BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Маск зүүсэн хүн ард талд, анхаарал бага зэрэг тасарсан, харин ухаалаг утас барьсан гар урд талд байна. Энэхүү зураг нь технологи, холболтыг илэрхийлсэн цэнхэр, дижитал, хэлхээтэй төстэй хээгээр бүрсэн бөгөөд орчин үеийн бизнесийн орчин, энтрепренёр сэтгэлгээг илэрхийлдэг. - Business.MN

Цар тахлын дараах цахим төлбөрийн ирээдүй ямар байх бол?

Х.Эрдэнэзаяа   Х.Эрдэнэзаяа
2022-01-19
  Дижитал шилжилт, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Худалдаачид бизнесээ хамгаалж, төлбөр тооцооны системийн хамгаалалтын хамгийн оновчтой түвшинг хангахын тулд хэрэглэгчидтэй ижил хурдтай шинэчлэгдэх шаардлагатай болж байна.

***

Цар тахлын үеэр  дэлхий нийтээр хэрэгжүүлсэн хөл хориогоор хүн төрөлхтөн  дижитал болон контактгүй төлбөрийн хэв маягт шилжиж эхэллээ.  Хүмүүс цахим хэтэвч, QR код, утасгүй интернэт банк зэрэг дижитал төлбөр тооцооны үйлчилгээг ашиглахыг илүүд үзэж байна. “Discover Global Network”-ийн захиалгаар найман орны 3869 хэрэглэгчээс судалгаа авахад гуравны нэг нь сүүлийн нэг жилийн хугацаанд дижитал төлбөрийн үйлчилгээг сонгожээ.  Тэдний олонх нь (59 хувь)  дор хаяж нэг төрлийн дижитал төлбөрийн үйлчилгээг ашигладаг аж. Энэ  төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хурдаар Латин Америк, Ази Номхон далайн орнууд тэргүүлж байна.  

“Capgemini”-ийн 2021 оны Дэлхийн төлбөрийн тайланд уг үзэгдлийг “Стероидууд дээрх төлбөрүүд” гэж нэрлэсэн бөгөөд уг хандлагыг хүн ам зүй, газарзүйн олон бүс нутгийг хамарсан  түгээмэл үйлчилгээний хослолтой холбон тайлбарлажээ. Үүнд бэлэн мөнгөнөөс дижитал төлбөр рүү эрс хурдацтай шилжих,  худалдан авалтын үндсэн суваг болох цахим худалдаанаас гадна  М-худалдааны (гар утасны худалдаа) өсөлт, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн санал болгосон боломжид анхаарлаа хандуулдаг. 

Сүүлийн 18 сарын хугацаанд жижиглэнгийн худалдаа онлайн худалдаанд байр сууриа алдсан.

Цаашид илүү хурдан төлбөр хийх хэрэгцээ шаардлага бэлэн бус гүйлгээний үнэ цэнийг өсгөлөө.  2022 онд нэг их наяд гүйлгээнд хүрэхийн тулд жилийн нийлмэл өсөлтийн хурдыг 18.6 хувиар тэлэх юм. Өөрөөр хэлбэл цар  тахал энэ тоглоомд өгөөжээ өгч, хүн төрөлхтөн цар тахлыг ялахтай зэрэгцэн  бэлэн мөнгийг хэрэглээнээс хасаж байна. 

Бусад судалгаагаар олон улсын хэрэглэгчдийн гуравны хоёроос дээш хувь нь Ковид-19 төлбөрийн сонголтод үндсэн өөрчлөлт оруулж, ялангуяа контактгүй төлбөрийг илүү их ашиглахад хүргэсэн гэжээ.  Энгийн жишээ дурдахад, 2021 оны зургадугаар сард есөн орны 5000 хэрэглэгч, 2250 жижиг бизнес эрхлэгч тав дахь удаагийн “Visa Back to Business Study” судалгаанд хамрагдсан байна. Хэрэглэгчдийн 68 хувь нь коронавирус  өнөөдрийн төдийгүй ирээдүйн төлбөрийн тогтолцоог өөрчилсөн гэж үзсэн. 

Ойрын гурван сарын хугацаанд хэрэглэгчдийн 60 хувь нь аль болох контактгүй төлбөр тооцооны хэлбэрийг ашиглана. Үйлчлүүлэгчдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд дижитал болон контактгүй төлбөр тооцоог хүлээн авдаг худалдаачдын тоо зэрэгцэн өсөх нь зайлшгүй.  Мөн эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн 40 хувь нь контактгүй төлбөр тооцоог хүлээн авах нь  хөрөнгө оруулалтын чухал талбар гэж үзэж байгаа бол 74 хувь нь үйлчлүүлэгчдийн энэ төрлийн гүйлгээг илүүд үзэх хандлага цаг хугацааны явцад улам өргөжнө гэж найдаж байна.

Худалдаачдын сорилт

Сүүлийн 18 сарын хугацаанд жижиглэнгийн худалдаа онлайн худалдаанд байр сууриа алдсан. Тэр ч байтугай уламжлалт и-худалдаа болох компьютер гэхээсээ илүү ухаалаг утсаараа бараа, үйлчилгээ худалдан авах, төлбөрөө төлөхийг илүүд үзэж байна.   

Өөрчлөлтөд дасан зохицох нь жижиглэн худалдаачдад бэрхшээлтэй бөгөөд даван туулахын тулд онлайн байр сууриа нэмэгдүүлэх шаардлагатай болсон.  Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын шаардлага, орлого алдах вий гэсэн түгшүүр дагуулж байна.  Мөн контактгүй төлбөрийг хүлээн авдаггүй худалдаачид үйлчлүүлэгчдээ алдах эрсдэлтэйг төлбөр тооцооны аварга “Visa” компани дүгнэлээ. “Visa”-гийн судалгаанд хамрагдсан таван хэрэглэгчийн хоёр нь кассчин эсвэл дундын төхөөрөмжтэй холбогдох шаардлагатай төлбөрийн аргыг санал болгодог дэлгүүрээс худалдан авалт хийхгүй гэж хариулжээ.

Эх сурвалж: Mordor Intelligence
Эх сурвалж: Mordor Intelligence

Мөн дансны залилангийн дараа жижиглэн худалдаачдаас худалдан авалт хийхээ больсон байна. Хакерууд болон кибер гэмт хэрэгтнүүд зорилтот бүлэгт чиглэдэг.  Залилан цахим худалдааны салбарын том бэрхшээл бөгөөд “Juniper Research”-ийн тооцоолсноор нийт алдагдал 2021 онд 20 тэрбум ам.доллароос давж, өмнөх онтой харьцуулахад 18 хувиар нэмэгдсэн. Картын луйвраас зайлсхийсэн хэрэглэгчдэд дижитал төлбөр тооцооны систем  аюулгүй санагддаг. Төлбөрийн картын үйлдвэрлэлийн нийцлийг бий болгох, хадгалах, цахим худалдааны программ хангамж, залгааснууд болон  сертификатууд шинэчлэгдсэн эсэхийг шалгадаг аюулгүй байдлын тогтмол аудит нь худалдаачдын хийж болох практик алхам юм.  

2021 онд жижиглэн худалдааны салбар цахим залилангийн улмаас 20 тэрбум гаруй ам.долларыг алджээ.

Эдгээрийг шифрлэлт, хортой программыг сканердах, компанийн найдвартай баталгаажуулалтын процессоор нэмж болно.  Худалдаачид  дунджаас их хэмжээний захиалга, худалдан авагчийн ер бусын байршил, олон хүргэлтийн хаяг эсвэл богино хугацаанд хийсэн гүйлгээний тоо их байгаа зэрэг сэжигтэй үйлдлийг тогтмол хянах ёстой.  Тиймээс худалдаачид бизнесээ хамгаалж, хамгаалалтын хамгийн оновчтой түвшинг хангахын тулд хэрэглэгчидтэй ижил хурдтай шинэчлэгдэх шаардлагатай болж байна.

bookzone
Тагууд: залилансанхүүтөлбөр тооцооцахим төлбөр

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person wearing glasses and a gray blazer sits at a table with a glass of water in front of them. The background displays the words "FinTalk" and "Business Podcast," featuring Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг as the expert guest.
Ашгаа зөв тогтоовол татвараас айгаад хэрэггүй (№289)
Х.Эрдэнэзаяа

Х.Эрдэнэзаяа

Business.mn-ий нийтлэлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00