Бид гуравдугаар сард БИЗНЕС СИСТЕМ сэдвээр сургалт явагдаж байна. 3 сарын 15-нд болох “Бизнес процессын шинжилгээ хийх нь” вэбинарыг угтаж хийсэн подкастын энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Процессын шинжилгээ ба асуудлын шинжилгээний ялгаа
- Процесс алдаатай байгааг илрүүлэх шинж тэмдгүүд
- Чанар процессоос бий болох нь
- Асуудлын шалтгааныг оношлох аргачлал
- Процессоор сэтгэхүй
- Дижитал шилжилт, цар тахал бизнесийн процесст нөлөөлөх нь
Дугаараас онцлох 3 санаа:
- Байгууллагын хурал дээр асуудал ярилцахдаа “Чи тэгсэн”, “Би ингэсэн” гэдэг хандлага давамгайлж байвал процесст асуудал байнаа гэсэн үг.
- Чанар бол сайн процессын үр дүн, харин чанаргүйтэл бол муу процессын үр дагавар
- Цорын ганц шалтгаантай байдаггүй. Ихэнх асуудлын 85 хувь нь хүнээс бус системээс үүдэлтэй байдаг.
Зочин: Д.Отгонбат. “Обзерв консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.