BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Build Mongolia 2022"-ын сурталчилгааны зурагт хуудас. Төрөл бүрийн ивээн тэтгэгчдийн лого, тогоруу, ачааны машин зэрэг барилгын тоног төхөөрөмжийн зураг. Арга хэмжээний дэлгэрэнгүй: 2022 оны 4-р сарын 20-22-ны өдрүүдэд, Монгол, Улаанбаатар хотын Степп Арена-д. Аливаа энтрепренер, бизнес эрхлэгчид заавал оролцох ёстой. Холбоо барих мэдээлэл болон лого багтсан. - Business.MN

“Build Mongolia 2022” Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн үзэсгэлэн болно

Business.mn   Business.mn
2022-04-13
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2022 нь улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, уул уурхайн бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн 2022 оны 4 дүгээр сарын  20-22-ны өдрүүдэд “Степпе-Арена- Мөсөн өргөө”-нд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн үеэр бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаас гадна үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг, компаниудын илтгэл тавигдана.

Build Mongolia 2022 үзэсгэлэн нь нэг талаар олон улсын нийлүүлэгчдэд Монголын дээрх салбаруудын хөгжлийг үнэлж дүгнэх, нөгөө талаар Монгол улсын эдийн засгийн чухал салбар болох эрчим хүч, барилга, хот байгуулалтын салбарт дэлхийн шилдэг техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааны гүүр болох өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ жилийн хувьд Build Mongolia 2022 үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Ингэхдээ илүү өргөн цар хүрээнд, далайцтай зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Батсээр ХХК, алтан ивээн тэтгэгчээр Тоёота Сэйлс Монголиа ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр Соёолон Интэрнэшнл ХХК ажиллаж байна. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Bloomberg TV, Mongolian Mining Journal, Mongolian Economy хамтран ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Оюутолгой ХХК хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд 10 гаруй орны 150 гаруй шилдэг байгууллагууд оролцохоор нэгдээд байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын томоохон төлөөллийн нэг болох эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагадаа үндэслэн эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК оролцож байна.  Мөн барилгын салбарт орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг “УЛААНБААТАР БҮК” ХК мөн Хурд групп, МАК зэрэг  компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.  Үүгээрч зогсохгүй уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох Айм Трейдинг ХХК, МайнСпек ХХК, Бадрангуй Орших групп оролцож байгаа бол зам тээврийн салбараас Битумина ХХК, MN Line LLC, Шүрэн Элс ХХК зэрэг томоохон байгууллагууд оролцож байна.

Бүтээн байгуулалтын салбарын хамгийн том үзэсгэлэн нь хүн бүхэнд нээлттэй. Мэдээллийг www.buildmongolia.com вэбсайтаас авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010

bookzone
Тагууд: барилгазам тээвэруул уурхайэрчим хүч

Санал болгох:

Дулаан шийдэл төсөл
Дулаан шийдэл: Эрчим хүч хэмнэж, амьдралын чанараа сайжруулъя
Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00