BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харанхуй пальто, маск зүүсэн хүн доторх цэнгэлдэх хүрээлэнд гараа даллан зогсож байна. Тэдний ард цэнхэр хүрэм өмссөн, мөн нүүрний маск зүүсэн хүмүүс цугларчээ. Цэнгэлдэх хүрээлэн нь гэрэл гэгээтэй, дулаан гэрэлтүүлэгтэй бөгөөд энэ нь хөл хөдөлгөөн ихтэй бизнесийн арга хэмжээнд тохиромжтой эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN

Хоёр Олимпын хоорондох Бээжин ба Ши Жиньпиний амбиц

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд энэ жилийн Олимп 2008 оны амжилтын дараах ялалтын тойрог биш байж магадгүй.

Х.Эрдэнэзаяа   Х.Эрдэнэзаяа
2022-02-15
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Бээжин зун, өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан анхны хот болж байна. 2008 оны зуны наадам бол коммунист Хятадын хурдацтай хөгжил, дэлхийг байлдан дагуулах боломж, гайхалтай баяр байлаа. Дунд сургуулийн хэдэн зуун мянган төгсөгч  гаднынханд  таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд англи хэл, ёс зүйн ангид элссэн.

АНУ-ын  тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш баг тамирчдаа дэмжихээр Бээжинд айлчилж байв. Энэ үеэс хойш олон зүйл өвөл, зун шиг өөрчлөгдсөн. Хятадуудын сэтгэхүй, зохион байгуулагч орны Засгийн газрын хандлага, дэлхий нийтийн хүлээлт гээд  бүгд тэс өөр байна. Хэдийгээр цар тахлын анхны өвлийн олимп ч БНХАУ-ын эрх баригчид “Ковидыг тэглэх” стратеги баримталж, аюулгүй наадам зохион байгуулахыг чухалчилжээ. 

Одоогийн Хятад бол 2008 оны Хятад биш. Зуны Олимпын наадмыг зохион байгуулсан 2008 онд Төвөдөд лам нараар удирдуулсан бослого гарч, Сычуанд аймшигт газар хөдлөлт болж, 70 мянга гаруй хүн амь үрэгдсэн таагүй үйл явдлууд болсон.Гамшгаас амьд үлдсэн хүмүүсийг авран хайх ажиллагаанд цөхрөнгөө барсан Хятадын ард түмнийг дэлхий нийтээрээ өрөвдөж байв. Гэхдээ л Олимпын нээлтийн өдөр Коммунист намын тэр үеийн удирдагч нар эдийн засгийн эрчимжилт, архитектурын шилдэг бүтээлүүд, илүү нээлттэй болсон нийгэм, урлаг, соёлын хөгжлөөрөө гайхуулж чадсан юм.

Харин Ши Жиньпин даргын үед БНХАУ дэлхийн нийтлэг хандлагыг өөрчилж байна.  XX зуунд 100 жилийн доромжлолыг амссан хятадууд “Бидний цаг ирлээ”, “Дэлхийн тавцанд зохих байр сууриа эзэлнэ” гэж тунхаглаж эхэлсэн. “Хятадын ард түмэн хэзээ ч өнөөдрийнх шиг ирээдүйдээ итгэлтэй байгаагүй” гэж Дэн Сяопины орчуулагч Виктор Гао хэлсэн нь ортой.

Хэдийгээр цар тахлын анхны өвлийн олимп ч БНХАУ-ын эрх баригчид “Ковидыг тэглэх” стратеги баримталж, аюулгүй наадам зохион байгуулахыг чухалчилжээ. 

Нөгөөтээгүүр 2008 оны зуны Олимпыг зохион байгуулах үед Ши Жиньпин Хятад улсын дарга болоогүй, Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн байсан. Тиймээс өвлийн Олимп түүнд Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг  удирдагч болох,“Хятад мөрөөдөл”-өө сурталчлах боломж. Бээжингийн зуны Олимпыг 1964 оны Токио, 1988 оны Сөүлийн наадамтай харьцуулдаг. Гэхдээ тухайн цагийн Хятадын эдийн засгийн хэмжээ, олон улсын ач холбогдол  1980-аад оны БНСУ, 1960-аад оны дунд үеийн Японоос давсан байлаа.

Европын хэвлэлүүд 2022 оны Бээжингийн наадмыг 1936 оны Берлиний Олимптой жишиж байна. Берлинтэй ижил төстэй байдал нь илүү өргөн бөгөөд олон талт юм. Шинжээч Стэнли Розены хэлснээр цар тахлын тодорхойгүй байдал, Олимпын хөөс арилаагүй байна. Энэ өдрүүдэд ардчилсан орнуудын нийгмийн идэвхтнүүдийн нүд, чих Хятадыг чиглэжээ. Хүний эрхийг зөрчсөн, ялангуяа  үндэстний цөөнхийн эсрэг хатуу бодлого баримталсан гэх дуулиан, Шинжань Уйгур, Хонконг, Тайванийг тойрсон маргаанаас болж Барууны улсууд Бээжингийн Олимпыг бойкотлосон юм. Хүний эрхийн сэдэв Бээжингийн зуны олимпын хар толбо байсан. Зуны Олимп нь шинэ зууны их гүрэн болох Бээжингийн амбиц, даалгаврыг биелүүлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд энэ жилийн олимп 2008 оны амжилтын дараах ялалтын тойрог биш байж магадгүй.

“Шинэ Бээжин, Их Олимп”

Тяньаньмэний талбайд цус урсгасан хэлмэгдүүлэлтийн дараа Бээжин 2000 оны зуны Олимпыг зохион байгуулах эрхээ Сиднейд алдсан билээ. 2008 оны наадмыг баталгаажуулахын тулд Хятад улс урагшилсан, зохистой зохион байгуулагч болохоо харуулах тодорхой өөрчлөлтүүдийг зарлажээ. Гадаадын сурвалжлагчдын зорчих хязгаарлалтыг хөнгөвчилж, орон нутгийн засаг захиргаанаас олгодог тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2008 онд Бээжингийн метроны систем ердөө дөрөвхөн шугамтай байсан бөгөөд Олимпын өмнөхөн хоёр чиглэл нэмжээ. Одоо 27 шугам, 459 станцтай дэлхийн хамгийн том сүлжээ болон хөгжиж байна. “Шинэ Бээжин, Их Олимп” гэсэн хүсэл тэмүүлэл хотын бодит өөрчлөлтийг хурдасгасан. CCTV цамхаг, Бээжингийн нисэх онгоцны буудал, Усан шоо, Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн гээд олон шинэ барилга, байгууламж нийслэлд өнгө нэмсэн. Эдгээр  гялалзсан архитектуруудыг барьж байгуулахын тулд нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, агаарын бохирдлын гол эх үүсвэрийг бууруулжээ.

Бээжин 2008 онд Парис, Торонто, Осака, Истанбулыг ялж, 2022 онд Казахстантай өрсөлдөж эрх авчээ. Гэхдээ Хятад улс 2022 оны Олимпод материаллаг болон улс төрийн томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Өвлийн спортын төрөлд амжилт гаргаж, медалийн төлөө өрсөлдөх шигшээ баг бүрдүүлэхийн тулд олон жилийн өргөн цар хүрээтэй бодлого боловсруулжээ. Энэ жилийн Олимптой холбоотой төслүүд 2008 оны өмнөх үеийнхээс бага төсөвтэй байв. Гэхдээ шинэ байгууламжуудыг олон улсын хамтран гүйцэтгэгчгүйгээр Хятадын архитекторууд бие даан бүтээн байгуулснаараа онцлог. Хотын агаарын бохирдол, замын хөдөлгөөн, цэвэр цэмцгэр байдал, ногоон байгууламж зэрэгт ихээхэн ахиц гарчээ.

Хэдийгээр Бээжин олон талаараа илүү боловсронгуй болсон ч коронавирусийн улмаас олон улсын үзэгчдэд хаалттай,  үзэгчдийн суудал “сонгогдсон” хүмүүст л нээлттэй байна. Өвлийн Олимпын наадмын хаалтаар “БНХАУ хаана байсан, хаашаа явж байгааг харуулж дэлхийг гайхшируулна” гэж найруулагч Жан Имоу мэдэгдсэн. Хятадын соёл иргэншлийн мянганы алдар сууг харуулсан 2008 оны нээлтийн ёслолыг зохион байгуулахад найруулагч Жан Имоу, зураач Ай Вэйвэй чухал үүрэг гүйцэтгэсэн. “Хос олимпын авьяастан” хэмээн цоллуулж буй Жан Имоугийн дэглэсэн өвлийн олимпын нээлт романтик өнгө аястай байсан. Түүнийг олон сая хүний амийг золиосолсон Соёлын хувьсгал,  Их үсрэлтийн тухай хатуу ширүүн кинонуудаар нь буруутгадаг байсан ч 2008 оны Олимпын тоглолтоороо олны талархлыг хүлээсэн юм.

Эх сурвалж: BBC

bookzone
Тагууд: дэлхийдОлимпстратегиХятад

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
Х.Эрдэнэзаяа

Х.Эрдэнэзаяа

Business.mn-ий нийтлэлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00