BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтээс сертификат олгох сургалт зарлалаа

Олон улсын Certified Management Consultant цолтон зөвлөх, ММЗИ-н сургалтын хорооны дарга, Содура консалтинг ХХК-н захирал Ц.Алтангэрэл 2017 онд MCMC цолоо гардан авч байгаа нь

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтээс сертификат олгох сургалт зарлалаа

Даваадорж Г.   Даваадорж Г.
2022-03-07
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Консалтинг буюу зөвлөх үйлчилгээний салбар дэлхий дахинд хурдацтай өргөжиж, Монгол улсын хувьд зөвлөх үйлчилгээний зах зээл аль хэдийн 4 сая ам.доллароор тэлжээ. Иймд бие даасан зөвлөхөөс менежментийн цолтой зөвлөх болон карьераа ахиулах сонирхолтой мэргэжилтнүүд нэмэгдсээр байна.
Өнөөдөр менежментийн зөвлөх мэргэжилтнүүд стратеги, мэдээллийн технологи, санхүү, маркетинг, түгээлт, и-бизнес, үйл ажиллагааны менежмент, хүний нөөц, мэдлэг, бүтээмж, үр дүн, чанар, компанийн бүтцийн өөрчлөлтийн менежмент, цаашлаад байгууллагын нийгмийн хариуцлага гэсэн өргөн чиглэлд зөвлөх үйлчилгээ эрхэлж байна.

Зөвлөх мэргэжилтнүүдийн дунд консалтинг үйлчилгээ эрхлэхэд шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөл, санхүүгийн хувьд хараат биш байх, мэргэжлийн ур чадваруудаа бүрэн эзэмшсэн байхад хангалттай гэсэн түгээмэл ойлголт байв. Харин ICMCI буюу Олон улсын менежментийн зөвлөхийн институтуудын зөвлөлөөс мэргэжлийн зөвлөх хүн консалтинг хийх ур чадваруудыг competence framework-д заасан бүтцийн дагуу эзэмшсэн байхыг шаарддаг. Манай улсад ч зөвлөхүүд өөрийн мэргэжил, салбарын чиглэлээр нарийн мэргэшсэн байдаг ч мэргэжлийн зөвлөхийн чадавхийн дагуу консалтингийн ур чадварыг эзэмших шаардлагатай талаар төдийлөн мэдээлэлгүй байна.
Үүний дээр 2017 онд дэлхий дахинд анх удаа үйлчилгээний салбарт чиглэсэн олон улсын стандарт буюу ISO 20700 батлагдсан. Менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт баримтлах ISO стандартыг дэлхий дахинд мөрдөж эхэлсэн тул харилцагч компаниуд зөвлөхүүдээс үйл ажиллагаандаа энэхүү стандарт баримтлахыг хүсэх болжээ.

Монгол улсын хувьд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (MMCI) нь менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэх, цол олгох, гэрчилгээжүүлэх, ISO 20700 стандартын сургалтад хамруулах зэргээр ажиллаж байна. Тус байгууллага нь ICMCI-ийн гишүүний хувьд Монголын мэргэшсэн менежментийн зөвлөх (MCMC) цолыг 100 гаруй, Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх цолыг (CMC)10 гаруй зөвлөхөд олгожээ.

Энэ хүрээнд ММЗИ-ээс 2022 оны гуравдугаар сараас эхлэн, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт шинээр хөл тавьж байгаа болон зөвлөх мэргэжилтэн болох хүсэлтэй хэн бүхэнд тусгайлан зориулж, бүтэн жилийн туршид, сард нэг удаа явагдах цуврал сургалт зарласан байна.

“Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай эхлэх нь”, “Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай өсгөх нь” нэртэй тус бүр 12 удаагийн сургалтууд гуравдугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн мягмар, пүрэв гарагт явагдана. Цуврал хичээлийг олон улсын тэргүүлэх зөвлөх, ICMCI байгууллагын Ерөнхийлөгч асан Двайт Михаликс өөрийн биеэр удирдан явуулах юм. Двайт Михаликстай тулгарсан сорилт бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох хэлбэрээр сургалт явагдах тул менежментийн зөвлөхүүдэд олон улсын CMC зөвлөхөөс суралцах таатай боломж юм. Амжилттай төгсөгчдөд ММЗИ-ийн сертификат олгоно.

ММЗИ-ээс Sain International компанид Хамтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн төсөл Олон улсын зөвлөхүүдийн дээд шагнал болох Constantinus International Award тэргүүн дээд шагнал авсанд баяр хүргэсэн Двайт Михаликсын мэндчилгээ.

Двайт нь Effective Managers™ менежментийн олон улсын зөвлөх үйлчилгээний компанийн Ерөнхийлөгч, Канадын менежментийн зөвлөхүүдийн институт хүндэт гишүүн. Тэрээр 2021 онд “Тодорхойгүй цаг үед зөвлөх нь- Дэлхий дахины өнцөг” номоо хэвлүүлжээ. Энэ бүтээлд менежментийн зөвлөх салбарт сүүлийн үед гарч буй disruption буюу бусниулалд тэр дундаа үйлчлүүлэгчдийн харах өнцөг, чиглэх цэгийг өөрчлөх, цаашлаад менежментийн зөвлөх мэргэжлийн ирээдүйн талаар тодорхой зураглан үзүүлжээ.

Энэхүү шинэ сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian Consultants – Монголын Зөвлөхүүд – IMC Mongolia фэйсбүүк хуудас болон бүртгэлийн линкээр бүртгүүлэх боломжтой.

ICMCI – https://www.cmc-global.org/
Двайт Михаликс- https://effectivemanagers.com/category/dwight-mihalicz/
Mongolian Consultants – Монголын Зөвлөхүүд – IMC Mongolia хуудсыг холбох
линк https://www.facebook.com/MongolianConsultants
mmci.mn-тэй холбох линк www.mmci.mn
бүртгэлийн линкээр бүртгүүлэх гэдэг үгтэй холбох линк
https://us02web.zoom.us/webinar/register/WN_6RYJr-zqT8aOkEN_AvBgpA

Тагууд: зөвлөх үйлчилгээконсалтингменежмент
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00