“Аливаа асуудлын учир шалтгааны 85% нь систем болон процессоос хамаарсан байдаг. Зөвхөн 10% нь хүнээс хамаарсан байдаг. Тиймээс удирдагч процесс болон системээ сайжруулах илүү анхаарах ёстой. “
Эдвард Дэминг. Менежментийн зөвлөх
Бизнесийн сэтгүүлийн редактораар ажиллаад удаагүй байхдаа би түүнийг, түүний байгуулсан компанийг чухам ямар ажил хийдгийг сайн ойлгодоггүй байлаа. Харин Business.mn подкастад хэд хэдэн удаа оролцож, сайтад нийтлэл бичсэнийх нь дараа Observe Сonsulting хэмээх энэ компанийн үзүүлдэг үйлчилгээ нь бизнесүүдийг хөгжүүлэхэд хэчнээн чухал болохыг мэдэрсэн.
Миний хувьд менежментийн чиглэлээр тусгайлан боловсрол эзэмшээгүй. Тиймээс сэтгүүлийнхээ агуулгын чиглэлийн ачаар бизнесийн байгууллагын хүний нөөц, санхүү, маркетинг, стратеги, технологи, үйл ажиллагаа, функцууд, процессын удирдлага зэрэг бизнесийн удирдлагын чухал ойлголтуудын талаар бизнесийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллах явцдаа олж авдаг. Ийм үнэ цэнтэй мэдлэг, мэдлэгийг олж авдаг тийм нэгэн мэргэшсэн зөвлөх бол Д.Отгонбат.
Түүний багийнхныг зүгээр нэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх эрх авсан, менежментийн зөвлөх компани гэж хэлэхэд хангалтгүй. Компьютертой зүйрлэвэл тэд бизнесийн байгууллагын “Үйлдлийн систем”-ийг бэлдэж, хөгжүүлж, сайжруулж, шинэчилж өгдөг аж.
Шинэ мянган гарсны дараа, ялангуяа уул уурхайн эрин эхэлсний дараа бизнесийг захирлын хар ухаанаар биш харин тодорхой системийн дагуу удирддаг гэдгийг ойлгодог хүний тоо олширсон. Тийм системийн хэл нь стандарт юм.
Д.Отгонбат зах зээлийн энэхүү хэрэгцээг олж харж, OBSERVE Consulting хэмээх зөвлөх үйлчилгээний бизнесийг үүсгэж, алсын хараа, зорилгоо тодорхойлсон. Тиймээс ч компанийнхаа вэб сайтын толгой дээр “Таны бизнесийн төгөлдөршлийн төлөө – Мэдлэгийг бодитжуулна” гэж бичжээ. Өнөөдөр түүний баг компанийнхаа 10 жилийн ойг тэмдэглэж байна. 10 жилийн хугацаанд OBSERVE Сonsulting ЗҮБ-ын зөвлөх үйлчилгээний өгөөжийг хүртсэн ААНБ-ын тоо 120-ыг, суралцагчдын тоо 10 мянгыг давжээ. Эдүгээ Д.Отгонбатын үндсэн баг процесс, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн удирдлага, хэрэглэгчийн үйлчилгээ, хүний нөөцийн удирдлага, эрсдэлийн удирдлага зэрэг чиглэлээр зөвлөгөө, сургалт, аудит, бизнес оношилгоо, баталгаажуулалт хийдэг 30 гаруй зөвлөхөөс бүрдэж байна.
Стандарт бол уншиж дуусгадаг номтой адилгүй бөгөөд ойлгож, нутагшуулах тусам компанийн бүтээмж, ашиг орлогыг улам нэмж, бизнесийн бүтээмж, чанар, хурдыг улам сайжруулж, төгсгөлгүй мэт ажиллах ид шидтэй. Энэхүү ид шидийг амталсан компаниуд олон байдгаас нэрлэвэл OBSERVE Сonsulting-тай өнөөг хүртэл нягт зузаан харилцаатай байгаа, “Жүр үр” ХХК, Премиум Групп, “Клин Энержи” ХХК зэрэг компанийг дурдаж болох аж. “Стандарт бол маркетингийн хэрэгсэл биш, энэ бол бизнесийн байгууллагын амьдралын насан туршын асуудал” гэж Д.Отгонбат ойн баярын итгэлдээ дурдсан нь байгаа онов.
“Бидний үнэт зүйлст чухал байр суурьтай нэг философи бол өгөх сэтгэл. Тиймээс бид 10 жилийн ойгоо “талархан өгөх ” гэсэн үзэл баримтлалтайгаар тэмдэглэж 10 вебинар, 4 сургалт, олон ниитлэл зэргийг олон нийтэд үнэ төлбөргүй, нээлттэй хийсэн. Өнөөдрийн ойн арга хэмжээ маань ч энэ агуулгатай байна” гэж Баянгол зочид буудалд болсон 10 жилийн ойн арга хэмжээнийхээ үеэр Д.Отгонбат онцоллоо. Тиймээс ойн арга хэмжээний үеэр зарим онцгой харилцагч нартаа тухайлан талархаж “Үнэнч харилцагч” өргөмжлөлөөр, “Жүр-Үр” ХХК, “Клин Энержи” ХХК, “Чанарын удирдлагыг дэмжих хөтөлбөрийн онцгой харилцагч” өргөмжлөлөөр “Монос Фарм” ХХК, “Хурдтай хөгжигч харилцагч” өргөмжлөлөөр “Премиум Групп”, “Онцгой төсөл хэрэгжүүлэгч” өргөмжлөлөөр ISO50001 хэрэгжүүлсэн Тэсо Группын “Милко” ХХК, “Давагдашгүй хүчин зүйлсийг хамт давсан харилцагч” өргөмжлөлөөр өргөмжлөгдсөн “Говь” ХК, “Хугацаандаа амжилттай дууссан төсөл” өргөмжлөлөөр “Таван Богд Солюшнс” ХХК-ийг өргөмжлөн 1000000 төгрөгийн үйлчилгээний эрхий хамт гардуулсан нь арга хэмжээний утга агуулгатай тохирч байлаа.
Ойн арга хэмжээний үеэр ААНБ-уудын тусгай хэрэгцээнд чиглүүлж хөгжүүлсэн “ISO-гоо амьдруулъя”, “Чанарын коүчийн үйлчилгээ”, “Mystery Shopper” үйлчилгээ, “Асуудлын ангууч” үйлчилгээ, “Good to Great” Удирдах ажилтны коүч үйлчилгээ, Шинэ хөдөлмөрийн хуулийн хүрээнд нийцэл хангах үйлчилгээ, Стандартад суурилсан Хүний нөөцийн ахисан түвшний зөвлөх үйлчилгээ, хуулиар шаардагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйлчилгээ гэх мэт онцлог нэртэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулав.