BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Олон тооны өнгөлөг лангуу, үзмэр бүхий хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн танхим. Оролцогчид, тэдний ихэнх нь энтрепренерүүд, эргэн тойрон алхаж, янз бүрийн үзэсгэлэнд оролцогчидтой уулзаж байна. Янз бүрийн компани, бүтээгдэхүүнийг онцлон харуулсан баннер, тэмдэгтүүд харагдаж байна. Уур амьсгал нь эрч хүчтэй, эрч хүчтэй байдаг. - Business.MN

Барилга, дэд бүтэц, уул уурхайн “Build Mongolia 2022” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдав

Ж.Батзул   Ж.Батзул
2022-04-25
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол улсын эдийн засагт томоохон байр суурийг эзэлж, улсын нийт татварын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлж буй барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын техник технологийн “Build mongolia 2022” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена” мөсөн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү үзэсгэлэн нь оролцогч нарт өөрийн бүтээгдэхүүн түүний технологийн онцлогийг танилцуулах, мөн бусдын хийж хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцаж  хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа онцлог. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд дээрх салбаруудын 100 гаруй шилдэг компани оролцлоо.

Дээрх салбаруудын хувьд ашиглаж буй ямар нэгэн тоног төхөөрөмж, техник технологи, машин механизм, тэдний гаргаж буй бүтээгдэхүүн нь нөгөө салбарын түүхий эд, үйлдвэрлэлийн чухал орц болон хэрэглэгддэг салшгүй уялдаа холбоотой байдаг. Тиймээс ч “Build Mongolia 2022” үзэсгэлэн техник технологийн нэг цонхны үйлчилгээ, зах зээлийн нэг цэгийн төвлөрөл бий болгосон байна.  

Энэ удаагийн үзэсгэлэнд хамрагдсан зарим компаниудаас дурдвал, эрчим хүчний салбарын томоохон төлөөллийн нэг, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй “Багануур Цахилгаан Механикийн үйлдвэр” ХХК оролцов. Харин барилгын салбараас орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345 м урттай өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори болон технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт  бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй “Улаанбаатар БҮК” ХК оролцов.

Мөн үүнээс гадна уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Батсээр” ХХК, “Ай Эм Трейдинг” ХХК, “Майнспек” ХХК зэрэг монголын томоохон компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж байгаа нь үзэсгэлэнгийн цар хүрээ өргөжиж байгааг харууллаа. Харин барилга, эрчим хүчний салбараас “Монхорус интернэшнл” ХХК, “Смарт-Крафт” ХХК, “Эн Си Ди” ХХК, “Шүрэн элс” ХХК, “Хурд групп”, “Эрхэт монгол групп” зэрэг байгууллагууд энэхүү үзэсгэлэнд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцууллаа.

Энэхүү үзэсгэлэн нь оролцогч бизнесийн байгууллагуудын хооронд олон талт хамтын ажиллагааны гүүр болж салбарын мэргэжилтнүүдийн бусадтай танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах болон дэлхийн шилдэг техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлдвэрлэлд ашиглахад ихээхэн эерэг нөлөө үзүүлж байдаг билээ.

Үүнээс гадна зөвхөн зохион байгуулагч болон төр засаг гэлтгүй үзэсгэлэнд оролцогч компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийж, илтгэл тавьж хэрэглэгчид илүү мэдээлэл авах боломж олгосон юм. Ингэснээр үзэсгэлэнд оролцогч, зочид дээрх салбаруудын хөгжлийн чиг хандлага, төр засгаас баримталж буй бодлогын талаар бодитой, цогц мэдээлэл авсан байна.

Гурван өдрийн туршид үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл болсон олон шилдэг инженер, барилгачин, уурхайчин, замчин, архитектор болон бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгчид, хөгжүүлэгчид үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгч нар ирсэн нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг бүрэн биелүүлж чадсан гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

bookzone
Тагууд: дэд бүтэцтоног төхөөрөмжуул уурхайүзэсгэлэн

Санал болгох:

Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс
Инновац, шинэ технологийг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00