BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улаан маваши өмссөн сумо бөхийн дэвжээн дотор цагаан маваши өмссөн залуу хүүг дуурайж буй залуугийн өөдөөс бөхийж байна. Үзэгчид энэ үзэгдлийг ажиглаж, магадгүй энтрепренер сүнс бий болж байгааг олж хардаг. - Business.MN

Таобао (Алибаба) хэрхэн өөрөөсөө том eBay-г буулгаж авсан бэ?

Б.Мөнхбат   Б.Мөнхбат
2022-04-14
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр Хятадын дотоодын цахим худалдааны зах зээл гэвэл хамгийн түрүүнд Taobao санаанд буух буй за. Олон монголчууд Taobao-тай маш сайн танил болсон. Taobao-гаас худалдан авалт хийхэд зуучилдаг, хувиараа тус сайтаас бараа авч борлуулдаг хүмүүс олон бий.

2000-аад оны эхэн үед Хятадын цахим худалдааны салбарт Taobao бус АНУ-ын eBay давамгайлж байжээ. Өнөөдөр АНУ-д цахим худалдааны салбарт Amazon-той өрсөлдөнө гэвэл ямар хэцүү бил ээ? Тухайн үед Хятадын зах зээлд eBay-тай өрсөлдөх хүнд даваа шинээр тус зах зээлд орж буй компани бүрийг хүлээж байсан.

Харвард бизнесийн их сургуулийн профессор Феликс Оберхолзержи энэхүү кейс судалгаагаараа Taobao өөрөөсөө том, давуу өрсөлдөгч болох eBay-тэй хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж, эцэстээ өөрөө том тоглогч болсон тухай сонирхолтой жишээг энд тоймлон хүргэе.

Taobao нь Alibaba группийн охин компани ба Хятадын онлайн худалдааны платформ. Alibaba нь Хятадын дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргахад нь туслах зорилготой байгуулагдсан B2B платформ юм. Харин eBay нь хувь хүмүүс хоорондын худалдаанд чиглэсэн бизнесийн загвартай байсан учир Alibaba eBay хоёр нэг хэсэг бие биедээ харшилдах юмгүй оршин тогтнож байсан ч удалгүй eBay зуучлагч болон дундын худалдаачдад платформоо хэрэглүүлэхийг зорих болсон нь Alibaba болон eBay-ын тулааныг өрдөхөд хүргэжээ.

Жак Ма хэсэг нөхдийн хамт C2C цахим худалдааны платформ байгуулахаар шийдсэн нь SARS цар тахлын үетэй таарсан ба тус ажлын хэсэг Жак Магийн Шанхай дах гэрт түгжигдэн, шууд л ханцуй шамлан ажилдаа оржээ. Нийт жижиглэн худалдааны зах зээлийн 85 хувийг эзэлдэг хүнд жингийн тоглогчтой хэрхэн өрсөлдөх вэ? Ямар стратеги баримтлах вэ? Тэдний эхний шийдэл нь eBay-ийн хэрэглэгчид рүү шууд чиглэлгүй зах зээлийн өөр сегментийг онилсон байж.

  1. Итгэлцэл бий болгох

Хятадын 2000-аад оны эхэн үеийн интернэт хэрэглээ, цахим худалдаа одоогийнхоос шал өөр дүр зурагтай байсан. Хүмүүс дөнгөж л интернэттэй танилцаж байлаа. Цахимаар юм худалдаж авахад хэр аюулгүй байдаг бол? Хувийн мэдээлэл алдагдвал яах вэ? Авсан бараа нь ирдэг байгаа? Ирэхгүй бол яах вэ? Эвдэрсэн бол яах вэ гээд туршиж үзчихмээр боловч сэтгэл шулуудаж чадахгүй хэрэглэгчийн зах зээл eBay-ын хэрэглэгчдээс ч том, хүрч ажиллахад ч хялбар байж болохыг Taobao олж харжээ. Харин тэр том зах зээлд хүрэхэд нэн тэргүүнд тэдгээр хүмүүсийн интернэт, цахим худалдаанд итгэх итгэлийг бий болгох орчныг үүсгэхээр Taobao багийнхан ажиллаж эхэлжээ. Энэхүү ухаарал нь Taobao-гийн Хятад дахь бизнесийн мета стратеги нь болсон ба дараагийн дараагийн алхмууд эндээс эхлэлтэй.

Харин eBay-ын хувьд зах зээлийн 85 хувийг эзэлсэн тэргүүлэгч байсан нь Alibabaгийн энэхүү стратегийг харахад садаа болсон. eBay өрсөлдөгч гарч ирж буйг эхэндээ мэдээ ч үгүй байж.

Taobao нь интернэт хэрэглэгч, цахим худалдаа сонирхогчдын дундах санаа зовнисон асуудлуудыг шийдвэрлэх замаар тэдний цахим платформд итгэх итгэлийг нэмэгдүүлэх замыг сонгосон нь илүү найдвартай, хямд төсөр төлбөрийн системийг бий болгох боломжийг олгосон аж. Асуудлыг энэ талаас харж чадаагүй eBay хэдий нетворк эффект өндөр байсан ч эцэстээ Хятадын зах зээлээс гарахад хүрчээ.

  1. Танил туршлага, танил мэдрэмж

Taobao цахим худалдааны вэбсайтаар зочилсон хүн өнөө л өөрийн биеэр очдог их дэлгүүрээр зочилсонтой адил танил мэдрэмжээ тэдний вэбсайтаас аваасай хэмээн Taobao-гийн инженерүүд боджээ. Тиймээс Taobao анхнаасаа хэрэглэгчдэдээ цоо шинэ цахим худалдаа гэх мэдрэмжийг өгөх бус харин интернэт орчинд ч гэсэн аюулгүй худалдаа наймаа хийх боломжтой шүү гэдгийг ойлгуулах нь чухал гэж үзсэн учир вэбсайтын зохион байгуулалтаа их дэлгүүрийн зохион байгуулалттай маш төстэй байхаар дизайн хийсэн. Хэрэв онлайнаар худалдан авалт хийх нь өөрөө очоод авахаас илүү төвөгтэй байвал цаг мөнгөө үрэх хэрэг юун гэж бодох хүн олон байсантай холбоотой. Тухайн үед веб сайтаар нь зочилсон хүмүүс хаана юу байгааг төвөггүй олж, танил газраа ирсэн мэт байсан нь Taobao зах зээлийн том тоглогч болох нэгэн фактор болжээ. Өнөөдөр олон хүмүүсийн хувьд онлайн худалдан авалт хийх нь өглөө босоод шүдээ угаахтай адил хэвийн байж болох хэдий ч 2000 оны эхээр байдал тэс ондоо байжээ.

  1. Alipay

Taobao системийн чухал нэг хэсэг нь Alipay  төлбөрийн систем. Интернэт худалдаа байтугай интернэт орчинд итгэх хүмүүс бага буйг харгалзан үзэж, худалдан авагч бүтээгдэхүүнээ гар дээрээ авсан цагт л төлбөр борлуулагчийн дансанд ордог эскроу маягийн төлбөрийн загварыг Alibaba бүтээжээ. Alipay нь зөвхөн Taobao бус бусад цахим худалдааны, үйлчилгээний веб сайтуудтай хоршиж ажиллах боломжтой ба цахим худалдааны зах зээл нийтээрээ хөгжихөд том түлхэц болсон тухай кейс судалгаанд онцолсон. eBay-д Рaypal байсан хэдий ч Taobaoгийн хувьд Alipay компанийн стратегитай маш сайн уялдаж, давуу талыг олгосон нь эцсийн үр дүнгээс харагдана.

 

bookzone
Тагууд: төлбөр тооцооХятадцахим төлбөрцахим худалдаа

Санал болгох:

Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар - Хиймэл оюун
Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар – Хиймэл оюун
A group of four people standing in an office setting with a TV screen in the background displaying a presentation. The Mongol iD logo is visible on the wall. The individuals are smiling and casually dressed.
Технологийн шийдэл, төлбөрийн системтэй холбоотой бүх асуудлаа даатга
Б.Мөнхбат

Б.Мөнхбат

Төслийн менежмент, санхүүжилт, зардлын менежмент чиглэлээр ажилладаг. Менежментийн философи, манлайлал, хувь хүний менежмент, бизнесийн танин мэдэхүйн чиглэлээр нийтлэл бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00