“Бизнес цэнэг” цуврал сургалт 2022 оны дөрөвдүгээр сард “ДИЖИТАЛ МАРКЕТИНГ” сэдвээр явагдаж байна. Дөрөвдүгээр сарын хоёр дахь вэбинарыг угтсан подкастын дугаараар “Дижитал маркетингийн стратеги” сэдвээр ярилцлаа.
Дугаараас онцлох санаа:
Дижитал маркетингийг дараах дөрвөн зорилгоор хийдэг:
- Компанийн бүтээмжийг дээшлүүлэх
- Ажилтны бүтээмжийг дээшлүүлэх
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
- Хэрэглэгч, зах зээл рүү чиглэсэн харилцаагаа хөгжүүлэх
Дижитал шилжилт нь дараах 5 алхмын дагуу явагддаг:
- Байгууллагынхаа дижитал хэрэгцээг үнэлэх
- Зах зээл дээр байгаа дижитал шийдлүүдийг судлах, хайх
- Туршилтын горимоор хэрэгжүүлэх,
- Үр дүнг хэмжих
- Хамгийн тохиромжтой эцсийн байдлаар сонгох
Зочин: Т.Мөнхбаяр. Старт Ап Маркетинг Спэйс төвийн хамтран үүсгэн байгуулагч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars