Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэж, амьдрах таатай нөхцөлтэй хот болгон хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар Хотын Худалдааны Танхимыг Монголын ТОП компаниуд нэгдэн байгуулсан билээ. Энэ хүрээнд бид хотын захиргаанаас нийслэл хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг нээлттэй болгож, хувийн хэвшлийнхэнд мэдээлэх, холбож өгөх зэрэг ажлуудыг хийж байсан бол 2022 оноос эхлэн УБХТ эдгээр төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт олоход нь туслах шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Энэхүү “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд УБХТ дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн санаачилсан төслүүдийн мэдээллийг хүлээн авах;
- Хүлээн авсан төслүүдийг Монголын ТОП хөрөнгө оруулагчдаас бүрдсэн зөвлөлд танилцуулан хөрөнгө оруулалт олж авахад нь туслах;
- Шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд нь хотын захиргааны байгууллагуудаас шаардлагатай дэмжлэг авахад нь туслахг.м.
Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа бүхий л асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн төслийн танилцуулгыг хүлээж авах боловч дараах чиглэлүүдэд түлхүү анхаарлаа хандуулна. Үүнд:
- Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, хаягдал дахин боловсруулах
- Хотын хүнсний тогтвортой хангамжийг сайжруулах
- Иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, сайжруулах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэрлэлтэд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлага, стандартыг нэвтрүүлэх, мөрдүүлэх
- Хотын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, сайжруулах
Хэрвээ танай компани 3-аас дээш жил тогтвортой ажиллаж байгаа, хэрэгжүүлэх төслийнхөө чиглэлээр тодорхой туршлагатай бол УБХТ-д хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслийнхөө товч танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
Бид мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж таны төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагч нартаа танилцуулах бөгөөд та манай хөрөнгө оруулагч нартай хамтран ажилласнаар Монголын шилдэг захирлуудаас суралцан, хамтран ажиллаж, ТОП компаниудын бизнесийн томоохон сүлжээтэй хамтран бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой болох болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-3883 утсаар болон tuvshinzaya@ubchamber.mn имэйл хаягаар лавлаж асуугаарай.