийн дижитал эвлүүлэг 69 сая ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоов.

Орлуулшгүй токен олны анхаарал татах болсон нь цар тахалтай холбоотой. Энгийн зургийн файлаас ялгаатай нь NFT-г хуулбарлах боломжгүй бөгөөд  анхны  бүтээлтэй ижил төстэй кэшийг өгч, сүүлийн нэг сарын хугацаанд тухайн талбарт үзүүлсэн гүйлгээний төрлийг идэвхжүүлдэг. Хэдийгээр урлагийн салбар дахь оюуны хулгайгаас урьдчилан сэргийлэх боломжтой ч  NFT-ийн технологийг хянадаг салбар байдаггүй нь зарим уран бүтээлчдийн сэтгэлийг түгшээж байна. XX зууны зохиогчийн эрхийн хэм хэмжээг хуучирсан гэж үздэг дижитал уран бүтээлчдийн хувьд ч гэсэн энэ хандлага санаа зовоодог. 

“Tokenized Tweets” хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд мессеж илгээх замаар аливаа жиргээг арилжаалах боломжтой дижитал хөрөнгө болгон хувиргадаг.

NFT нь агуулгыг токен болгодог цорын ганц үйлчилгээ биш. “Tokenized Tweets” хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд мессеж илгээх замаар аливаа жиргээг арилжаалах боломжтой дижитал хөрөнгө болгон хувиргадаг. Сайтад байрлуулсан урлагийн бүтээлүүд токенжуулалтын түгээмэл бай байсаар ирсэн. Амстердамын Nxt музейн үүсгэн байгуулагч, дижитал урлагийн цуглуулагч Мерел ван Хелдинген NFT-нүүд нь уран бүтээлчийн хувьд бүтээлээ зарах саад бэрхшээлийг устгасан гэжээ. Уламжлалт дуудлага худалдаанаас ялгаатай нь NFT-ийг ашигладаг уран бүтээлчид дахин борлуулалт бүрээс ашиг хүртдэг.

Нөгөө талаас, NFT нь ихэвчлэн уламжлалт урлагийн орон зайн хязгаараас гадуур, шинэ эсвэл онцгой цахим худалдааны платформуудад зарагддаг. Ийм төрлийн худалдаа уран бүтээлч бүрт нээлттэй бөгөөд цуглуулга, зоос зэргийг хадгалахад зориулсан Солонгон түрийвчийг санал болгож байна. NFT цуглуулгаа бүх төрлийн дижитал дэлгэцээс харах боломжтой. Хувьсан өөрчлөгдөж буй виртуал ертөнц цуглуулагчийн урлагийн бүтээлүүдийг видео тоглоом эсвэл өргөтгөсөн бодит байдлын (Augmented reality) программаар харуулах зэрэг олон сонголтыг санал болгож байна.

bookzone
Тагууд: NFTкойнкриптокриптовалют

Санал болгох:

Биткойны үнэ буурч байгаа график дүрслэл. Зурган дээр биткойны тасархай зоосыг бүдүүн улаан доош сумаар зүсэж харуулсан нь үнэ цэнэ буурахыг илтгэнэ. Арын дэвсгэр нь бизнес эрхлэгчдийн санаа зовоосон асуудлыг тусгасан нарийн хийсвэр хэлбэр, хээтэй тод цэнхэр өнгөтэй. - Business.MN
Яагаад зарим хөрөнгө оруулагч криптовалютын төгсгөл ирсэн гэж үзэж байна вэ?
Нүдний шил, цэнхэр товчтой цамц, хар хөх өнгийн костюмтай хүрэм өмссөн хүн орчин үеийн офис орчинд зогсож байхдаа камер руу инээмсэглэж байна. Арын дэвсгэр дээр шилэн хана, бүдэг оффисын объектууд харагдаж байна. - Business.MN
Д.Дэлгэрдалай: Олон улсын зах зээлд технологийн бизнес хийх маш их боломж байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
бадмаа
бадмаа
3 жил өмнө

баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна.

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00