BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр энтрепренер залуу улаан хананы өмнө зогсож, ард нь том цагаан үсгээр "чадвартай" гэсэн бичиг бичжээ. Тэд хоёулаа хар үстэй, инээмсэглэж байна. Зүүн талынх нь хар цамц, баруун талынх нь "чадвартай" гэсэн бичигтэй цагаан бараан өнгийн цамц өмсдөг. - Business.MN

"Эйблсофт" компанийн хөгжүүлэгч Х.Бавуудорж, Н.Баянзул.

Able Soft: Шилдэг инженерүүдийн инкубатор

Байгууллагын удирдлагын цогц шийдлийг санал болгодог Ablesoft компани дэлхийн технологийн аваргуудын жишгээр хүний нөөцийн шинэ хандлагыг дотоодод нэвтрүүлж байна. 

Business.mn   Business.mn
2022-05-23
  Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter

“Туршлага чухал уу? Боловсрол чухал уу” гэх асуулт “мөнхийн” маргаан өрнүүлдэг сэдвүүдийн нэг. Энэ асуулт яг л “Өндөг анхдагч уу? Тахиа анхдагч уу?” гэж асуухтай зарим талаар агаар нэг сонсогддог. Гэхдээ үүнд хариулахыг, хариулт олохыг зорьсонгүй. Харин дэлхий нийтийн түвшинд харвал уг асуудалд ихээхэн уян хатан ханддаг болсон нь анзаарагддаг. Ялангуяа технологийн компаниуд шинэ ажилтан авахдаа академик боловсролын зэргийг төдийлэн чухалчлахаа больсон нь салбарын аваргууд болох Google, Apple, Amazon, IBM тэргүүтэй компанийн үйл ажиллагаанаас харагддаг. 

Харин дэлхийн томоохон технологийн компаниуд шинээр ажилд горилогчид энэ мэт “жигтэй” шаардлага тавихын оронд бакалаврын дипломгүй байсан ч болно гэх болсон нь олон хүнд урам зориг өгч буй. Сонирхсон чиглэлээрээ хүч сорих, мэргэжлээ солих, карьераа өөрчлөх шийдвэр гаргах, сурагчийн ширээнээс шууд ажлын талбарт хөл тавих зэрэг боломж өнөө цагт илүү нээлттэй болсон. Гэхдээ энэ бүхэн хувь хүний сонирхол, хичээл зүтгэлээс шалтгаалахын зэрэгцээ тухайн ажлын байрны онцлогоос ч мөн шалтгаалж буйг анхаарахад илүүдэхгүй. 

Эйбл системд 30 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд харилцагчдынх нь 70 орчим хувийг төрийн байгууллагууд бүрдүүлж байна.

Ямартай ч технологийн салбарт боломж илүү нээлттэй байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, шинэ тутам соёл бий болж буй нь хаана ч мэдрэгдэж эхэлсэн гэж болно. Монголд ч мөн технологийн компаниуд байгууллагын соёлын түвшинд шинэ хандлагыг нэвтрүүлж эхэлсэн. Эйблсофт компани бол тэдний нэг. Уян хатан соёл, чөлөөт уур амьсгал, бие биеэсээ суралцах таатай орчныг бүрдүүлж чадсан тус компани багтаа шинэ ажилтан элсүүлэхдээ ч яг энэ зарчмаар ханддаг. Х.Бавуудорж (21), Н.Баянзул (20) нар Эйблсофт компанийн хамт олонтой нэгдээд удаагүй ч туршлагатай мэргэжилтнүүдээс богино хугацаанд суралцаж, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун ажиллаж байна.   

Эйблсофт компанийн хөгжүүлэгч Х.Бавуудорж translate box бүтээгдэхүүний англи хэл рүү хөрвүүлэх хэсэгт төвлөрөн ажиллаж буй. “Хүрээ” мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулийн 3 дугаар курсийн оюутан тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас Эйблсофт компанид ажиллаж эхэлжээ. “Манай оюутны ангийн охин энд дадлага хийж байгаад үндсэн ажилтан болсон юм. Удалгүй би ч компанидаа дадлагажиж эхэлсэн. Одоо суралцахын хажуугаар ажиллаж байна. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал хамт олноосоо асуудаг. Гэхдээ хамгийн шилдэг нь мэдээж Google” хэмээн тэр хариулж байна. Х.Бавуудорж одоо ажиллаж буй translate box -ийн хөгжүүлэлтээ цаашид ч хариуцан ажиллахаар болжээ. Түүний ирээдүйн төлөвлөгөөг сонирхвол тодорхой мэдлэг, туршлагатай болчихоод өөрийгөө цааш хөгжүүлэх зорилгоор магистрт суралцах төлөвлөгөөтэй гэлээ.  

Тэрбээр “Хамт олон маань найрсаг, тусч, халуун дулаан уур амьсгалтай. Дээр нь манай захирал их энгийн, бас нийтэч хүн бий. Анх костюм пиджак болсон, албаны хүн байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч бодсоноос тэс өөр хүн байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Н.Баянзул 12 дугаар ангиа төгсмөгцөө буюу өнгөрсөн зунаас Эйблсофт компанийн мэдээлэл технологийн хэлтэст хөгжүүлэгчээр ажиллаж байна.

Н.Баянзул 12 дугаар ангиа төгсмөгцөө Эйблсофт компанийн мэдээлэл технологийн хэлтэст хөгжүүлэгчээр ажиллаж эхэлжээ. Одоо тэрбээр https://www.able.mn/ веб системээ аппликэйшн хэлбэрт шилжүүлж, бүх програмаа утсан дээрээс асуудалгүй ажилладаг болгох хөгжүүлэлтэд төвлөрч буй. Тэр дундаа ухаалаг утаснаас цагаа бүртгүүлэхэд байршил тогтоох хөгжүүлэлтийн хэсэгт ажиллаж байгаа юм. 

“Ах маань энд ажилладаг учраас надад санал тавьсан. Захиралтай анх ирж уулзахад “Код бичиж байсан уу?”, “Өмнө нь юун дээр ажиллаж байсан бэ?” гэх зэргээр асууж байсныг тод санадаг. Миний хувьд зун ахтайгаа хамт код бичиж байсан, цаашдаа программист болох сонирхолтой гэдгээ хэлсний дагуу хоёр сарын хугацаанд дадлагажихаар болж байв. Харин одоо хөгжүүлэгч буюу үндсэн ажилтнаар ажиллаж байна” хэмээн Н.Баянзул ярилаа. Түүний ах огт өөр мэргэжлээр суралцаж байгаад программист болохын тулд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн нэг жилийн ангид амжилттай сурч төгсөөд Эйблсофт компанид ажиллах болжээ. Харин Н.Баянзул ажиллахын зэрэгцээ онлайн сургалтын вэбсайтаас хичээлүүд худалдан авч үзэнгээ өөрийгөө давхар хөгжүүлж буй.  

Монголын технологийн компаниуд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд үүсэж буй трэндийг мэдэрч байгууллагын соёлын түвшинд шинэ хандлагыг нэвтрүүлж эхэлсний нэг нь Эйблсофт компани юм.

Эдгээр залуусын түүх хүн бүр заавал их сургууль төгсөж, диплом авалгүйгээр шууд ажлын талбарт гарч, өөрийгөө хөгжүүлж, туршлагажих боломжтой гэдгийн нэг жишээ юм. Гол нь тухайн компани, хамт олон суралцах ээлтэй орчныг бүрдүүлж, шинэхэн ажилтнаа угтан авбал залуучууд цааш бие даан суралцаж, хөгжих сэдэл болдог бөгөөд залуусыг сургаж ажилд авах боломж бүрэн байгааг Эйблсофт компанийн энэхүү үйл ажиллагаанаас харж болно. 

Эйблсофт компанийн хамт олон үйлдвэрлэлийн томоохон салбаруудын автоматжуулалтад чиглэн ажиллаж байна.

Байгууллагын удирдлагын цогц системийн шийдлийг санал болгодог тус компанийнхан энэ чиглэлээр 12 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй туршлагатай хамт олон. Тэр дундаа албан бичиг боловсруулалтын чиглэлээр дотооддоо тэргүүлж буй.  Өдгөө Эйбл системд 30 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд харилцагчдынх нь 70 орчим хувийг төрийн байгууллагууд бүрдүүлдэг. Байгуулагдсан цагаасаа хойш төрийн байгууллагуудад голлон үйлчилгээ үзүүлж ирсэн залуус өнгөрсөн жилээс стратегиа өөрчилж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг автоматжуулахад анхаарч эхэлжээ. Ингэхдээ олон жилийн турш хөгжүүлж, төгөлдөржүүлж буй программ хангамжийн хүчирхэг суурьтаа тулгуурлан нэмэлт хөгжүүлэлт хийх замаар хэрэглэгчдэдээ давуу талыг бий болгож байгаа юм. 

Энэ талаар Эйблсофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж “Манай систем маш олон төрлийн боломжуудтай учраас салбар салбарын байгууллагууд ашиглах боломжтой. Мөн бид зөвхөн борлуулах бус хэрэглэгчийн дараах үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад програм хангамж нийлүүлээд орхих бус, бүрэн дүүрэн ашиглахад шаардлагатай зөвлөгөө, тусламж үзүүлэхэд онцгойлон анхаардаг гэсэн үг. Ингэж байж л үр шимийг нь хоёр тал тэнцүүхэн хүртэнэ” хэмээн хэлж байна. Тэдний мэргэжлийн үйл ажиллагаа, компанийн нээлттэй бодлого, байгууллагын уян хатан соёл дараа дараагийн олон компанид үлгэр дуурайл болох биз ээ. 

Холбогдох:

Вэб хуудас: www.able.mn

И-мэйл: info@able.mn

Утас:  976 1131-0752
bookzone
Тагууд: Дижитал шилжилтхүнийнөөц

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00