BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн электрон төхөөрөмжийн нарийн холболт, дизайныг харуулсан нарийн төвөгтэй зам, цахилгаан эд анги бүхий цэнхэр хэлхээний самбарыг ойроос харах. Төрөл бүрийн шугам, зангилаанууд тод харагдаж байгаа нь өнөөгийн бизнесийн инновацийг хөдөлгөж буй нарийн төвөгтэй байдлыг харуулж байна. - Business.MN

Мэдээллийн технологийн зардлыг 90% хэмнэдэг “HCI” дэд бүтэц гэж юу вэ?

Business.mn   Business.mn
2022-04-06
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн үед дэлхий даяар асар хурдацтай тархаж тренд болоод байгаа Hyper-Converged Infrastructure (HCI) гэж юу вэ? Манай байгууллагад, миний бизнест яг, ямар үр дүнг авчрах вэ гэж Google-дэж үзсэн хүмүүс байгаа байх.  Энэ удаагийн нийтлэлээрээ энэхүү технологийн трендийн талаар, үүний бизнест тань өгөх үр өгөөжийн талаар энгийнээр тайлбарлая.

Цахим шилжилт хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ямар ч бизнест програм хангамж зайлшгүй шаардлагатай болдог. Түүнчлэн тухайн программ хангамжийг ажиллуулах техник хангамж хэрэгтэй болно (Hardware and Software). Уг техник хангамжийн системийн хамгийн энгийн бүтэц нь Сервер, Сүлжээ болон Хадгалалт (Storage) юм. Сервер тооцооллыг хийж, тооцоолсон дата-г хадгална. Дата хадгалах системд холбогдохын тулд тухайн нөхцөл шаардлагаас хамааран ихэвчлэн шилэн кабелын сүлжээний свичээр дамжин холбогддог.

Мэдээллийн дэд бүтэц= Програм хангамж+ Сервер+Сүлжээ+Хадгалалт

Дээрх уламжлалт системийн бүтцийн тасалдалгүй ажиллагааг хангахын тулд сервер+сүлжээ+дата хадгалалт гэсэн 3 талын мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн ажиллах шаардлагатай болдог.

Гэвч өөрийн туршлагаас харахад энэ гурван цөм чадвартай хүн тун цөөн байдаг. Учир нь техник хангамж тус бүрийг тордох, шинэ программын хэрэгслээр (firmware) шинэчлэлт (update) хийхэд хоорондоо зохицож байгаа эсэхийг анхаарах, ямарваа нэгэн эрсдэл гарахад датагаа алдахгүй байх, сэргээх боломжоор хангах, мөн таны систем ажиллах үйлдлийн систем болон сүлжээний орчин, дата баазыг ажиллуулах зэрэг олон олон дэд чадварууд хэрэгтэй болдог. Тиймээс байгууллагууд ихэвчлэн сүлжээний мэргэжилтэн, системийн мэргэжилтэн болон дата бааз админ гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Техник хангамж ямарваа нэгэн үзүүлэлтэд ханана, жишээ нь таны серверт 6 ширхэг hard диск орох багтаамжтай бол таны дата ихсэж 6 hard-аа дүүргэсэн бол дахин сервер нэмэхээс аргагүй байдалд ордог. Ингээд нэг мэдэхэд танай байгууллага он сар, хувилбар нь өөр өөр сервер, свич, хадгалалтын системтэй болсон байх бөгөөд эдгээрийг тордох нь толгойн өвчин болж эхэлнэ. Ихэвчлэн сүлжээний свич, сервер, хадгалалтын төхөөрөмж нь өөр өөр үйлдвэрлэгч нарынх байдаг учир эвдрэл гарахад дунд нь эвдрэлийг оношлоход маш төвөгтэй байдаг. Энэ нь техник хангамж болгоныг удирдах, хянах тус бүрийн консол болон дэмжлэг авах сувагтай байдагтай холбоотой.

“Системийг тордоход зарцуулах цагаа 90% хэмнэж, IT багийнхаа нөөцийг бизнесээ өргөжүүлэх илүү үнэ цэнэтэй ажилд зарцуулах боломжтой”.

Бид бизнесээ тэлэхийн хэрээр лимитдээ тулсан техник хангамжуудаа шинээр нэмж, томруулсаар, үүнийг дагаад IT багаа ч томруулсаар байдаг. Гэвч салангид бүтэцтэй олон системтэй болохын хэрээр таны байгууллагын хөдөлгөөн удааширч, зах зээл дахь байр сууриа алдаж эхлэх эрсдэлийг дагуулдаг.

Дээрх төвөгтэй, уламжлалт бүтцийг орлох, цахим хувьслыг дэмжих технологи бол HCI юм. Хадгалалтыг техник биш программ хангамж болгосноор нэг сервер дотор виртуал сүлжээ болон хадгалалт үүсгэх боломжтой болж, 3 хэсгээс бүрдэх биет систем биш нэг л серверийн бүтэцтэй болох боломжтой. Таны бизнес өсөхийн хэрээр таны HCI дэд бүтэц дагаад техник хангамжийн лимитээс төдийлөн хязгаарлагдахгүй уян хатан өсөөд явах боломжтой юм. Ямарваа нэг эвдрэл гарлаа гэхэд зөвхөн нэг цонхоор харьцан эвдрэлийг засуулж дэмжлэг авахаас гадна нэг консолиос бүх системийг удирдан, хянах боломжтой байдаг.

Системийг тордоход зарцуулах цагаа 90% хэмнэж, IT багийнхаа нөөцийг бизнесээ өргөжүүлэх илүү үнэ цэнэтэй ажилд зарцуулах боломжтой болно. Хэрэв та дэд бүтцээ дата центрт байрлуулах түрээс төлдөг бол хадгалалтын биет төхөөрөмжгүй тул зай маш бага эзлэхээс гадна цахилгаан зарцуулалтыг тань бууруулснаар зардлаа хэмнэх боломжийг олгоно.

Сонголт таны гарт, Тренд даган бизнесээ хурдасгах уу? Эсвэл хойш сууж зах зээл дахь байр сууриа алдсаар байх уу?

IT Zone-той хамтран бэлтгэв

bookzone
Тагууд: Дижитал шилжилтдэд бүтэцсистем

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00