BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Саарал костюмтай эр оффисын ширээний ард үзэг бариад сууж байна. Ширээн дээр 'Care N Kind' лого бүхий хоёр жижиг туг байна. Түүний ард эд зүйлс бүхий тавиурууд, компьютерийн дэлгэц байдаг. Босоо хөшигний дундуур гэрэл тусах үед уулсын зураг хананд өлгөөтэй байгаа нь тусгай энтрепренерийн мөн чанарыг илтгэнэ. - Business.MN

“CoreMind” компанийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн

Core Mind: Хүнс, эмийн салбарт экосистем бүрдүүлнэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-05-16
  Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter

Үйлдвэрлэл ч бай, худалдаа ч бай бизнес бүр өөрийн гэсэн оролцогчтой, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гар дээр очтол хэд хэдэн үе шат дамжиж, урт зам туулдаг. Тухайн бүтээгдэхүүн бидэн дээр ирэхийн тулд тариална-ургуулна-хураана-тээвэрлэнэ-хадгална-боловсруулна-үйлдвэрлэнэ-хадгална-тээвэрлэнэ-худалдаална гэсэн үе шатуудыг туулна. Үе шат бүр тодорхой бизнес загвар бүхий оролцогчтой, дүрэм журам болон стандарттай. Үйлдвэрлэлийн бүх салбар дор хаяж түүхий эд нийлүүлэгч, боловсруулагч/үйлдвэрлэгч, тээвэрлэгч, худалдаалагч гэсэн дөрвөн үндсэн оролцогчтой.

Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд энэ бүх процесс, стандарт, оролцогч нэг хэлээр ойлголцох нь маш чухал. Ялангуяа хүнс, эрүүл мэнд гэсэн зохицуулалт ихтэй салбарт өртгийг багасгах, оролцогч хооронд мэдээлэл саад бэрхшээлгүй дамждаг байх, хяналт, стандартын нэгдсэн орчинд ажиллах, оролцогч бүр нэгнийхээ өгсөн мэдээлэлд итгэх боломжтой байх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварын нэгэн том үзүүлэлт болдог. Сайн тал нь эдгээр адармаатай асуудлыг шийдээд зогсохгүй хувьсгал хийх чадвартай блокчейн, IoT, машин сургалт, их өгөгдөл зэрэг технологиуд бий болж байна. Эдгээр технологид суурилсан бизнесийн шийдэл хөгжүүлэгч компаниуд ч цөөнгүй болж, үүнд зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ч хоёр гуравхан жилийн өмнөөс хамаагүй их болжээ.

Энэ чиглэлд амжилттай гараагаа эхэлж буй компаниудын нэг бол “CoreMind” юм. Анх 2014 онд мэдээллийн технологийн газрын статустайгаар Бельгийн “Odoo” хэмээх ERP системийг Монос групп-т нэвтрүүлж байв. Дараа нь тус группийн охин компанийн хэлбэрээр, Buman IT нэртэйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Энэхүү компани нь сүүлийн 12 жилийн хугацаанд ERP хөгжүүлсэн арвин туршлагатай. Монголд 100 гаруй компанид ERP нэвтрүүлэлт хийсэн бөгөөд 1800 орчим хэрэглэгч Odoo системийг /ERP/ хэрэглэж байна. Бельги улсын Odoo S.A компанийн Монгол дахь “Gold” зэрэгтэй албан ёсны төлөөлөгч компани бөгөөд барилга, хүнсний импорт, үйлдвэрлэл, түгээлт, эрүүл мэнд, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг салбар бүрд манлайлж яваа компаниудад ERP нэвтрүүлэлт хийсэн байна. Тухайлбал, 16 охин компанитай, орон нутгийн салбаруудыг тооцвол 40 гаруй хуулийн этгээдийг багтаасан Монос групп-т мэдээллийн технологийн системүүд нэвтрүүлж, дижитал соёлыг төлөвшүүлэхэд гол хүч болсон. Энэ хугацаанд борлуулалт, агуулах, түгээлт зэрэг үндсэн процессуудын өгөгдлийг нэгдсэн санд оруулж, нэг хянах хэсэг буюу дашбоард хэлбэрээр хардаг болсон нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн байв. Нийт групп даяар зөв бүртгэлийн соёлыг хэвшүүлж чадсан нь борлуулалтын таамаг, төлөвлөлтийг бодит өгөгдөлд үндэслэн хийж, түүгээр зогсохгүй хэрэгцээт бараануудын захиалгыг автомат горимд шилжүүлжээ. Хамгийн чухал нь бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь төлөвлөгөө гаргахад маш их цаг хугацаа, санхүүгийн болон санхүүгийн бус олон зардал хэмнэх боломжийг өгчээ. Гэвч энэ нь амар ажил байгаагүй. “Зөвхөн өгөгдөлтэй ажиллаж сурахад гурван жил зарцуулсан” гэж “CoreMind” компанийн Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн ярилаа.

Харин одоо эмийн үйлдвэрлэл, худалдааны салбарт ERP хөгжүүлсэн дээрх туршлагадаа үндэслэн “CoreMind” гэсэн нэгдсэн концепцийн дор хөрөнгө оруулалт, программ хангамж, IoT, цахим худалдааны чиглэлээр ажиллах “Смарт линк солюшин”, “Амар екоммерс” B2B, B2C, C2C платформ, “Intellisoft” программ хангамж хөгжүүлэлт гэсэн компаниудаар үйл ажиллагаа тэлж байна.

“Зөвхөн өгөгдөлтэй ажиллаж сурахад гурван жил зарцуулсан”

“CoreMind” цаашдаа төрөл бүрийн салбарт систем, программ хангамжууд хөгжүүлэхээс гадна старт-апуудыг дэмжиж хөрөнгө оруулдаг, нэг ёсондоо “бизнес загвар үйлдвэрлэдэг” үндэсний компани болох зорилготой байна. “Монгол оюунаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн хөгжүүлэлт гаргах” бол манай компанийн алсын хараа” гэж Гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн онцолж хэллээ.

Ойрын 3-5 жилд программ хангамжийн компаниуд хүссэн хүсээгүй блокчейн технологид суурилсан системүүд хөгжүүлэх учраас “CoreMind” энэ давлагааг том зорилго, том амбицтай, бас багагүй хөрөнгө оруулалттайгаар манлайлахыг зорьж байна. Тэд ирэх гурван жилд технологийн старт апуудыг дэмжихэд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Ингэхдээ зүгээр нэг старт апуудад мөнгө хуваарилахаас илүү хүнд хөрөнгө оруулж, урт хугацааны стратегидаа төвлөрсөн, үнэт зүйлс, алсын хараа нь төлөвшсөн энтрепренерүүд бүхий эко систем бүрдүүлнэ гэлээ.

“CoreMind”-ийн экосистемд том байр суурь эзлэх технологи нь мэдээж блокчейн. Энэ бол зөвхөн койн, NFT биш бөгөөд маш олон салбарт суурь технологи болгон хөгжүүлэх боломжтой. Эрүүл мэнд, хүнсний салбарт гэвэл дотоодын ч бай, гадаадын ч бай үйлдвэрлэгчийг энгийн хэрэглэгчтэй нээлттэй, үнэн, зөв мэдээллээр холбох хамгийн сонгодог шийдэл нь блокчейн байх юм. Хэн нэгэн хөндлөнгөөс мэдээллийг засах боломжгүй учир нь аль аль талдаа бизнесийн итгэлцлийг бий болгоно. Хаанахын ямар компанийн бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа мэдэх нь хэрэглэгчдэд хэрэгтэй, харин бүтээгдэхүүнийг хэн хэрэглээд байгаа нь үйлдвэрлэгчдэд чухал. Энэ мэтээр “CoreMind” нь үйлдвэрлэл, худалдааг блокчейнд бүртгэж, бизнесийн шийдэл боловсруулах зорилготой ажиллаж байна.

Эрүүл мэнд, хүнсний салбарт гэвэл дотоодын ч бай, гадаадын ч бай үйлдвэрлэгчийг энгийн хэрэглэгчтэй нээлттэй, үнэн, зөв мэдээллээр холбох хамгийн сонгодог шийдэл нь блокчейн байх юм.

Энэхүү эко системийн өөр нэгэн том хэсэг нь IoT буюу эд зүйлсийн интернэтийн чиглэл байх юм. Энэ нь зөвхөн ухаалаг төхөөрөмжүүдийг Hardware хэлбэрээр оруулж ирээд худалдаалах биш, тухайн бизнесийн хэрэгцээнд нийцсэн байдлаар тэдгээрийг холбосон программ хангамжийн системүүд хөгжүүлнэ гэсэн үг. Ингэхдээ ухаалаг оффисын, гэрийн, үйлдвэрийн гэсэн гурван хэлбэрээр ажиллах аж. Жишээ нь, үйлдвэрлэлд агуулахын гэрэл, чийгийн бүртгэлийг автоматаар бүртгэж, үйлдвэрлэгчдэд бодит цагийн горимоор (real-time) мэдээлэл өгөх замаар бүтээгдэхүүний чанарын хяналтыг цоо шинэ түвшинд гаргах системийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн үйлдвэрлэсэн эсвэл импортолж оруулж ирсэн эмийг эмийн сангуудад түгээхээс өмнө агуулахуудад хадгалдаг бөгөөд энэ шатанд чанарын стандартыг хангах шаардлагатай ч олон улсын стандарт хангасан үйлдвэр, агуулах манай улсад ховор. Монос групп нь олон Улсын GMP стандарт хангасан эмийн үйлдвэр, агуулах ашиглалтад оруулсан учир үйлдвэрлэл, агуулах дээр мэдээллийн технологийн экосистем хөгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Гэхдээ агуулах бол энэ том экосистемийн зөвхөн нэгхэн хэсэг. Монгол Улсад блокчейн, IoT технологийн хөгжил дөнгөж гарааны түвшинд байгаа бөгөөд бизнесийн бүх оролцогч, бүх шат дамжлагыг хамарсан төрөл бүрийн бизнес модель хөгжүүлэх орон зай хязгааргүй гэж Д.Пүрэвсүрэн хэлж байна. Тодруулбал, энгийн хэрэглэгч, бүтээгдэхүүн нийлүүлэгч, үйлдвэрлэгч нарыг блокчейнд суурилсан IoT технологиор холбосон, бизнесийн нөөцийг удирддаг систем, платформуудыг хөгжүүлэх нь уг экосистемийн гол онцлог байх юм.

Хүнсний салбарын хувьд гинжин хэлхээний бүх оролцогч нь дотоодын компаниуд байдаг. Түүхий эд бэлтгэхээс эхлээд сүлжээ дэлгүүрээр худалдаалах хүртэлх бүх шат дамжлага нь төрөл бүрийн стандарт шаарддаг ч оролцогчид нэг хэлээр ойлголцож, мэдээлэл солилцож чаддаггүй. Нэг шат дамжлагаас дараагийн шат дамжлагад очиж буй тайлан мэдээлэл нь итгэл төрүүлдэггүй, баталгаажуулах боломж хомс. Тиймээс энд блокчейн, IoT технологиор шийдэж болох маш олон асуудал бий. Наад зах нь IoT технологийг ашигласнаар хэрэглэгчид шаардлага хангахгүй бараа очсон бол яг хаана алдаа гарсныг хугацаа алдалгүй олж болно. “CoreMind” компани нээлттэй, гэхдээ чанарын аюулгүй байдал хангасан систем хөгжүүлсэн туршлагатай учир үйлдвэрлэлийн тэр олон шат дамжлагыг холбосон дэд бүтэц бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

“CoreMind” компани нь нийгэмд том нөлөө үзүүлэх, монгол оюунаар дэлхийд өрсөлдөх системүүд хөгжүүлэх алсын аялалдаа гараад байна.

Блокчейн, IoT технологитой хавсран ажиллах гурав дахь чиглэл нь цахим худалдаа. Цахим худалдааны “Амар екоммерс” компани бизнес загвараа шинэчилж, олон улсын цахим худалдаа, захиалга, тээврийн үйлчилгээний нэгдсэн сайт  болох www.avlaa.mn  платформыг хөгжүүлж байна. Ингэхдээ платформыг дотоодын импортлогч, үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж борлуулах төдийхнөөр биш, харин гадаадын онлайн худалдааны сайтуудтай интеграц хийж Монголын хэрэглэгчдийн худалдан авалтыг “Хамгийн амар” байлгах шийдэл нэвтрүүлнэ. Тодруулбал, Avlaa.mn нь импортын бүтээгдэхүүнийг монгол тайлбартай, худалдан авахдаа дотоодын картаар гүйлгээ хийдэг, зээлийн хэтэвчтэй, Улаанбаатарт хүргэх тооцоолол гаргах зэргээр ажиллах юм. Ингэснээр гаднаас захисан зарим бараа ирдэггүй, заавал гадаад гүйлгээний карт шаарддаг зэрэг олон бэрхшээл алга болно.

Энэ мэтээр “CoreMind” компани нь нийгэмд том нөлөө үзүүлэх, монгол оюунаар дэлхийд өрсөлдөх системүүд хөгжүүлэх алсын аялалдаа гараад байна.

bookzone
Тагууд: ERPДижитал шилжилтпроцессхүнсний үйлдвэрлэлэм үйлдвэрлэл

Санал болгох:

A presenter stands in front of a screen displaying a technology stack diagram for Veritech, with various interconnected business functions, clouds, and data management elements, while an audience sits facing the stage.
Veritech Cloud ERP платформыг танилцуулах арга хэмжээ боллоо
Illustration of large "ERP" letters on a platform with small business people interacting. Above are icons related to finance, time, and technology. A person presents a chart, and another uses a calculator. Large plants flank the scene.
ERP системийг нэвтрүүлэхээсээ өмнө дотоод процессоо сайжруул
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00