Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалт тавдугаар сард МАНЛАЙЛАЛ сэдвийн хүрээнд явагдаад дуусч байна. Тавдугаар сарын 31-нд болох, энэ сарын сүүлчийн вэбинарыг угтсан подкастын дугаараар “Менежерүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд дараах агуугаар ярилцлаа.
- Орчин үеийн менежментийн чиг хандлага
- Хөдөлмөрийн зах зээл ба компаниудын менежмент
- Менежерүүдэд хамгийн их хэрэгтэй зөөлөн ур чадварууд
- Менежер хүний манлайлал
Дугаараас онцлох 3 санаа
- Менежер хүн баг удирдахад манлайллын үр дүнтэй хэлбэр нь зөв нөлөөлөл юм.
- Ажилтнууд байгууллагаа орхидоггүй менежерээ л орхидог.
- Сайн менежер ямар нэгэн ажил даалгаж үр дүн гаргуулж авдаг. Харин шилдэг менежер тантай ярилцаж, давуу ба сул талууд, ур чадварыг чинь тооцсоны дараа тохирох ажил даалгаж, аажмаар сургахын зэрэгцээ тохирсон сорилтуудыг өгөх замаар хөгжүүлдэг.
Зочин: Б.Даваасүрэн, Гүрэн академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Ene neg bagaa udirdah chadwargui hunii podkast niitlel yasan ikh tawidag yum be!! Uuruu olon huntei bag udurdaj surchihaad ingej munguur niitlel bichuulj bgaasai. Ysan ichdegguim be