BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан цамцтай саарал костюмтай хүн "LIV" гэсэн бичигтэй хананы өмнө гараа зөрүүлэн зогсож байна. Энтрепренер хүн богино хар үстэй, зүүн бугуйндаа ухаалаг цаг зүүсэн байна. Арын дэвсгэр нь орчин үеийн, төвийг сахисан өнгө аястай интерьерийг харуулдаг. - Business.MN

“Онлайм Нетворк” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга

LIME: Дэлхийн монголчуудыг холбоно

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт “ногоон гэрэл” аслаа.

Х.Цолмон   Х.Цолмон
2022-05-17
  Ирээдүйг кодлогчид
1
Share on FacebookShare on Twitter

Хилийн чанад руу чөлөөтэй зорчих боломжтой болсноор монголчууд аялах, ажиллах, амьдрах, суралцах зэрэг олон шалтгаанаар мянга мянгаараа гадаадын улс орныг зорих тасралтгүй урсгал нээгдсэн. Эдийн засаг, худалдаа, нийгмийн хөгжил, соёлын солилцоонд энэ бүхэн эерэгээр нөлөөлсөн ч хүний суурь хэрэгцээнүүдийн нэг болох харилцаа холбооны асуудлууд дагаад үүсэж эхэлсэн билээ. Технологийн хөгжлийн ачаар харилцаа холбооны салбарын асуудлууд жилээс жилд сайжирсаар ирсэн ч бүрэн шийдэгдээгүй орон зай үлдсэн, мөн улам боловсронгуй технологиуд нэвтэрсээр байгаа зэрэг нь хөгжил зогсох болоогүйг илтгэнэ.  

Өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хиймэгцээ эхний долоо хоногтоо л 10 мянган хэрэглэгчтэй болсон LIME аппликэйшн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын ололт амжилтыг ухаалгаар хослуулж, гадаадад суугаа монголчуудад зориулан, тэдэнд Монгол дахь гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ ямар ч үед саадгүй холбогдох шинэлэг шийдлийг санал болгож эхэлсэн юм. Монгол дугаартай, ярианы апп хэмээх тодотголтой LIME -д бүртгэл үүсгэж, 72 сертэй цахим дугаараас сонгон авснаар дэлхийн өнцөг булан бүрээс дотоодын бүх суурин болон үүрэн холбооны хэрэглэгчидтэй ярих, мессэж бичих үндсэн функцээс гадна маш олон нэмэлт үйлчилгээг хүртэх боломжтой болсноороо онцлог. 

“Онлайм Нетворк” компани хүмүүст өдөр тутам тулгардаг бодит асуудлыг шийдэхийн зэрэгцээ хэрэглэгчдээ байнга “сонсож”, компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам боловсронгуй болгоход төвлөрөн ажиллаж байна.

Тухайлбал, зураг, видео, төрөл бүрийн файл илгээх, хүлээн авах, мөн гадаадад амьдардаг, эсвэл түр зорчиж яваа хүмүүс LIME аппаар дамжуулан дотоодын төр, хувийн хэвшлийн  байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ хүрээнд, тэд Монголын томоохон банкууд, даатгалын үйлчилгээ, крипто бирж, төрөл бүрийн апп, мөнгөн гуйвуулга, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд LIME дугаараараа бүртгүүлж, бүх үйлчилгээг нэг дороос авах юм. Цаашлаад Монголын 40 мянга, олон улсын 2000 гаруй байгууллагын мэдээлэл, лавлагааг тус аппт нэгтгэжээ. 

Хүмүүст хамгийн их таалагдаж буй LIME -ийн өөр нэг функц бол хүлээн авсан дуудлага бүрээсээ буцаан олголт авахаас гадна ярих, мессэж бичих үед хүлээн авагч тал заавал интернэтд холбогдсон байх шаардлагагүй буюу цаад хүнээ онлайн болохыг хүлээдэг байсныг халсан технологийн шийдэл юм. Үүгээрээ Viber, Messenger зэрэг өргөн хэрэглээний аппаас LIME ялгарч буй. 

Г.Тулга: “Бид технологийн дэвшлийн ачаар харилцаа холбооны салбарт нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч хэвээр үлдэх үү? Эсвэл өөрсдөө бүтээж, идэвхтэй оролцож, зах зээлийн гол тоглогч болох уу? Энэ асуултад хариулахын тулд LIME -ийг хөгжүүлж эхэлсэн”.

Хүмүүсийн дунд хэзээнээс үүсээд байсан эрэлт хэрэгцээг оновчтой мэдэрч, ашиглахад хялбар байдлаар зах зээлд нэвтрүүлсэн учраас LIME аппын хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөж, өдгөө дэлхийн 70 орчим улсаас 35 мянган хэрэглэгчтэй болоод байгаа юм. Тэдгээрийн дунд Исланд, Египет, Эквадор, Танзани, Гватемал, Пакистан, Азербайжан, Латви, Чили, Косово, Хорват, Камбож зэрэг тив тивийг төлөөлөх улс орны нэрс багтаж буй нь сонирхол татна. “Дэлхийн монголчуудад зориулав” хэмээх уриатайгаар LIME аппыг хөгжүүлж буй “Онлайм Нетворк” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга “Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн технологитой байхаас гадна хэрэглэгчдэдээ үнэ цэн бий болгож чаддаг байх нь хамгийн чухал” хэмээн онцолсон нь түүний удирддаг бизнес бүрт тусгалаа олжээ. 

“Бид технологийн дэвшлийн ачаар харилцаа холбооны салбарт нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч хэвээр үлдэх үү? Эсвэл өөрсдөө бүтээж, идэвхтэй оролцож, зах зээлийн гол тоглогч болох уу? Энэ асуултад хариулахын тулд LIME -ийг хөгжүүлж эхэлсэн”.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй тэрбээр сүүлийн найман жилийн турш CallPro компанийг хамтран үүсгэн байгуулж, олон зуун компанийн харилцаа холбооны асуудлыг шийдэж, автоматжуулах замаар бизнесийн өсөлт, хөгжилд нь нөлөөлж, байгууллагаас байгууллагад чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн юм. Харин сүүлийн хоёр жилийн турш багийн хамт судалж, төлөвлөсний эцэст саяхан зах зээлд нэвтрүүлээд буй LIME апп нь эцсийн хэрэглэгчтэй тулж харилцдаг үйлчилгээ гэдэг утгаараа цоо шинэ сорилттой тулгарч буй талаараа Г.Тулга хуваалцаж байв. Тиймээс LIME -ийн үйл ажиллагаанд бүрэн төвлөрөхийн тулд CallPro -ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлж, ТУЗ -ийн даргаар ажиллаж эхэлсэн аж.  

Тэд компанийнхаа нэрийг “Онлайн Нетворк” гэхийн оронд бага зэрэг өөрчлөн зориуд “Онлайм Нетворк” гэж нэрлэсэн бөгөөд “Онлайм”-ын сүүлийн дөрвөн үсгийг авснаар LIME аппын нэр бүтжээ. Ийнхүү ногоон, исгэлэн лайм (lime) жимсийг санагдуулам нэр, неон ногоон өнгийн дэвсгэр дээр сараачсан мэт харагдах “М” үсгийг шигтгэсэн логотой аппликэйшн “мэндэлж”, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт “ногоон гэрэл” ассан билээ. Харин Г.Тулга “Бид технологийн дэвшлийн ачаар харилцаа холбооны салбарт нэвтэрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч хэвээр үлдэх үү? Эсвэл өөрсдөө бүтээж, идэвхтэй оролцож, зах зээлийн гол тоглогч болох уу? Энэ асуултад хариулахын тулд LIME -ийг хөгжүүлж эхэлсэн” хэмээн онцолсон юм.  

“Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн технологитой байхаас гадна хэрэглэгчдэдээ үнэ цэн бий болгож чаддаг байх нь хамгийн чухал”.

Технологийн хөгжлийн үр дүнд өчигдрийг өнөөдөртэй  харьцуулах аргагүй хурдтай өөрчлөгдөх болсон нь бидэнд олон талаар мэдрэгдэж, байнга хөгжихийг шаардах болсон. Өнгөрсөн хугацаанд LIME -ийн үүсгэн байгуулагч Г.Тулга дэлхийн томоохон технологийн арга хэмжээнүүдэд оролцож явахдаа компаниуд зөвхөн супер техник, технологитой байх нь хангалтгүй болсныг анзаарчээ. Өөрөөр хэлбэл, нетворкинг үүсгэх, зах зээлд танигдах, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх зэргээр бизнесийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтдээ илүү анхаарах ёстойг тэр хэлж байна. Товчхондоо, зөвхөн технологийн араас хөөцөлдөх бус бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэхэд мөн анхаарах хэрэгтэй гэсэн санаа. Ялангуяа, Монголын мэдээлэл технологийн салбарынхан цөөхүүлээ учраас өөр хоорондоо өрсөлдөх бус нэгдсэн экосистем үүсгэж, хамтдаа урагшлах нь олон улсад амжилттай өрсөлдөх гол алхам гэдгийг тэмдэглэж байв. Түүнийхээр энэ л алсын хараа дутагдаж байгаа нь мэдээллийн технологийн салбар үсрэнгүй хөгжихөд саад болж буй гол бэрхшээл аж. Энэ бүхнийг анзаарсан учраас “Онлайм Нетворк” компани байгуулагдсан цагаасаа үүнд анхаарч, богино хугацаанд гадаад, дотоодын цөөнгүй байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, интеграци хийх замаар LIME аппын үйл ажиллагааг тэлж, үйлчилгээгээ төгөлдөржүүлж эхэлсэн юм. Ойрын жилүүдэд тэд өөрсдийн бие даан хөгжүүлсэн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

bookzone
Тагууд: limeдижитал шийдэлхарилцаа холбоо

Санал болгох:

A presenter stands in front of a screen displaying a technology stack diagram for Veritech, with various interconnected business functions, clouds, and data management elements, while an audience sits facing the stage.
Veritech Cloud ERP платформыг танилцуулах арга хэмжээ боллоо
A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Odbayar Maam
Odbayar Maam
2 жил өмнө

Сайн бнуу, өчигдөр app нээр гэж оролдоод мөнгөө шилжүүлсэн. Тэгээд цаашаа ер болохгүй бн. Хариу өгнүү

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00