Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын зургадугаар сарын бүртгэл эхэллээ. Зургадугаар сарын сургалтаараа бид ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ сэдвийг онцолж байна.
Эртэч хүн болж, өглөөний цагийг өөртөө үр бүтээлтэй зарцуулах арга барил, дадалд суралцаж, бүтээмжээ нэмэгдүүлэх, мөн амьдралын олон талбарт тэнцвэрээ хадгалж, сэтгэл хангалуун байхын тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх, аливаа асуудалд lean сэтгэлгээгээр хандаж, шийдвэрлэх алхмуудыг мэдэж авах, lean сэтгэлгээний талаарх цэгцтэй ойлголттой болж, амжилтад дөтлөхөд тань туслах дэлгэрэнгүй мэдлэг, мэдээллийг энэ удаагийн цуврал вэбинараар олгохоор бид зэхлээ. Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
6 сарын 07. ӨГЛӨӨНИЙ ЦАГИЙГ ӨӨРТӨӨ ҮР БҮТЭЭЛТЭЙ ЗАРЦУУЛАХ АРГАЧЛАЛ
Өглөөний гайхамшиг группийн админ Д.Гэрэлмаа
Хэл Элродын өглөөний гайхамшиг номын агуулгыг хэрэгжүүлэн эртэч хүн болох, өглөөг өөрийн сургалт хөгжилдөө зориулах цаг болгож, үр бүтээлтэй өнгөрөөх, зорьсон зүйлдээ төвлөрч, үр дүнтэй ажиллах арга барил, зөв дадалд суралцахад энэхүү вэбинар танд тусална.
6 сарын 21. ӨӨРЧЛӨЛТИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ОЙЛГОЖ АМЖИЛТАА АХИУЛАХ НЬ
“Афа академи”-ийн үүсгэн байгуулагч, амьдралын дасгалжуулагч Ш.Амартүвшин
Өөрчлөлтийг цаг алдалгүй эхэлж, өөрийн арга барилаа шинэчилснээр та илүү амжилт гаргах боломжтой. Сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүл, ажил бизнес, мөнгө санхүү зэрэг амьдралын олон талбарт тэнцвэрээ хадгалж, сэтгэл хангалуун байхын тулд эхлээд өөрийгөө өөрчил. Энэ удаагийн вэбинар өөрчлөлтийн сэтгэл зүйн талаарх хариултуудыг танд өгөх болно.
6 сарын 27. АСУУДЛАА LEAN ЗАРЧМААР ШИЙДЭЖ, АМЖИЛТАД ДӨТӨЛ
ProMind Institute of Accelerator хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Пүрэвхатан
Бид ажил, амьдралдаа өдөр тутам олон төрлийн асуудалтай тулгарч байдаг. Гэхдээ асуудлыг нөгөө талаас харвал хөгжих, бүтээх боломж юм. Товчоор, асуудлыг хэрхэн тусган авч, хандах вэ гэдэг тун чухал. Тэгвэл асуудалд “lean” сэтгэлгээгээр хандаж, шийдвэрлэх арга барилд суралцсанаар та зөв шийдэлд дөтөлж чадна. Уг вэбинараас “lean” сэтгэлгээний талаарх цэгцтэй ойлголтыг авч, амжилтад дөтлөөрэй.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 3 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар Мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.