“Бизнес цэнэг” цуврал сургалт 2022 оны дөрөвдүгээр сард “ДИЖИТАЛ МАРКЕТИНГ” сэдвээр явагдаж байна. Дөрөвдүгээр сарын сүүлийн вэбинарыг угтсан подкастын дугаараар “Фэйсбүүк алгоритмд нийцүүлж оновчтой маркетинг хийх нь” сэдвээр ярилцлаа.
Маркетингийн хичнээн сайн стратеги боловсруулсан ч сувгуудын онцлог, бодлого, алгоритмыг бүрэн дүүрэн ойлгохгүйгээр маркетингийн кампанит ажил хийх нь замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээр хөдөлгөөнд оролцож буйтай адил. Гэтэл дийлэнх байгууллага үүнийг орхигдуулдаг. Тэгвэл эдгээр ойлголтын талаар цогц мэдээлэл авах, улмаар амжилттай хэрэгжүүлэх арга барилд суралцахад подкастын энэ удаагийн дугаар тусална.
Зочин: Б.Саруулбаяр. “Анстак Инк” ХХК -ийн хамтран үүсгэн байгуулагч, дижитал маркетер
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars