BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Т.Баттулга: BUILD MONGOLIA 2022 үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын нэг цэгийн төвлөрөл

Т.Баттулга: BUILD MONGOLIA 2022 үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын нэг цэгийн төвлөрөл

"Mongolian Economy" сэтгүүл   "Mongolian Economy" magazine
2022-04-04
  Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

“Build Mongolia 2022” олон улсын үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгаас тодрууллаа.

-Цар тахлаас шалтгаалаад сүүлийн жилүүдэд олон улсын үзэсгэлэн болон хурлууд цуцлагдаж, зарим нь хойшлогдсон. Энэ жилийн хувьд олон улсын чанартай нэлээд хэдэн үйл ажиллагаа болох юм байна. Үүний нэг нь “Build Mongolia-2022”. Уг үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэдэн хувьтай яваа, хэчнээн компани, аж ахуйн нэгж оролцох талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Одоо ч цар тахлын тухай ярианаас залхдаг боллоо шүү. 2 жил гаруй, 3 дахь жилдээ амьдралын хэмнэл, хөгжлийн боломж алдагдлаа. Энэ хугацаанд ажил төрлөө хойшлуулсан бизнесийн байгууллагуудын дунд харилцагчидтайгаа нүүр тулан уулзах, хамтын ажиллагаагаа сэргээх, өсгөж өргөжүүлэх асар их хүлээлт ч бий боллоо. Чухам ийм хүлээлтэд хариу болгож Монголын эдийн засгийн чухал салбаруудыг хамарсан “Build Mongolia” үзэсгэлэнгийн 2 дахь дугаарыг өмнөхөөс илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулахаар бэлдэж байна. Үзэсгэлэн энэ оны 4-р сарын 20-22-нд Степпе Аренна – Мөсөн Өргөөд зохион байгуулагдана. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоос одоогоор тэн хагас нь захиалгаа баталгаажуулаад байна.

-Барилга, уул уурхай, дэд бүтэц гээд маш том салбаруудыг хамарсан “Build Mongolia-2022” үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

– “Build Mongolia” буюу Монгол бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудын нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбаруудад шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи танилцуулах зорилготойгоор зохион байгуулна. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй. Тэгэхээр энэ салбаруудын хувьд том боломж гэсэн үг. “Build Mongolia” бүтээн байгуулалтын салбаруудын хамгийн том, хамгийн далайцтай, хамгийн үр дүнтэй үзэсгэлэн байх болно.

-Үзэсгэлэнд оролцогчдод ямар давуу тал, боломжийг олгох вэ?

– Дээр дурдсан эдийн засгийн салбаруудын ажил өөр хоорондоо харилцан уялдаатай явагдаж, бие биеэ нөхөж байж бүтээн байгуулалт төгс хийгддэг. Тэдгээрт хэрэглэгддэг техник технологи, түүхий эд нэг учраас үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах бизнесийн байгууллагуудын хувьд бүх зах зээл нь нэг дор цугларснаараа асар их давуу талтай. Жишээлбэл, хүнд машин механизм нийлүүлэгчдийн хувьд барилга, зам, уул уурхай, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл нь, цемент бетон хийц үйлдвэрлэгчдийн хувьд барилга, зам, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд эрчим хүчний салбар өөрөө, барилга, уул уурхай бүгдээрээ зах зээл болдог. Тийм учраас “Build Mongolia” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын хувьд бол техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл юм даа.

“Build Mongolia” бүтээн байгуулалтын салбаруудын хамгийн том, хамгийн далайцтай, хамгийн үр дүнтэй үзэсгэлэн байх болно.

-“Экспо Монгол” компаниас зохион байгуулж буй сүүлийн үеийн ажлуудаас сонирхуулахгүй юу?

– “Экспо Монгол” ХХК бизнес эдийн засгийн гол гол салбаруудад 2022 онд олон улсын агентуудтайгаа хамтран “Build Mongolia”, “Mongolia Mining”, “Agro Expo”, “Auto Expo”, “Beauty Expo” гэсэн олон улсын чанартай таван үзэсгэлэн зохион байгуулна. Бид үзэсгэлэн зохион байгуулахад дэлхийн стандарт, орчин үеийн чиг хандлага, технологийн дэвшлийг нэвтрүүлж, бизнесийн байгууллагуудад үнэ цэнтэй маркетинг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийг зорьж ажилладаг. 

-Олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулахад хөрөнгө оруулалтаас эхлээд олон асуудал тулгамддаг байх. Үзэсгэлэн зохион байгуулахад ямар, ямар  асуудал тулгамдаж байна вэ?

– Монгол улсад бизнесийн үзэсгэлэн зохион байгуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал бол зориулалтын танхимгүй байгаа явдал. Trade show буюу үзэсгэлэн бол бизнесийн аль ч салбарынхан худалдан авагчидтайгаа нүүр тулж уулзах, худалдан авагчийн хувьд технологитой өөрийн биеэр танилцаж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, зөвлөгөөг авах хамгийн чухал хамтын ажиллагааны орчин байдаг. Хот болгонд шахуу эрх биш нэг үзэсгэлэн зохион байгуулах зориулалтын танхим, худалдаа эдийн засгийн төв байдаг. Ихэвчлэн улсаас эсвэл хотын захиргаанаас хөрөнгө оруулаад, түүнийгээ үзэсгэлэн зохин байгуулагчдад түрээслээд ажиллуулж байдаг. Манайд сум болгонд жилд 1-2 удаа ашигладаг соёлын төв барьж, үр дүн муутай зүйлүүдэд хэдэн зуун тэрбумаар улсын төсвөөс хөрөнгө оруулдаг мөртөө нийслэл хотдоо, бизнес эдийн засгийн төвдөө ганц зориулалтын үзэсгэлэнгийн танхим барьчихвал эдийн загийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж боддог.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр ямар компани ажиллаж байгаа вэ?

– Энэ удаагийн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ОХУ-ын алдартай Камазын машин механизмын албан ёсны дистрибьютер “Батсээр” компани, алтан ивээн тэтгэгчээр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интэрнэшнл” ХХК ажиллаж байна. Ивээн тэтгэгч, оролцогчдодоо талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, дэмжлэгээр бид бүхэнд хэрэгтэй бизнесийн хамтын ажиллагааны хамгийн таатай орчин бий болж байна. Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!

Тагууд: барилгауул уурхайхөрөнгө оруулалт
"Mongolian Economy" сэтгүүл

"Mongolian Economy" magazine

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

1 Comment
Inline Feedbacks
View all comments
Bold
Bold
9 months ago

Oros companiig zailuulaacheee

0
Reply

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
1
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00