Цахилгаан машины шинэ шугамыг “Барс Моторс” компани нь Монгол дахь үйлдвэртээ нэмж, монголчууд өөрсдөө цахилгаан машин угсарч гаргаж буй тухай баярт мэдээг Та бүхэнд хүргэж байна. Компанийн зүгээс ирэх гуравдугаар сараас цахилгаан машинаа зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлнэ.
102 км/цагийн хурдтай энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр энэхүү цахилгааны машины загварыг нэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулахаар зэхэж байна.
Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр энэхүү цахилгааны машины загварыг нэгдүгээр сарын сүүлээр олон нийтэд харуулж, дэлгэрэнгүй танилцуулахаар зэхэж байна.
“Барс Моторс” компанийн анхны автомашины төсөл MOZO -г гурван жилийн өмнө Монгол Улсад танилцуулж байсан бөгөөд, тус машиныг үргэлжлүүлэн зах зээлд борлуулж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 MOZO машин Монголын эргэн тойрны бартаат замуудаар аялж, туршигдсан билээ. Өдгөө энэ оны 1000 MOZO машины захиалга 60 хувийн дүүргэлттэй байна. Харин энэ нэгдүгээр сараас эхлэн бага иддэг, бартаа сайн туулдаг MOZO жийп машинтай зэрэгцүүлэн ийнхүү цахилгаан машины хоёр дахь сонголтыг монголчууддаа өгч эхэллээ. Уг цахилгаан машин нь 49 сая төгрөгөөр худалдаалагдахаар байна. “Барс Моторс”-ын хувьд машинууддаа 5 жилийн баталгаа өгөх бөгөөд зөрүүгээ өгөөд машинаа шинэчлэх боломжийг худалдан авагчдад бий болгож буй.
MOZO /МОНГОЛЫН ОЮУНЛАГ ЗОН ОЛОН/ автомашины хувьд: Шатахуун зарцуулалт бага, бартаа сайн туулдаг, зүүн талдаа жолооны хүрдтэй, дотор зай сайтай, эргономик суудалтай, 0 км заалттай гэх мэт олон давуу талыг монголчуудын хэрэгцээнд тулгуурлаж шингээсэн. Үндсэн машиныг хийсэн технологи нь Герман. Бүх явах эд анги, мехатроникын системүүд (механик + электроник) нь Польш улсынх. Мозогийн хувьд ZF гээд 5 шатлалт хурдны хайрцагтай. Их бие нь Хятадын Т-500 загварынх. Давуу талын хувьд аюулгүй байдлыг чухал үзүүлэлт болгож түгээмэл мөргөлт авдаг цэгүүд дээр хамгийн зузаан ган хэсгийг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл автомашины моторын хэсэг, урд салхины шилний хоёр хажуу багана зэрэг авто тээврийн ослын үед хамгийн чухал нөлөөтэй хэсгүүд нь илүү бат бөх болж, хэрэглэгчийнхээ амь насанд аюул занал учруулах хувиа багасгасан. Тонны хувьд 1.5 жинтэй, TNN-465 мотортой. Энэхүү мотор нь дотоод шаталтад хөдөлгүүрийн түүхэнд хамгийн олон цаг тасралтгүй ажилласан мотор байгаа.
#MOZOcoin Үүнтэй зэрэгцэн тус машиныг худалдан авах хүсэлтэй бага дунд орлоготой иргэдэд хүү маш бага машины лизинг олгохын тулд MOZOCOIN -ийг зах зээлд гаргаж, санхүүжилт татаж чадсанаар анхдагч арилжаагаа хаагаад байна. Нэгдүгээр сарын 10-нд нээгдэх хоёрдугаар арилжаанд койн авах сонирхолтой иргэд оролцох боломжтой. Анхдагч арилжаанд оролцсон 1000 хөрөнгө оруулагчдын хувьд 40+ настай, койн анх удаа авч үзэж буй иргэд дийлэнхийг бүрдүүлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ хүчтэй дэмжиж, итгэл үзүүлж буйг гэрчиллээ.
Цаашид 10.000 монгол хөрөнгө оруулагчтай болж, баялгийн хуваарилалтыг үндэсний хэмжээнд хийж чаддаг, хүртээмжтэй өсөлтийг бий болгодог олон улсын жишиг бизнесийн загвараар ажиллана
Автомашины зах зээл бол дэлхий даяар хамгийн олон ажлын байр бий болгодгоороо алдартай. Төмөр хийц, шилэн хийц, тоноглол, суудлын бүрээс, интерьер, түүнийг дагасан цахилгааны шийдлүүд, машинд ашиглагдаж буй аппликейшн хөгжүүлэлт гэх мэт олон үйлчилгээ, бүрэлдэхүүн хэсгийг Монголын үйлдвэрүүдээс татан авч хамтарч ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. “Барс Моторс” дунд хугацаанд 50-100 сая ам.долларын борлуулалт хийдэг үндэсний томоохон татвар төлөгч болох төлөв бий. Ирэх жилүүдэд үйлдвэрийн хоёр гуравдугаар шугамууд нээгдэх учир, бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллана. Цаашид HYBRID болон цахилгаан машин үйлдвэрлэж, Төв Ази, Европ, ОХУ руу экспортолно.
Facebook: https://www.facebook.com/MozoMongolia/
Холбогдох дугаар: 99115308, 88886058
Yamar ynetei bdag ym bol???