Шангри-Ла Молл худалдааны төвийн хоёрдугаар давхар, Хан-Уул дүүрэг Энх Тайваны гүүрний зүүн талд төв зам дагуу “KH Apartment”- байрны нэгдүгээр давхарт байрлах Английн “Portmeirion” шаазангийн дэлгүүрийг зүгээр нэг дэлгүүр гэж хэлэхэд хангалтгүй.
Хараа булаасан Английн тансаг шаазан эдлэлүүд худалдаалдаг энэ дэлгүүрт урлаг, урлагийн түүх сонирхдог худалдан авагчид энэ дэлгүүрийг Их Британийн түүхийн музей шиг үзэж болно. Харин цэцэгт дуртай хүмүүс байгальд ургадаг гоёмсог цэцэгсийн ертөнц, Их Британийн эртний түүх, соёлтой танилцан аялж, худалдан авч хэрэглэхээс гадна урлагийн бүтээл, шаазан цуглуулагчид цуглуулгаа арвижуулан, ойр дотны хүмүүстээ үе дамжин хадгалагдах эрхэм нандин бэлгийг сонгодог .
Цонх: 50 жилийн түүхтэй Ботаник Гарден-гаар танай гэрийн гал тогоог байгалийн цэцэгсээр чимэглэж цэцэрлэг болгоё
Дэлхий дээр хамгийн олон ширхгээр зарагддагаараа алдартай Портмейрион брэндийн Ботаник Гарден цуврал нь анх 1972 онд үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш энэ онд дэлхий даяар 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Ботаник Гарден цуврал нь 46 төрлийн байгалийн амьд цэцэгс, ургамал, бяцхан жиргээч шувууд, зөгий, эрвээхэйнүүдийг давтагдахгүйгээр шаазан бүрт гоёмсгоор шигтгэж, цэцэгсийн нэрсийг англи, латин хэл дээр бичиж, шаазан бүрийг аз жаргал бэлэгддэг ногоон навчин хээгээр хүрээлсэн нь Ботаник Гарден цуглуулгын хамгийн чухал таних тэмдэг болжээ. Энэхүү дизайн нь богино хугацаанд дэлхийд нэрд гарч, хэзээ ч хоцрогдохгүй хамгийн олон төрлийн сонголттой шаазан эдлэлийн цуглуулгуудыг бий болгож, үр хойчдоо өвлүүлэх, хамгийн олон хэрэглэгчтэй Английн шаазан эдлэлийн түүхэнд алдар хүндийг олж, хэрэглэгчдийн хүлээлтийг бий болгож чадсан Портмейрион брэндийн нэрийн хуудас болж чадсан.
Ботаник Гарден брэндийн гайхалтай түүхээс
Английн Портмейрон шаазангийн үйлдвэр нь Лондоны ойролцоо Стөк Он Трент гэдэг тосгонд байрлаж , XVII зуунаас хойш одоог хүртэл шаазангийн үйлдвэрлэлээ явуулж байна.
1925 онд архитектор, ландшафтын дизайнер К.У Эллис гэх хүн Английн Уэльст архитектурын сод шийдэл, үзэсгэлэнт байгалийн хослол болсон өвөрмөц тосгоны төслийг санаачилснаар энэ брэндийн түүх эхэлжээ. Өргөн нуга, уулсын дунд, голын хөндийд боссон урьд өмнө байгаагүй гоёмсог, театрчилсан, итали хэв маягаар барьсан тод, содон өнгөтэй байшингуудтай энэхүү тосгоны бүтээн байгуулалтын эхний шат 1939 онд дуусаж Роrtmeirion буюу Мейрионы боомт гэдэг нэртэй болжээ.
Байнгын оршин суугчгүй Портмейрион тосгонд 28 га газрыг дулаан орноос авчирсан олон төрлийн модоор ойжуулан, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 5000 орчим ургамал, цэцгийг нутагшуулан тарьжээ. Тиймдээ ч энэ үзэсгэлэнт газарт зохиолч Хемингуэй, Фитцжеральд, нэртэй сэтгэгч Бертран Рассел нар болон бусад алдартнууд ирж амрах дуртай байжээ. Мөн дэлхийд нэрд гарсан алдартай кино бүтээлүүдийн зураг авалтыг энэ тосгонд хийдэг .
Гэвч ирсэн зочид буцахдаа энэ тосгонтой холбоотой дурсгалын зүйлс авч явахыг маш их хүсдэг байж. Тиймээс К.У Эллис өөрийн охин Сьюзанд бэлэг дурсгалын зүйлс бодож олох даалгавар өгчээ. Бүтээлч, сэтгэгч хүмүүсийн хүрээлэлд өссөн хатагтай Сьюзан керамик эдлэл дээр өвөрмөц дүрүүд бүтээх гайхалтай санааг олж, Английн Стөк Он Трент-д дампуурч байсан шаазангийн үйлдвэрийг худалдан авахаар шийджээ. Үйлдвэрийн нэр нь мэдээж “Portmeirion” байв.
Хатагтай Сьюзан номын дэлгүүрийн хуучин номуудын дундаас 1817 онд хэвлэгдсэн байгалийн цэцэгсийн цуглуулгын түүхийн ном олж, тэдгээр гоёмсог цэцэгсийн зургуудыг шаазан дээрээ буулгах санаа төрж, 1972 онд Ботаник Гарден цувралаа үйлдвэрлэж эхэлснээс хойш 50 жилийг ардаа орхиж, Их Британийн шаазангийн “Portmeirion” брэнд нь дэлхийд хамгийн том шаазан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэнд болж хөгжсөн байна.
Ботаник Гарден цуглуулга нь 50 жилийн түүхэндээ тасралтгүй баяжиж, дэлхий даяар гэрийн эзэгтэй нарын гал тогоондоо цуглуулж, хэрэглэх дуртай, ойр дотнынхондоо бэлэглэх, үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсдэг тансаг шаазан эдлэлийн цуглуулга болжээ.
Ботаник Гарден цуглуулгыг алдаршуулсан хамгийн сонирхолтой зарчим нь өөрийн хэрэгцээнд нийцүүлэн, хүссэн тоо ширхгээр худалдан авах боломжийг өгдөгт оршино.
Мөн хэлбэр загвараа хэзээ ч өөрчилдөггүй тул шаазан эдлэл хагарсан ч эргээд нөхөж авах боломжтой байдаг болохоор хэрэглэгчид зоригтой, шийдэмгий худалдан авалт хийдэг.
Хатагтай Сьюзан энэ цуглуулгыг анх бүтээхдээ Их Британий уламжлалт цайны соёлд тулгуурлан шаазан эдлэлийн органик чанар, оригинал загварт ихэд анхаарч, өдөр тутмын энгийн хэрэглээтэй, бат бөх чанартай, гоёмсог загвартай байлгахаар зорьжээ. Энэ зорилго нь биелж, эдүгээ Ботаник Гарден цуглуулга нь айл гэрийн байнгын хэрэглээ, хоол, цайны соёлыг хослуулснаараа гал тогоог зөвхөн хоол хийдэг газар биш цэцэгсээр чимэглэж, гоёсон цэцэрлэг шиг харагдуулж чаддаг.
Цэнхэр Итали цуврал
1816 онд анх худалдаанд гарсан Портмейрион брэндийн сонгодог загвар болох Блү Италиа цуглуулга нь 200 гаруй жилийн түүхийг түүчээлэн Портмейрион брэндийн нэр хүндийг дэлхийн керамик үйлдвэрлэлтийн салбарт тэргүүлэгч гэдгийг баталгаажуулсан. Энэ нь Их Британийн уламжлалт цайны соёлыг илэрхийлсэн сонгодог, дэгжин загвартай, хамгийн олон төрлийн цуглуулгатай цувралуудын нэг болж дэлхийн хэрэглэгчдийг байлдан дагуулсаар ирсэн.
Ромын балгаснуудын дундах гайхалтай нарийвчилсан дүрс бүхий Италийн хөдөөгийн дүр төрхөөс санаа авч, XVIII зууны үеийн Имарийн дорно дахины хилээр хүрээлэгдсэн гайхалтай нарийвчилсан загвар нь одоо ч Их Британийн дизайны бэлгэ тэмдэг гэж тооцогддог.
Английн нэрт шаазан урлаачид болох Жошуа Споудын удмынхан XVIII зуунд шаазанг цэнхэр өнгөөр чимэглэх өвөрмөц технологи боловсруулсан нь шаазангийн салбарын түүхэнд том нээлт болон үлджээ. Энэ технологийн ачаар 1816 онд “Blue Italian” (Цэнхэр Италиан) хэмээх алдартай дизайн үүссэн байна.
Эртний дорнын өнө мөнхийн бэлгэдэлтэй цэцгэн хээгээр хөвөөлж гол хэсэгт нь XVIII зууны Италийн хөдөө тосгоныг Өрнө, Дорныг хослуулсан байдлаар дүрсэлсэн, 200 гаруй жилийн түүхтэй “Blue Italian” нь одоо ч гэсэн бэлэг дурсгал, цуглуулгын нандин тансаг бүтээл хэвээр байна.
Зуухнаас ширээнд
Портмейрион брэнд нь олон жилийн түүхтэй сонгодог дизайнтайгаас гадна керамик шаазан эдлэлүүд нь байгалийн органик найрлагатай бөгөөд байгальд ээлтэй, эргэн уусдаг тусгай тэмдэглэгээтэй. Хэрэглэгдэх байдлын хувьд халуун, хүйтэнд тэсвэртэй бөгөөд “oven to table” буюу “зуухнаас ширээнд” шилждэг. Хөргөгчөөс шууд шарах шүүгээнд, шарах шүүгээнээс шууд хоолны ширээнд тавигддаг өвөрмөц хийцлэлтэй. Мөн аяга угаагч автомат машинд угааж болохоор бүтээгдсэн нь айл гэрийн өдөр тутмын хэрэгцээнд бүрэн нийцдэг давуу талтай. Түүнчлэн органик шавар шаазанд хоол хүнсээ хадгалах нь эрүүл мэнд, хадгалалтын хувьд хамгийн эрүүл, аюулгүй байдаг.
Үйлдвэрлэлтийн нарийн горимоор цельсийн нэмэх 1800 хэмээс дээш хэмтэй шатаах зууханд шатаадаг нь бүтээгдэхүүнийг бөх бат, гялалзсан өнгөлгөөтэй, зузаан боловч хөнгөн, халалт, хөрөлтийг тэнцвэржүүлэн хэрэглээг уртасгадаг. Мөн үйлдвэрлэлийн 80 хувь нь гар аргаар хийгддэг тул эдлэлүүд чанартай, гоёмсог болж чаддаг.
“Манай компани анх 2016 оноос Английн Портмейрион брэндийн бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэсэн.
Олон жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэгч компанийн барааг худалдаалах эрхийг авна гэдэг манай компанийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд хэрэглээний өндөр түвшинтэй, дэлхийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ нийлүүлж байгаадаа баяртай байдаг.
Портмейрион брэнд нь гал тогооны шаазан эдлэл болон бэлэг дурсгал гэсэн зарчмаар үйлдвэрлэлтээ явуулдаг. Хүний амьдралын баярт мөчүүдэд дотнын хүмүүстээ бэлэглэх нандин бэлгийг өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг. Бид бүтээгдэхүүнээ айл бүрд хүргэх зорилгоор худалдан авагчдадаа байнгын 10 хувийн бонус картыг олгодог.
Манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг айл бүрд, мөн эрхэм дотнын хүмүүстээ бэлэглэдэг бүх хэрэглэгчдэдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэж талархал илэрхийлье”.
Английн Портмейрион брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Амар Старс ХХК-ны Захирал Ч.Хулан