BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Дадал зуршил" гэсэн бичигтэй хүний толгойн зураг. Ойролцоох дүрсүүд нь тоглоом тоглох, ном унших, зүрхний эрүүл мэнд, түргэн хоол идэх, онлайн худалдаа хийх, гэрийн ажил хийх, олон нийтийн сүлжээ ашиглах зэрэг янз бүрийн зуршлыг хагас тойрог хэлбэрээр дүрсэлсэн байдаг. - Business.MN

Дадал зуршлаа удирдан өөрийгөө хөгжүүлэх аргууд 

Business.mn   Business.mn
2022-02-01
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Зөв дадал зуршил бидний амьдралыг илүү чанарлаг, илүү сэтгэл хангалуун болгохоос гадна цаг хэмнэдэг. Хүн аливаа үйлдлийг давтан давтан хийхэд чанар сайжирч, жижиг үйлдэл байсан ч хамаагүй тогтмол давтаснаар хүлээлтээс өндөр үр дүнд хүрэх нь бий. Өөрөөр хэлбэл, шинэ эргэлт авчирсан мөч, томоохон өөрчлөлт, дэвшил гэдэг ихэвчлэн өмнөх олон давтамжтай үйлдэл, хүчин чармайлтын үр дүн байдаг. Үүнийг товчоор, дадал зуршил хуримтлагддаг гэж хэлж болно.

“Натори” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, амжилтын көүч Д.Наранцэцэг 21 хоногийн хугацаатай “100/10” буюу 100 минутад 10 дадлыг хэвшүүлэх хөтөлбөрийг цөөнгүй удаа хэрэгжүүлсэн бөгөөд хэдэн зуун оролцогчдынхоо дунд багахан судалгаа явуулж үзэхэд тэдний таван хувь дадал болгож чадсан, 85 хувь нь явцын дундаас шантарсан, 10 хувь нь  завсарласан ч эргэн холбогдсон зэрэг үр дүн анзаарагджээ. Нэг үгээр, олон зуун оролцогчоос ердөө таван хувь нь л зорьсондоо хүрч, улмаар эерэг үр дүнг үзүүлсэн байна. 

Аливааг давтаж дадал болгосноор дараах алхмын дагуу өөрчлөлт бий болдог.   

  • Ямар нэгэн үр дүн ажиглагдах.
  • Дадал хэвшил сууж эхлэх.
  • Хувь хүнд гүнзгий өөрчлөлт бий болох. 

Эдгээр алхмын хооронд саад бэрхшээлүүд тулгарч эргэлзэж, шантрах тохиолдол цөөнгүй гардаг. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран жижиг ч атугай үйлдлийг давтан хийх нь томоохон үр дүнд хүрэх эхлэл юм. Давтагдах буюу нэг дадлыг суулгачихсан бол дараа дараагийн томоохон зорилгуудад бууж өгдөггүй болно. Цөөн хүн амжилтад хүрдгийн шалтгаан энэ. Маш цөөн хүн л үр дүнгээ үзтэл явж чаддаг. Тэгвэл үр дүнд хүрдэггүй шалтгаан юу вэ?

Үр дүнд хүрдэггүй шалтгаан:
  • Зорилго тавих /дасгал/
  • Анхны алхам
  • Саад бэрхшээл
  • Айдас эргэлзээ
  • Бууж өгөх

Давтах тусам сайжирна. Та гоц ухаантай, хэн нэгнээс илүү байх шаардлагагүй. Харин өөрийн хамгийн сайн хувилбарт очихын тулд зөвхөн үйлдэл хийх, түүнийгээ давтан хийхэд л хангалттай. 

Зарим хүн бүх зүйл дадал хэвшил болчихвол амьдрал сонирхолгүй, уйтгартай болж, эрх чөлөөг хязгаарлах биш үү гэж асуух нь бий. Тэгвэл “Дадал хэвшил эрх чөлөөг хязгаарладаггүй” хэмээн өнгөрсөн хугацаанд олон хүний амьдралыг өөрчилсөн сургагч багш хэлж байна. Хүний амьдрал 100 хувь дадал зуршил болох албагүй. Зөвхөн гол зүйлүүддээ л төвлөрч, чухал зүйлсийг дадал зуршил болговол, ухамсарт байдлаас гарч, заавал бодож, төлөвлөж, хичээхгүйгээр нэгэнт хэвшиж, өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлдөө төвлөрөх цаг зав, эрч хүч гардаг. Өөрөөр хэлбэл, энгийн зүйлийг дадал хэвшил болгож чадвал ирээдүйн зорилго, хүсэлдээ цаг гаргах боломжтой болно. 

Дадал болгохын тулд юу хийх вэ?

Төлөвлөгөө гаргаж, сонирхолтой байдлаар хийж хэрэгжүүлж, хэвшүүлэхийг хичээгээрэй. Мөн тухайн дадалд зориулж орчин бүрдүүл. Тухайлбал, зурагт их үздэг зуршилтай бол удирдлагаа өөр газар тавьж, хайж байх явцдаа өөртөө ухамсарлуулах гэх мэт. 

Төлөвлөгөө – Сонирхол – Орчин бүрдүүл 

Зорилгоо төлөвлөгөө болго – Дурлаж хийх.

Дуртай зүйл = Чин хүсэл эрмэлзэл 

Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр дадал зуршлаа удирдаж, өөрийгөө хөгжүүлэх талаар “Натори” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, амжилтын көүч Д.Наранцэцэг өөрийн туршлагаас хуваалцлаа. “Дадал зуршлаа удирдан өөрийгөө хөгжүүлэх нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор менежментийн зөвлөх, көүч Г.Батханд Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?  сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.   

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital
bookzone
Тагууд: Бизнес цэнэг

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00