Зөвхөн бизнесийн гэлтгүй ямар ч байгууллага өөр хоорондоо харилцан уялдсан процессуудын үр дүнд ажилладаг. Мөн тэдгээр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон процессын үр дүнд бий болж, хэрэглэгчид хүрдэг. Процессыг шинээр бий болгож болохтой адил алга болгож ч болно. Эсвэл хувирган өөрчлөх ч боломжтой. Харин аливаа байгууллагын өмнө процессыг зохион байгуулж, тухайн процессыг ажиллахад шаардлагатай нөөцөөр хангах асуудал тогтмол тулгардаг. Гэхдээ юун түрүүнд одоо ажиллаж буй бизнес процессоо эхлээд шинжлэх шаардлагатайг Observe Consulting ЗҮБ -ийн үүсгэн байгуулагч Д.Отгонбат зөвлөж байна.
Процесс удирдлагын гол үзэл санаа юу вэ?
- Процесс, процесст суурилсан удирдлагын талаар мэдлэг ойлголт авах
- Бизнес процессын удирдлагад авч үзэх процессыг тогтоох
- Анализ хийж шинжлэх
- Процессыг шинээр зохиомжлох буюу дизайнчлах (төлөвлөх)
- Төлөвлөснийг хэрэгжүүлэх
- Процессын гүйцэтгэлийг хэмжих
- Дахин сайжруулахаар ажиллах
Процесс удирдлага бизнесийн удирдлагын (бүтэц, засаглал, стратеги, мэдээлэл процесс гэх мэт) бүх зүйлтэй холбогдоно. Аливаа байгууллагын хамгийн анхны объект бол процесс.
Аливаа байгууллагын хамгийн анхны объект бол процесс.
Процессын шинжилгээ гэж юу вэ?
Байгууллага зорилгодоо хүрэхийн тулд процесс болон процесс дахь алхмуудыг тогтоож, судлан шинжилж, тэдгээрийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг хэмжиж, үнэлэх цогц үйл ажиллагааг хэлнэ.
Процесс шинжилгээний 3 гол зорилго
Илүү үр дүнтэй ажиллагаа (чанар, эрсдэл)
Үр ашигтай ажиллагаа (бүтээмж)
Эрсдэлээс сэргийлэх эсвэл сааруулах (удирдах)
Процессын шинжилгээг задалж харвал дараах дэд хэсгүүдэд хуваагдана. Доорх асуултуудад хариулж, гол ухагдахуунд анхаарал хандуулаарай. Хэрэв та процессын шинжилгээний талаар ерөнхий мэдээлэл болж, ач холбогдлыг нь ойлгосон бол мэдээж мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандах нь илүү үр дүнтэй.
Зөвхөн бизнесийн гэлтгүй ямар ч байгууллага өөр хоорондоо харилцан уялдсан процессуудын үр дүнд ажилладаг.
Процессын цаг хугацааны шинжилгээ
Асуулт
- Процесст зарцуулагдаж буй нийт цаг хугацаа,
- Бүтээмжтэй ажилд зарцуулагдаж буй цаг
- Хүлээлт зэрэг бүтээмжгүй ажилд хугацааны алдагдал буй эсэх
- Хугацаа хэмнэх боломж бий эсэх
Хэрэглэх арга
- Ярилцлага
- Ажлын байрны зураг авалт
- Процедурын шинжилгээ
- (lead time, takt time, cycle time, process time зэрэг шинжилгээний төрлийг ашиглах)
Процессын үр дүн (гарц) шинжилгээ
Асуулт
- Чанарын асуудал хаана гарч байна?
- Гарч буй чанарын асуудал нь юу байна?
Процессын зардлыг шинжлэх
Асуулт
- Ямар нөөц хэрэглэж байна?
- Хэдэн хүн, юу хийж байна
- Өөр ямар нэмэлт зардал байна (уур, цахилгаан, ус) (үйлдвэрлэлийн 7 алдагдал)
- Зардал хэмнэх ямар боломж байна?
Процесс болон процесс дахь үйл ажиллагаануудыг тогтоох
Ухагдахуун
- Процесс гэдэг нь оролт болон нөөцүүдийг хэрэглэн зорьж буй гаралтыг гаргадаг хоорондоо харилцан үйлчлэл, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаанууд,
- Процессууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, бие биеийнхээ нийлүүлэгч, хэрэглэгч болж байдаг.
Процессын оролцогч талуудыг шинжлэх
Асуулт
- Процессын оролцогч талууд хэн бэ, тэдгээрийн оролцоо юу вэ?
- Тэд юуг, хэрхэн хийдэг вэ?
- Нийлүүлэгч хэн бэ?
- Хэрэглэгч хэн бэ? Ямар шаардлагатай вэ?
Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр тэрбээр “Бизнес процессын шинжилгээ хийх нь” сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, өөрийн арга барил, туршлагаас хуваалцахын зэрэгцээ оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм. Бизнесийн процессын шинжилгээ гэж юу болох, яагаад үүнд анхаарах ёстой, процессын шинжилгээ хийх ямар аргууд байдаг зэрэг өргөн сэдвээр өрнөсөн уг вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор Хархорум Дижитал Академи болон Business.mn сэтгүүлийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Системийн сэтгэлгээний анхны ойлголтууд” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital