BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Business.mn сэтгүүлийн 39 дахь дугаараас юу унших вэ?

Business.mn сэтгүүлийн 39 дахь дугаараас юу унших вэ?

Business.mn сэтгүүлийн шинэ дугаарын онцлох материалуудын танилцуулга

Даваадорж Г.   Даваадорж Г.
2022-02-16
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter
  1. Амжилтын эзэн буланд:

Б.Даваасүрэн бол сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын жирийн захирал. Гэхдээ байгууллага нь жирийн биш. Гүрэн академи байгуулагдаад хэдхэн жил болж байгаа, танхимууд нь 200 хүрэхгүй метр квадрат талбайг эзлэх ч тэдний төгсөгчид 10 мянгыг хол давжээ. Энэ хөрөг нийтлэлээр Гүрэн Академи:

  • Хэрхэн боловсролын салбарт өөрчлөлтийг манлайлж буй талаар,
  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулсан сургалтын контентоор хэрхэн шинэ стандарт тогтоож байгаа тухай,
  • Харвард, Стэнфорд зэрэг дэлхийн боловсролын акулуудын итгэлийг хэрхэн олж, бүсийн тоглогч болж байгаа тухай
  • ХХI зууны менежерүүдэд зайлшгүй хэрэгтэй ур чадваруудыг хэрхэн Монголдоо амжилттай нутагшуулан, үндэсний компаниудын менежерүүдийг хөгжүүлж буй талаар уншаарай.
  1. Манлайлагч буланд:

Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михневтэй ярилцлаа. Тэрээр Монгол Улс Дэлхийн Банк Группийн гишүүнээр элссэний 30 жилийн ойтой холбогдуулан Дэлхийн банк ба Монгол улсын харилцааны баялаг түүхэд дүн шинжилгээ хийж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилаа. Ярианыхаа явцад тэр Монголд Дэлхийн банкны хэрэгцээ багасаж, төлөөлөгчийн газар аль болох хурдан хаагдаасай гэж боддогоо хэллээ.

  1. Ковид ба бизнес

Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал 2022 онд бизнесийн ертөнцөд давамгайлах 8 трэндийн талаар бичсэн болно. Түүний нийтлэлд бичсэнээр ханган нийлүүлэлтийн сүлжээ, ажилчдын зан төлөв, санхүүжилт, хиймэл оюун, тогтвортой хөгжил зэрэгтэй холбоотой сорилтууд 2022 оны бизнест давамгайлахаар байна.

  1. Менежмент

Мобиком, Скайтел компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, эдүгээ сургалт, зөвлөх үйлчилгээний Эн Си Эс компанийг ажиллуулж буй зөвлөх Д.Болор “Харилцагчийн үйлчилгээ” гэдэг ойлголтыг шинэ агуулгаар баяжуулсан зөвлөгөө-нийтлэл ирүүллээ. Тэрээр харилцагчийн үйлчилгээнд сэтгэл зүйн хүчин зүйлс хэчнээн чухлыг онцолж, үнэнч хэрэглэгчийг хэрхэн бий болгох талаар зөвлөлөө. Энэ нь түүний уг сэдвээр бичиж буй цуврал нийтлэлүүдийн анхных нь юм.

  1. Мөн энэ буланд нийтлэлч Б.Энхцэцэг ажилтнуудын эрүүл мэндийн асуудал орчин үеийн компаниудын цаашдын хөгжил, тэлэлтэд хэчнээн чухал болж байгаа талаар өөрийн туршлага дээр үндэслэн бичлээ. Нийтлэлийн гол санаа нь “Өрсөлдөх чадвартай байя гэвэл эрүүл бай”.
  2. Маркетинг

Business.mn-ий шинэ хамтран ажиллагч, маркетер Б.Оргилбулган “Сошиал медиа менежер” хэмээх шинэ ажил, мэргэжлийн хүмүүс өдөр тутамдаа юу хийх шаардлагатай талаар дэлгэрэнгүй бичлээ. Тэрээр сошиал медиа менежерүүдийн хийх ёстой 10 ажлын жагсаалтыг боловсруулж, тэдгээр ажлаа хэрхэн эрэмбэлж, үнэлэх аргачлалуудыг тайлбарлав.

  1. Койн

Business.mn – ий нийтлэлч, эксперт О.Отгонтөгс криптовалютын талаарх энэ удаагийн дүн шинжилгээндээ койн, токен хоёрын давуу ба сул талуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, криптовалютын ирээдүй 2022 онд улс орнуудын болон дэлхийн түвшинд хэрхэн шийдэгдэж болох талаар таамаг дэвшүүллээ.

  1. Дижитал шилжилт

Энэ булангаар уншигчдад Монголын интернэтийн ууган компани “Датаком”-ын одоогийн гүйцэтгэх захирал Г.Энхболдыг танилцуулж байна. Их сургуулиа төгссөн цагаас хойш энэ хамт олны нэг хэсэг болж, сүлжээний инженерээс гүйцэтгэх захирал хүртэл тасралтгүй 22 дахь жилдээ ажиллаж буй түүнтэй манай сэтгүүлч Датаком компанийн өчигдөр, өнөөдөр, мөн ирээдүйн тухай товч ярилцлаа.

Business.mn сэтгүүлийг унших сувгууд:

Business.mn сайтаас

W+ платформоос

Тагууд: боловсролменежерменежменттасралтгүй суралцах
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00