BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Инстаграм лого бүхий өнгөлөг, градиент дөрвөлжин овоолго бүхий эрч хүчтэй зураг. Квадратууд нь ягаан, нил ягаан, улаан, улбар шар өнгийн сүүдрийг харуулж, амьд, динамик харааны эффект өгдөг. Компанийхаа нийгмийн сүлжээг сайжруулахыг хүсч буй аливаа бизнес эсвэл энтрепренерүүдэд тохиромжтой. - Business.MN

Инстаграмаа автоматжуулснаар борлуулалтаа өсгөх аргууд

Маркетингийн үйл ажиллагаандаа инстаграмыг оновчтой ашиглаж чадвал борлуулалтаа өсгөх чухал суваг болж чадна. 

Business.mn   Business.mn
2022-04-11
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хүмүүсийн анхаарал хаана их төвлөрч байна, тэнд маркетинг, зар сурталчилгаа идэвхтэй өрнөдөг. Нэг үгээр, орлогын урсгал тийш цутгадаг гэсэн үг. Өнгөрсөн оны байдлаар дэлхий даяар 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй хэмээн бүртгэгдсэнээрээ Инстаграм хүмүүсийн голлон хэрэглэдэг топ апп-уудын тоонд багтсан хэвээр байна. Уг платформыг өдөр тутам идэвхтэй ашигладаг хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх нь эргэлзээгүй. Үүгээрээ инстаграм нь маркетинг хийх таатай орон зай болж чаддаг. Гэхдээ бизнес аккаунтаа амжилттай хөтлөн явуулах нь хувь хүний аккаунтаас бага зэрэг ялгаатай. Тэгвэл инстаграмд өөрийн бизнес хуудсыг ажиллуулснаар таны бизнесийн өмнө ямар боломжууд нээгдэж болох талаар Nathouse Creative сошиал медиа агентлагийн менежер Ц.Анударь зөвлөж байна.  

Юуны өмнө, аккаунт шинээр нээж, нэр өгөхдөө инстаграмын хайлтад өртөхүйц түгээмэл нэр сонгох нь тохиромжтой. Мөн “Инстаграм био” хэсэг дэх мэдээллүүдийг товч, тодорхой, ямар нэг алдаагүй, цэвэрхэн цэгцтэй байлгахад анхаарахын зэрэгцээ “Инстаграм Highlights” буюу шинээр нэмсэн сторигоо хадгалах зорилгоор ашигладаг хэсгийг оновчтой ашиглах нь чухал. Харин сүүлд инстаграмын зүгээс бизнесийн байгууллагуудад зориулан “Инстаграм shop” -ийг бий болгосон нь онлайн худалдааны сайттайгаа холбосноор борлуулалт хийх боломжийг олгож буй. Энэ бүхний зэрэгцээ “Инстаграм стори” -г бизнесийн байгууллагууд хэзээ ч орхигдуулж болохгүй бөгөөд харин ч сторидоо зориулан тусгайлан контент хийх шаардлагатай.  Ер нь та өөрийн бизнест инстаграм ашиглах гэж байгаа бол инстаграмд зориулсан контент тусгайлан бүтээх  хэрэгтэй болно гэдгийг анхаараарай. 

Инстаграм алгоритмын тухай товчхон: 

Инстаграм алгоритм нь постууд хэзээ ямар дарааллаар, ямар зохицуулалтаар хэрэглэгчдэд харагддаг тухай үзүүлэлт юм.

Инстаграм feed -д ямар постууд харагдах нь тухайн хэрэглэгч ямар төрлийн пост илүүтэй сонирхдог вэ гэдгээс хамаардаг.

  • Инстаграм алгоритм эхлээд найзууд, гэр бүлийнхэн зэрэг таны хувьд хамгийн чухал, ойр дотнын гэж үзэж болох хүмүүсийн постууд, үүний дараагаар бусад хаягаас нийтэлсэн пост гэх зарчмаар ажилладаг.
  • Тухайн контент нийтлэгдсэнээс хойш хэр хугацаа өнгөрсөн болохыг харгалзан үздэг. 
  • Постын харагдац нь тухайн хүн инстаграм апп-ыг нээж үздэг тоо давтамжтай холбоотой.
  • Та хэр олон хүнийг дагадаг вэ? Олон хүн дагана гэдэг олон хүний нийтэлж буй олон постоос сонгож танд харуулах шаардлага алгоритмд гарна гэсэн үг.
  • Хэрэглээ: Хэрэв та инстаграмд маш их цаг зарцуулдаг бол тэр хэрээр инстаграм танд илүү ихийг харуулах шаардлагатай болно.

*Хамгийн чухал нь тогтмол контент оруулах. 

Инстаграм чатбот гэж юу вэ?

Инстаграмын автоматжуулалтын хамгийн чухал хэсэг бол чатбот. Мэдээлэл өгөхөөс борлуулалт хийх хүртэлх бүх алхмыг чатботоор дамжуулан автоматжуулах боломжтой. Нэг ёсондоо, таны 24 цагийн онлайн туслахын үүргийг гүйцэтгэдэг. 

Чатботын давуу талууд:

  • Танай байгууллага чатботтой болсноор өөрийн гэсэн мини вэбсайттай болж байна  гэж ойлгож болно. 
  • Чатботоо идэвхтэй хөгжүүлэх нь борлуулалтыг маш сайн дэмждэг. 
  • Хэрэглэгчдийн хандлага, сонирхол, хандалтын датаг өндөр нарийвчлалтайгаар цуглуулдаг. 

Чатботын үүсгэх боломжууд:

  • Инстаграм Direct message
  • Инстаграм Comment
  • Инстаграм Story mention
  • Инстаграм Story reply
  • Инстаграм Keyword

Инстаграмдаа чатботтой болохын тулд тусгай платформ ашиглах шаардлагатай болно. Олон улсад төдийгүй Монголд хамгийн түгээмэл ашиглагддаг чатбот платформуудын тоонд Manychat болон Chatfuel багтдаг. Энэхүү платформд компанийнхаа шаардлагатай бүх мэдээллийг оруулж, дараа нь инстаграм дахь бизнес хуудастайгаа холбоно гэсэн үг. 

Инстаграм нь нөлөөлөгчдөд суурилсан буюу олон мянган хүнд нөлөөлөх замаар дагагчдаа нэмэгдүүлдэг онцлогтой платформ. Харин Nathouse Creative -ийн хамт олон энэ онцлогийг ашиглахаар шийдэж, Ковид-19 -ийн хөл хорионы үеэр инстаграм хуудасны дагагчийн тоогоо нэг сарын дотор 10 мянгад хүргэх зорилго тавьжээ. Нэгхэн сарын хугацаанд дагагчийн тоогоо энэ хэмжээнд нэмэгдүүлнэ гэдэг амар биш. Тэгвэл тус агентлагийн  менежер Ц.Анударь үүнийг хэрхэн бодит болгосон талаарх туршлагаа хуваалцсаныг товчхон сийрүүлье. 

Эхлээд, байгууллагын онцлогоо тодорхойлж, түүнд тохирох нөлөөлөгчдийг олж сонгон, хамтран контент хийх алхмыг тэр хэрэгжүүлжээ. Ингээд нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орсон байна. Контент маш амжилттай хийж буй хүмүүс/нөлөөлөгчидтэй хамтран цуврал лайв хийж эхэлсэн нь дагагчийн тоог бага багаар өсгөсөөр сар гаруйн дараа зорилгодоо хүрч чадсан байна.

Энэ талаарх туршлагыг дэлгэрэнгүй сонсож, суралцахыг хүсвэл “Бизнес цэнэг” вэбинарын “Инстаграм автоматжуулалтыг 10 минутад хийх арга” сэдвээр зохион байгуулагдсан ээлжит дугаараас энд дарж сонсоорой.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор Startup Marketing Space төвийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр оролцож, “Бизнесээ өсгөх дижитал шийдлийг нэвтрүүлэх нь“ сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

bookzone
Тагууд: Бизнес цэнэгборлуулалтДижитал шилжилтмаркетингонлайн хэрэгсэл

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00