Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай энэ удаагийн подкастын дугаараар дараах сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
- Олон улсын түвшинтэй харьцуулахад ХАБЭА-н соёл манай компаниудад хэр төлөвшсөн бэ?
- ХАБЭАтай холбоотой хамгийн түгээмэл гардаг дутагдлууд?
- ХАБЭА ба эрсдэлийн менежмент
- ХАБЭА-н соёл тухайн байгууллагын ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварт ямар давуу талыг бий болгодог вэ?
- ХАБЭА-н үйлчилгээг аутсорсингоор авахын онцлог?
- Ажил олгогч болон ажилтанд зориулсан ХАБЭА-н сургалт
- Монгол Улсад хэрэгжиж буй ХАБЭА-н тухай хууль, стандартуудын хэрэгжилт
- Шинээр байгуулагдаж буй байгууллагын удирдлага ХАБЭА-н тухайд юу анхаарах вэ?
- ХАБЭА ба арилжааны даатгал, хариуцлагын албан даатгалын тогтолцоо
- ISO стандартуудыг нэвтрүүлэх: Үнэхээр процессоо сайжруулах гээд байна уу, эсвэл маркетингийн зорилгоор ашиглаад байна уу?
Дугаараас онцлох санаа:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн соёлыг төлөвшсөн байдлаар нь дөрөв ангилдаг.
- “Надад хамааралгүй” гэж боддог буюу ойлгодоггүй түвшин.
- “Хамааралтай” буюу хэрэгтэй юм байна гэж боддог түвшин.
- “Би” буюу ажилтан хүн “Би аюулгүй байх ёстой” гэж ойлгодог түвшин.
- “Бид” буюу ХАБЭА-н соёл нийт компанид төлөвшсөн түвшин
Зочин: Б.Батхүү. “Ололт амжилтын түлхүүр” компанийн гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.