BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил, бараан костюм, ногоон зангиа зүүсэн эр индэр дээр микрофоноор ярьж байна. Индэр нь усны савтай бөгөөд бараан дэвсгэр нь бизнесийн чухал арга хэмжээ эсвэл компанийн зарлалыг илтгэнэ. - Business.MN

“Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрах

Хөгжлийн банкнаас зээл авсан нэгэн төслийн түүх: Ноосон бордооны Б.Цогбадрах гэж хэн бэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-02-11
  Төр ба бизнес
5
Share on FacebookShare on Twitter
Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс дотор  олон дүр бий. Барьцаагаа хангасан, эдийн засаг, бизнесийн гадаад, дотоод нөхцөл байдлаас болж үйлдвэрлэлийн ашиг орлогоороо зээлээ төлөхөд хүндэрсэн хэсэг бий. Олон зуун ажлын байр үүсгээд, үндэсний үйлдвэрлэлийн чухал бүтээгдэхүүн, технологи хөгжүүлээд, татвар, шимтгэлээ төлөөж явж байгаа ийм бизнесүүдийг шууд зогсоох нь зөв шийдвэр биш.
Нөгөө талд зээл авчихаад өөр зорилгоор ашиглаад, мөнгө угаагаад явж буй этгээдүүд ч бий. Харамсалтай нь, тийм хүмүүсийг Монголын шүүх шийтгэж чаддаггүй.
***

Монпеллетс ХХК –  Зээлийн үлдэгдэл 2.3 тэрбум төгрөг

2020 он гарахын өмнөхөн Монголын эдийн засаг, бизнесийн амьдралд нэгэн содон үйл явдал болов. Монгол улсад анх удаа хонины ноосоор био бордоо үйлдвэрлэж Европт экспортлов. Уг төслийг хэрэгжүүлэгч нь ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” компани юм.

“Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрах 2014 онд компаниа байгуулж, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны зээлээр авчээ. Ингэснээр хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх дэлхийн хоёр дахь, гэхдээ хамгийн том үйлдвэр 2018 оны намар Монголд баригдсан байна. Одоогоор тус төсөл Хөгжлийн банканд 2.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд “Газар дээр нь дотоод шалгалт хийсний дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалт”-д байна. “Миний зургийг зээлийн үлдэгдэлтэй нийтлээд явж байна лээ. Би тэрэнд ач холбогдол өгөхгүй байгаа. Цар тахлын нөхцөлөөс үүдэж зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт тавьсан зүйл байгаа. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа учраас би санаа зовохгүй байна” гэж хариулав.

Б.Цогбадрах гэж хэн бэ?

Б.Цогбадрах гадаад худалдааны мэргэжилтэй. Ноосон бордоо бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим. Тэрбээр Монголд Ноос Импекс компанид ажиллаж байгаад хожим Европын орнуудад Монголын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн.

Ноосон бордооны судалгааны ажил 1990-иэд оноос Германд эхэлжээ. Тус улсын Засгийн газар олон сая евро зарцуулан 20 гаруй жил судалсны үр дүнд Лауххаммер хотод анхны туршилтын үйлдвэр байгуулагдаж 2013 онд бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн болов. Гэвч төсөл дараагийн том саадтай учирсан нь түүхий эд байв. Герман, Австри хоёр нийлээд хоёр сая гаруйхан хоньтой учраас нийт хэрэгцээг хангаж хүчрэхгүй. Тэр үед л ноосон бордооны мэдээлэл Б.Цогбадрахын чихэнд хүрч, тэрээр германчуудтай шууд холбоо барьжээ. Тэгэхэд 25 сая толгой хониноос жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан Монголоос түүхий эд нийлүүлье гэсэн санал тавьснаар ноосон бордооны технологи Монголд нэвтрэх эхлэл тавигджээ.

Гэвч технологийг тэр чигээр нь оруулж ирэх бололцоогүй, Монголд тохирсон хувилбарыг бүтээх шаардлагатай болжээ. Тиймээс иж бүрэн үйлдвэрийн машин, тоног, төхөөрөмжийг ХБНГУ-д тусгай захиалгаар хийлгэх хэрэгтэй болов.

Ийнхүү олон төрлийн судалгаа, шинжилгээ, хэлэлцээрийн ажил үргэлжлэв. Зургаан удаа Герман руу монгол хонины ноосыг шинжилгээнд илгээснээр “дээд чанартай” гэсэн үнэлгээ авч, Монголд ноосон бордооны үйлдвэр барихад ашигтай талаар германчуудыг ятгасаар 2016 онд доод тал нь таван жил бордоо нийлүүлэх талаар тохиролцов. Ингэснээр малын өвчлөлийн шалтгаанаар экспортолж чаддаггүй монгол хонины ноос бордоо болон гарах үүд хаалга нээгджээ.

Дараа нь Хөгжлийн банкнаас төслийнхөө санхүүжилтийн 30 хувьд хөрөнгө оруулалт авах, төрийн байгууллагуудтай харилцахтай холбогдсон хүнд суртлын намаг дундуур туучсаар 2019 оны эцсээр анхны экспортоо хийжээ. Анх 20 тонн ноосон бордоо экспортолж байсан бол 2020 онд 40 тонн, 2021 онд ковидтой байсан ч 100 тонныг Герман руу экспортолжээ. 2022 онд 220 тонныг экспортлох гэрээ хийснээс одоогоор 60 тонныг экспортлоод байгаа гэдгийг Б.Цогбадрах мэдээлэв.

Яагаад ноосон бордоо гэж?

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд тогтвортой хөгжлийн тухай ярьж байгаа. Хүн гэдэг амьтны усны хэрэглээ хэрээс хэтэрч 2030 он гэхэд нийт дэлхийн хүн амын 40 хувь нь цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. Үйлдвэр, газар тариаланд усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд нэг кг төмс ургуулахад 1000 литр, нэг кг улаан буудай ургуулахад 1450 литр, нэг кг тахианы мах бэлтгэхэд 4600 литр, нэг кг үхрийн мах хэрэгцээнд нийлүүлэхийн тулд 42 мянга 500 литр ус зарцуулдаг.

Харин хонины ноосон био бордооны үйлдвэрлэлд ямар ч ус ашигладаггүй нь нийт хүн төрөлхтний газар тариалангийн салбарт ашиглах хамгийн зөв бордоо болох ирээдүйтэй юм. Б.Цогбадрахын хувьд Германд бойжсон инновацийн технологийг Монголдоо нутагшуулж чадсан байна.

Нөгөө талаас эрүүл хүнсээр хүн амаа хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын цөм болж байгаа. Мөн хүнсний хэрэглээнээс гаралтай өвчлөлийг багасгах том зорилтууд бий. Тэгвэл эрүүл бордоогүйгээр эдгээр зорилтод хүрэх боломжгүй. Хэрэв 100 хувь хонины ноосоор хийдэг био бордооны үйлдвэрлэлийг үндэсний хэмжээний кампанит ажил хэлбэрээр хэрэгжүүлж чадвал наанадаж гаднын химийн бордоонд төлдөг валютаа дотроо үлдээж, цаашлаад хүн амыг эрүүл хүнсээр хангах маш том асуудлыг шийдэх боломжтой.

Эдүгээ дэлхий дахинд био бордооны эрэлт улам өсөж байгаа нөхцөлд Монгол Улс ноосон бордооны инновацийн технологи, ноосныхоо арвин нөөцийг ашиглаад бордооны зах зээлд том тоглогч болох үүд хаалга нээлттэй байна. Ингэж чадвал Монголын хөдөө аж ахуй дэлхийн органик хүнсний секторт нэгэн том бааз болох юм.

Хонины ноосон био бордоо гэж юу вэ?

Аливаа таримал ургахад шаардлагатай азот, фосфор, кали болон микроэлементүүдийг хөрсөнд хангалттай хэмжээнд байлгахын тулд эрдсийн бордоог газар тариаланд түлхүү ашигладаг. Гэвч ийм бордоог үргэлж хэрэглэх нь хөрсийг шүлтлэг, хүчиллэг болгож алсдаа чанарыг нь муутгадаг. Түүнчлэн ургамлын өвчин, хортон шавжийн эсрэг хэрэглэдэг бодисууд нь хөрсөнд тодорхой химийн үлдэгдэл үүсгэдэг. Энэ мэт шалтгаанаас болж хөгжингүй улс орнууд бордоонд тавих шаардлагыг өндөрсгөж байна.

Монгол Улсын хувьд 2015 оны байдлаар нийт ашиглаж буй 700 мянга гаруй га талбайн 60 гаруй хувь нь хөрсний элэгдэлд орж, 2,1-3 хувийн ялзмагтай байх ёстой талбайн 70 орчим хувь нь 1-1,9 хувийн ялзмагтай болсон байна.

Хөрсөнд хамгийн ээлтэй бордоог малын өтөг бууц, ургамлын дарш, шувууны сангас гэх мэтээр хийсэн органик бордоо гэж үздэг. Гэхдээ эдгээр бордоог масс хэлбэрээр газар тариаланд ашиглах боломжгүй. Гадаадын улс орнуудад малын эвэр, туурай зэрэг эвэрлэг эдээр органик бордоо үйлдвэрлэдэг бөгөөд азотын агууламж нь 12-14 хувьтай байдаг ч цогц бордоо хэлбэрээр ашиглах боломжгүй.

Харин хонины ноосон бордоо нь 10 хувийн азот, 6 хувийн кали агуулахаас гадна хөвсийх чанарынхаа ачаар өөрийн жингээс 3.5 дахин их усыг шингээн хадгалах чадвартай. Өөрөөр хэлбэл чийг ихтэй үед ус хуримтлуулж, гантай үед буцаан хөрсийг усалдаг бичил усан станцийн үүрэг гүйцэтгэдэг. Хөвсийхдөө хөрсийг сийрэгжүүлэн агаараар хангаж, агшихдаа усаа өгнө. Ийм байдлаар 10 сарын турш ургамлыг тэжээлээр таслахгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй.

Хонины ноосон био бордоо

Баянхонгор аймгийн ХАА-н “Өлзийт” МСҮТ-ийнхэн Monpellets бордоогоор хүнсний ногоогоо бордсон нь үнэхээр сайхан ургаж байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичжээ. Тиймдээ ч энэ бордоо Европын Холбооны “Эко ферм” стандартын шаардлагыг бүрэн хангасан аж.

bookzone

“Монпеллетс” үйлдвэр жилд 2000 орчим тонн ноосыг малчдаас худалдан авна. Ингэхдээ ноосыг чанараар нь, урт богиноор нь, өнгөөр нь ялгах шаардлагагүй. Хаягдал ноос ч түүхий эд болж чадна. Энэ нь малчид ноосоо үнэд оруулах том боломж юм.

Өнөөдрийн ноос угаах үйлдвэрүүдэд нэг тонн угаасан ноос бэлдэхэд хоёр тонн ноос шаардлагатайгаас гадна маш их хэмжээний ус, химийн бодис, цахилгаан эрчим зарцуулж, ялгарсан хаягдал нь байгальд сөргөөр нөлөөлдөг. Харин хонины ноосоор био бордоо үйлдвэрлэхэд ямар ч ус, химийн бодис ашигладаггүй, хаягдал бараг гардаггүй технологи ашигладаг нь инновацийн шийдэл болсныг илтгэнэ.

Тагууд: инновациноосон бордооХөгжлийн банкэкспорт

Санал болгох:

A person with shoulder-length hair stands confidently against a marble-patterned wall. They are wearing a light green double-breasted blazer with rolled-up sleeves. Their hands are placed together in front of them.
Шилдэг амт цаг хугацааны урлагаар бий болдог
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
5 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Эрдэнэбаатар
Эрдэнэбаатар
3 жил өмнө

Энэ хүнтэй яаж холбогдож болох вэ?
Туслаач холбогдох дугаар нтр бөйвал

0
Г.Даваадорж
Author
Г.Даваадорж
3 жил өмнө
Хариулах  Эрдэнэбаатар

99995249

0
бббей69
бббей69
3 жил өмнө

гайхалтай амжилт хүсье

0
Ганболд
Ганболд
3 жил өмнө

Үнэн үү⁉️

1
1 2 Next »

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00