Бид гуравдугаар сард БИЗНЕС СИСТЕМ сэдвээр сургалт явагдаж байна. 3 сарын 15-нд болох “Үйл ажиллагааны журам боловсруулах аргачлал” вэбинарыг угтаж хийсэн подкастын энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Дотоод журам ба үйл ажиллагааны журам /процесс/ хоёрын ялгаа
- Процессоо төлөвшүүлэх гэж байгаа компани зөвлөх үйлчилгээ авахаас өмнө ямар бэлтгэл хангах ёстой вэ?
- Үйл ажиллагааны журмыг хэн боловсруулах вэ?
- Нэгдсэн менежментийн тогтолцоо гэж юу вэ?
- Ковидын дараах үйл ажиллагааны онцлог
Дугаараас онцлох санаанууд
- Үйл ажиллагааны боловсруулсан журам хэн ч ойлгогдохоор байх ёстой
- Процесс цаасан дээр буух явцад тухайн хүний толгойд ажил цэгцэрдэг.
- Хичнээн мундаг зөвлөх, хичнээн сайхан шийдэл санал болгосон ч компани өөрөө хүчин зүтгэл гаргахгүй бол хүлээсэн үр дүн гардаггүй.
Зочин: Г.Өлзийбуян. “Гүйцэтгэлийн төгөлдөршил” компанийн Гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Сайн бна уу, танай вебинарыг үзэх маш дуртай, бас их туршлагатай хүмүүсээр яриа хийлгэж байгаад баярлалаа, сэтгэл ханамж 100%