Бид гуравдугаар сард БИЗНЕС СИСТЕМ сэдвээр сургалт явагдаж байна. 3 сарын 15-нд болох “Системийн сэтгэлгээний суурь ойлголтууд” вэбинарыг угтаж хийсэн подкастын энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Системийн сэтгэлгээ ба шугаман сэтгэлгээ
- Учир шалтгаан ба үр дүн, үр дагаварын харилцан уялдаа
- Асуудлын оношилгоо ба системийн сэтгэлгээ
- Компанийн бүтэц, тэлэлт ба системийн арга
- Старт Ап байгуулахад системийн түвшинд сэтгэх нь
- Сайн ажиллаж буй бизнес системийн жишээнүүд
- Жижигхэн зах зээлээс экспорт хийхэд хоршоолол, кластер загварын гүйцэтгэх үүрэг
Дугаараас онцлох 3 санаа:
- Системийн сэтгэлгээ бол аливааг том зургаар, иж бүрнээр нь авч үзэх хандлага. Харин шугаман сэтгэлгээгээр хүн учир шалтгаан, үр дагавар хоёрыг шууд холбож яриад байдаг. Гэтэл амьдрал шугаман биш.
- Бид бизнесийг голдуу өөрийгөө тойруулж хийдэг бөгөөд дараагийн түвшинд бизнес хийдэггүй. Тиймээс нарийн мэдлэг шаардсан, өндөр үнэлгээтэй ажлуудыг гадныхан авчихдаг.
- Сайн системтэй компани эзнээсээ хамаарахгүй ажиллаж байдаг.
Зочин: Д.Энхбат. “Дижитал Хархорум Академи”-ийн үүсгэн байгуулагч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Энхбат гуайтай хийсэн ярилцлагуудаас маш үнэ цэнэтэй мэдээлэл, мэдлэг олж авч чаддаг. Сэтгэлгээний цар хүрээг тэлж, олон өнцгийг харуулж чаддаг. Баярлалаа