BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа зүүсэн хүний гурван араатай жонглёрын дүрслэл. Ар тал нь бизнес эсвэл мэргэжлийн хүрээнд олон ажил хийх, үр ашигтай ажиллах, асуудлыг шийдвэрлэхийг бэлэгддэг нэмэлт том, бүдгэрсэн араа харуулж байна. - Business.MN

Системийн сэтгэлгээний дадалд суралцах аргууд 

Системийн сэтгэлгээний үндсэн ойлголтуудын талаар “Дижитал Хархорум Академи”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат онцолж байна. 

Business.mn   Business.mn
2022-04-04
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Системийн сэтгэлгээ гэж юу вэ? Ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ? Бизнест хэрхэн ашиглах вэ? Эдгээр асуулт орчин үеийн шинжлэх ухаанжсан бизнесүүдэд ихээхэн хамаатай. Тэр дундаа компанийн удирдлага болон дунд шатны менежерүүдэд бүр ч их хамаатай ойлголт юм.   

Системийн сэтгэлгээ бол хүн төрөлхтний бий болгосон сэтгэлгээний өвөрмөц хэлбэр бөгөөд аливааг том зургаар, иж бүрнээр авч үзэх хандлага гэж ойлгож болно. Зөвхөн “систем” гэж үг нэмэгдсэнээрээ орчин үелэг сонсогддог ч Леонардо Да Винчи, Исаак Ньютон зэрэг дэлхийд нэртэй эрдэмтэд ч системийн сэтгэлгээний гол төлөөлөгчдөд тооцогддог. Гэвч хүмүүсийн дийлэнх нь шугаман сэтгэлгээгээтэй байдаг нь аливаад, ялангуяа бизнест маш хортой, эрсдэлтэй. Дээр нь аливаа асуудлыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй үргэлжилсээр байдаг тул сэтгэлгээгээ өөрчлөх замаар л энэ бүхнийг шийдэх боломжтой. 

Системийн сэтгэлгээг хөгжүүлснээр бизнесээ дараагийн түвшинд гаргаж чадна.

Шугаман сэтгэлгээгээр хүн учир шалтгаан, үр дагавар хоёрыг шууд холбон тайлбарлах гэдэг ч яг үнэндээ амьдрал шугаман биш. Тиймээс системийн сэтгэлгээгээ хөгжүүлснээр бид бизнесээ дараагийн түвшинд гаргаж чадна. Сайн системтэй компани захирал, удирдлагаасаа хамаарахгүйгээр ажиллаж чаддаг нь ч ийм учиртай. Жижиг компани захирлынхаа араншингаас хамаардаг бол дунд, том түвшний компаниуд системээ хэрхэн зохион байгуулснаас үйл ажиллагаа нь хамаардаг.

Жижиг компани захирлынхаа араншингаас хамаардаг бол дунд, том түвшний компаниуд системээ хэрхэн зохион байгуулснаас үйл ажиллагаа нь хамаардаг.

Альберт Эйнштэйн: 

“Бидэнд тулгарч буй асуудлуудыг тэдгээрийг үүсгэсэн сэтгэлгээний түвшинд шийдэх боломжгүй”. 

Системийн сэтгэлгээ

  • Систем гэж юу вэ?
  • Системийн бүтэц – Элементүүд, холбоосууд, зорилго, функцүүд
  • Сэтгэн бодох, аналитик сэтгэлгээ
  • Системийн сэтгэлгээний дадал
  • Бизнесийн үйлдлийн систем

Систем гэж юу вэ? 

  • Зорилго, зохион байгуулалттай, уялдаа холбоо бүхий элементүүдийн олонлог. 
  • Системийн өөрчлөлтийн үр дүн ихэвчлэн урт хугацааны дараа гарна.
  • Системийн нэг хэсгийг зассанаар том асуудлыг шийдэх боломжгүй. 

Системийн динамик ба араншин

  • Нөөц
  • Урсгал
  • Буцах холбоо

Нөөц нь системийг бүтээгч эд эс бөгөөд ус, мод, нүүрс, мөнгө, хамтрагч, зах зээл, сонгогч, тэвчээр, хүсэл зэрэг харж, мэдэрч, тоолж, хэмжиж болох зүйлс гэж ойлгож болно. 

Харин нөөцийн хэмжээ урсгалаас хамаарч өөрчлөгдөж байдаг. Нөөц өөрчлөгдсөнөөр цаг хугацааны хувьд хоцрогдол үүсэх боломжтой. Нэг ёсондоо, нөөц бол урсгалын санах ой юм.

Урсгалд нөөцийн хэмжээ нөлөөлснөөс буцах холбоос үүснэ. Тиймээс нөөцийн хэмжээг тодорхой түвшинд барихын тулд тэнцвэржүүлэгч шаардлагатай. Хорвоо бол хязгааргүй олон эргэх холбоосын нийлбэр. 

Бизнесээ системийн хэлээр бичиж сурах буюу системийн арга барил нэвтрүүлж байж тухайн бизнес, компанийг сайжруулах боломжтой. 

Системийн сэтгэлгээний дадалд суралцахын тулд: 

Асуудлыг түвшин тус бүрт нь харж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн анхан шатны түвшин бол асуудлыг үйл явдлын хэмжээнд харж, ярьдаг бол дараа нь ерөнхий учир шалтгаан, үр дагаврын түвшинд авч үзэх, харин хамгийн өндөр түвшин бол системийн түвшинд буюу асуудлыг бүхэлд нь, иж бүрнээр харах чадвар юм. 

Санал болгох ном:

Энэ сэдвээр дараагийн түвшинд судлах, хамгийн хүртээмжтэй, сонгодогт тооцогдохуйц бүтээл бол Донелла Х. Медоузийн “Системээр сэтгэхүй” (Thinking in Systems) ном юм. Аливааг уялдаа холбоотойгоор төсөөлөн сэтгэхэд өөр өнцгөөс харах, шинэ санаа өгөхөд сэдэл болохуйц бүтээл гэдгээрээ онцлог. 

Системийн сэтгэлгээнд суралцахын тулд дараах асуултуудыг өөрөөсөө тогтмол асууж хэвшээрэй.

Системээр сэтгэгчийн дадал зуршил

Том зургийг олж хар

Том зураг – чухал буюу хэсэг, тэнцвэрийг хэрхэн барих вэ?

Хамгийн их нөлөөтэй хэсэг

Элементүүд цагийн аясаар хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаар

Ямар элементүүд, хэр хурдан өөрчлөгдөж байна?

bookzone.mn

Өөрчлөлт ямар үр дагавар дагуулж байна?

Системийн бүтэц системийн араншингийн уялдааг хар

Аль хэсэг бусдадаа хэрхэн нөлөөлж байна?

Бүтцийн өөрчлөлт ямар шинэ араншинг үүсгэж байна вэ?

Асуудал гарвал чухам аль хэсгийг түрүүлж анхаарах вэ?

Олон талаас, олон өнцгөөс хар

Шийдлээ хэр нээлттэй хайж байна?

Бусад ямар өнцөг, санаа бодлууд байж болох вэ?

Өөрчлөлтийн богино, урт хугацааны нөлөөллийг бод

Ямар ч өөрчлөлтийн үр дүн гарахад хугацаа хэрэгтэй

Төлөвлөгдөөгүй нөлөөлөл гарч болохыг тооцсон уу?

Нөлөөлөл шугаман бус, заримдаа экспоненциал байгааг тооцсон уу?

Бодит байдал нь төсөөлөлт, загвараас үргэлж зөрнө

Аль нь факт, аль нь туршлага, аль нь таамаг вэ?

Өөр төсөөлөл байж болох уу?

 “Өөрөөр бодож сурвал өөрөөр харна. Өөрөөр харвал өөрөөр үйлдэнэ”. 

Тагууд: бизнес системБизнес цэнэгбизнес эрхлэгчдэдменежментстратеги

Санал болгох:

A person in a suit touches a glowing point on a digital slider labeled "Productivity," moving from "Min" to "Max," symbolizing increasing productivity with a blur of blue lights in the background.
Байгууллага хэрхэн бүтээмжээ нэмэх вэ? /№2/
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00