BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Амьдралын зорилгодоо хүрэх стратегийг хэрхэн боловсруулах вэ?

Амьдралын зорилгодоо хүрэх стратегийг хэрхэн боловсруулах вэ?

Стратеги бол зорилгодоо хүрэх арга замыг чиглүүлэгч. Тиймээс зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй хүн бүрт хамаатай ойлголт юм.

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-03-10
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Стратеги бол зорилгодоо хүрэх арга замыг чиглүүлэгч. Тиймээс зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй хүн бүрт хамаатай ойлголт юм. Стратеги гэдэг зөвхөн бизнест ашигладаг, удирдах түвшнийхэнд л хамаатай ойлголт биш гэдгийг стратеги судлаач, сургагч багш Д.Цэцэнбилэг хэлж байна. Тэрбээр бизнесийн байгууллагад стратеги боловсруулахаар ажиллах явцдаа энэ бүхнийг анзаарсан бөгөөд стратеги гэдэг алс холын зүйл биш бид амьдралдаа хэрэгжүүлж, ашиглаж болох арга хэрэгсэл болохыг онцолсон юм. 

Хэрэв стратегиа зөв тодорхойлж чадвал тухайн компани ихэвчлэн амжилттай ажилладаг. Тэгвэл үүнийг хувь хүн ч гэсэн яагаад амьдралдаа хэрэгжүүлж болохгүй гэж? Эндээс л Д.Цэцэнбилэг “Амьдрах стратеги” менторинг хөтөлбөрөө санаачлах сэдлийг олж авчээ.  Алдаж онодог, эрсдэл хүлээж, цаг хугацаа, нөөцөө үр дүнгүй зарцуулдаг бүхий л эрсдэлтэй алхмыг өөрийн гэсэн стратегитай байснаар багасгах боломжтой. Ингэж үзсэн учраас стратеги суурьтай хувь хүний хөгжлийн менежментийг тэр боловсруулжээ. Ингээд амьдралын зорилгодоо хүрэх стратегийг боловсруулах аргачлалуудаас танилцуулъя. 

Стратеги бол зорилгодоо хүрэх арга зам, түүнд хэрхэн яаж хүрэх вэ гэдэг олон хувилбар дундаас хамгийн оновчтойгоо сонгон авч, түүнийгээ хэрэгжүүлж буй үйл явц.  

  • Зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гаргахаас өмнө та өөрийн алдаатай итгэл үнэмшил, хувийн логикуудаа засах шаардлагатай. Хэрэв ингэхгүй гэвэл хэчнээн сайн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ жагсаан бичээд ч үр дүнгүй. Хувь хүн өөрөө буруу бодолтой, алдаатай итгэл үнэмшилтэй, сөрөг хандлагатай байвал зорилго хэзээ ч гүйцэлдэхгүй. 
  • Стратегиа боловсруулахаас өмнө эрхэм зорилго, алсын хараагаа заавал тодорхойлоорой. Эрхэм зорилго, алсын хараа гэдэг зөвхөн байгууллагад бус хувь хүнд ч хамаатай ойлголт юм. 

Эрхэм зорилго гэдэг таны оршин буй шалтгаан, амьдрах хугацаандаа ямар үнэ цэнийг бий болгож, юу бүтээх вэ гэдгээр тодорхойлогдоно. Эдгээр асуултад хариулж чадвал эрхэм зорилгоо хялбархан тодорхойлж чадна. Нэгэнт эрхэм зорилгоо тодорхойлсон бол түүндээ хүрэх алхмуудаа тодорхойлж, түүнийгээ урт хугацааны, богино хугацааны, жил, сар, долоо хоног, өдөр гэх мэтээр нарийвчлахад илүү дөхөм болно.   

Алсын хараа. Та хаана хүрэхийг зорьж байна? Аль уулын оргилд гарахыг эрмэлзэж байна вэ? Үүний хариулт бол таны алсын хараа гэсэн үг. Эрхэм зорилго, алсын хараа тодорхой болсон нөхцөлд төлөвлөгөө боловсруулахад харьцангуй хялбар бөгөөд түүнийгээ 7-14 хоногийн хооронд хэрэгжүүлж, хянаад явах зуураа шаардлагатай бол бага зэрэг өөрчлөх ч боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, зорилго өөрчлөгдөхгүй, зөвхөн төлөвлөгөө л өөрчлөгдөх юм. 

  • Хэрэв өөрт байгаа нөөцөө буруу, дутуу тооцоолбол асуудал биднийг отож, анаж байдаг. Учир нь зорилго нөөцөд тулгуурлаж, нөөцөөр дамжин хэрэгждэг. Нөөцийг биет, биет бус, чадамжийн нөөц гэж гурав ангилна. 

Биет нөөц – Бүх материаллаг нөөц, мөнгө санхүү. Эрхэм зорилго, алсын хараандаа хүрэхэд туслах хэрэгсэл. 
Биет бус нөөц – Эрүүл мэнд, эрч хүч, хүрээлэл, цаг хугацаа, мэдээлэл гэх мэт.
Чадамжийн нөөц – Мэдлэг, туршлага, ур чадвар, авьяас, сэтгэл хөдлөл, сэтгэлийн тэнхээ, зориг, бүтээлч байдал, стратегич сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking), ухамсарлах чадвар, оюун ухааны чадвар, сэтгэл зүйн байдал.

Стратегийн дүн шинжилгээ хийхэд туслах асуултууд: 

Эдгээр асуултад хариулж, өөртөө дүн шинжилгээ хийгээрэй. Өнгөрснөө дүгнэж, одоогийн нөхцөл байдлаа зөв тодорхойлж чадвал стратегиа оновчтой боловсруулж, зорилгодоо хүрэхэд дөхөм болохын зэрэгцээ илүү сэтгэл хангалуун амьдрах боломжтой. 

Амжилттай хэрэгжүүлсэн ажлууд/Гаргасан амжилтууд?
Амжилтад хүрэхэд таны зүгээс нөлөөлсөн зүйлс?
Гаргасан алдаа, бүтэлгүйтэл, уналтууд?
Алдаа хийхэд таны зүгээс нөлөөлсөн зүйлс?

  • Таны оршин буй шалтгаан юу вэ? (Эрхэм зорилгоо тодорхойлох)
  • Эрхэм зорилгынхоо хүрээнд хаана хүрэхийг хүсэж байна вэ? (Алсын хараагаа тодорхойлох)
  • Алсын хараанд хүрэхийн тулд юу хийх вэ? (Зорилгуудаа тодорхойлох)
  • Зорилгодоо хүрэхэд танд ямар нөөц, боломж байна вэ? 

-Өөрийгөө танин мэдэх
-Нөхцөл байдлаа тодорхойлох
-SWOT шинжилгээ хийх
-Стратегийн хувилбараа сонгох

  • Үр дүн, амжилтаа яаж тогтворжуулах вэ? (Алдаагаа дахин үнэлж, сайжруулалт хийх)
  • Зорилгодоо хүрснийг хэрхэн мэдэх вэ? (Үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, хэмжүүрээ тодорхойлох)
  • Зорилгодоо хэрхэн хүрэх вэ? (Зорилгодоо хүрэхэд хийх зүйлс буюу зорилтуудаа тодорхойлох)
Тагууд: Бизнес цэнэгбизнес эрхлэгчдэдменежментстратегихүнийкапитал
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00