BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар үстэй эмэгтэй инээмсэглэн, орчин үеийн хүлээн авалтын өрөөний өмнө гараа зөрүүлэн зогсож байна. Тэр хөнгөн пиджак өмссөн байна. Түүний ард, лого бүхий цэнхэр хананд "МЭДЭ ТЕХНОЛОГИ" гэсэн бичээс тод харагдах бөгөөд энэ нь түүний энэ шинэлэг компанид бизнес эрхлэгчийн үүргийг харуулж байна. - Business.MN

Таван богд группийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Ч.Агиймаа

Таван Богд Группийн дижитал стратеги

Business.mn   Business.mn
2022-05-30
  Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter

Орчин үеийн бизнесийн байгууллагыг мэдээллийн технологигүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Ялангуяа Монголын томоохон группийн Дижитал хөгжлийг хариуцаж яваа хүний хувьд мэдээллийн технологийн байр суурь, чиг хандлагын талаар товчхон мэдээлэл хуваалцъя.

Дижитал эринд байгууллагууд олон шинэ технологийг туршиж, мэдээллийн технологид суурилсан олон арван программ хангамжууд цаг минут тутамд бий болсоор байна. Технологийн энэхүү хөгжил нь бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоог өөрчилснөөр бизнесийн байгууллагууд өөрийн онцлогт тохирсон технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь томоохон сорилт болж байна.

Дижитал технологийг зөвхөн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл биш бизнесийн хөгжлийн хурдасгуур болгож чадсан байгууллага бусдаас түрүүлж хөгжиж байна. Богино хугацаанд, бага зардлаар бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй энэ цаг үед дижитал шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх эерэг өөрчлөлтүүдийг үзүүлэх болжээ.

Дэлхий дахинаа мэдээллийн технологийн чиг хандлагыг гарган зөвлөмжийг өгдөг “Гартнер” компаниас гаргасан 2022 оны шилдэг 12 технологийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Эдгээр технологийн дэвшлийг байгууллагын дижитал стратеги, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглан бизнесийн хурдасгуур болгох нь мэдээллийн технологийн хөгжлийг хариуцаж буй удирдлагын хувьд хамгийн чухал алхам гэж үзэж байна.

Технологийн шилдэг 12 чиг хандлага

Бизнесийн үйл ажиллагаанд дижитал шилжилтийн ач холбогдол, бизнесийн хурдасгуур гэдгийг тодруулбал,

Бидний өдөр тутмын ажил амьдралын хэв маяг мэдээллийн технологитой шууд хамааралтай болж буйн хэрээр бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээ улам тэлж, бусад салбартай холимог шинж бүрдүүлж байна. Энэ үед үнэн зөв мэдээлэл олж авах нь юу юунаас илүү чухал хэрэгцээтэй болсон. Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахын гол цөм нь үнэн зөв датаг боловсруулан, хялбар аргаар хурдтай дүн шинжилгээ хийснээр бүтээмж, үр өгөөжөө дээшлүүлэх, бизнесээ хурдасгах боломжийг бий болгодог.

Түүнчлэн, бизнесийн оролцогч талуудын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр шуурхай дэмжлэг үзүүлэх мэдээллийн нэгдсэн бодлогыг бизнесийн үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүдтэй уялдуулах нь нэн чухал.

Бизнесийн шийдвэр гаргахад шаардагдах үнэн зөв мэдээллээр хангах боломжийг өгөгдлийн менежмент олгодог.

Бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллүүдийн чанар, аюулгүй байдал, мэдээллийг нэгдсэн удирдлагаар системтэйгээр удирдах нь асар хурдтай хөгжиж байгаа өрсөлдөөнт зах зээлийн өнөө үед байгууллагуудад зайлшгүй байх ёстой зүйл болоод байна.

Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагааны процессын урсгалыг автоматжуулан их өгөгдлийг зөв зохион байгуулах нь маш чухал. Дэлхийн өгөгдлийн менежментийн холбооноос гаргасан (DAMA In­ternational) DMBOK2 стандартад тодорхойлсноор, “Өгөгдлийн менежмент нь бизнесийн өгөгдлийг хадгалж хамгаалах, үр ашгийг нэмэгдүүлэхэд нэгдсэн бодлогоор ханган, гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, ухаалгаар хөгжүүлэх явдал юм” гэсэн байдаг.

Өнөө үед мэдээллийн урсгал маш хурдтай болж, технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд дижитал харилцаа нь хурдсахаас гадна мэдээллийн асар том санг үүсгэх, түүнд тулгуурлан нэмэлт бизнесийн орлогын эх үүсвэрээ тодорхойлох томоохон боломж гарч байна.

Удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөх олон талын мэдээллүүдийн уялдаа холбоог хангахад мэдээллийн технологи болон бизнесийн оролцогч талуудын хамтын нягт ажиллагаа маш чухал ба бизнесийн оролцогч талууд хамтран мэдээллийн үнэт хөрөнгө болох байгууллагын нэгдсэн мэдээллийн санг бий болгох нь зүйтэй юм.

Өгөгдлийг зөв загварчлан, технологид суурилсан дата вэйрхаус (Data warehouse) буюу өгөгдлийн санг байгуулан, бизнесийн дүн шинжилгээг хийх нь мэдээллийн үнэ цэнийг үлэмж нэмэгдүүлж байна. Ингэснээр бизнесийн үр ашгийг хурдтайгаар удирдах боломж бүрдэнэ. Сүүлийн үед хиймэл оюун ухаан (AI), машины сургалтын аргачлал (ML), холбогдох өгөгдлийн каталогуудтай хослуулан бизнесийн шинжилгээг хийх нь хамгийн оновчтой аргууд болоод байна.

Таван Богд Группийн хувьд мэдээллийн технологийн үйл ажиллагааны талаар сонирхуулбал,

Таван Богд Групп нь сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа онцгой анхаарал хандуулж байна. Одоогоор нийт 200 гаруй ажилтантай технологийн томоохон багийг бүрдүүлэн, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид, “Дижитал технологи- Бизнесийн хурдасгуур” гэсэн уриан дор дэвшилтэт шийдэлд суурилсан платформын бизнесийг нэлээд олон чиглэлээр сүүлийн үеийн Ажайл аргачлалыг ашиглан, чадварлаг залуустайгаа хамтран зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Жишээлбэл E-commerce, Tok tok, Fintech, RPA, байгууллагын нөөцийн удирдлагын систем /ERP/ гэх мэтчилэн нэлээдгүй олон томоохон системийг дурдаж болно.

Түүнчлэн технологийн салбарт хүний нөөцийн мэргэжлийн ур чадавх, тэдгээрийн ажиллах орчны таатай нөхцөл, ажлын уян хатан систем хамгийн чухал нөлөөтэй байдаг. Иймд бид мэдээллийн технологийн ажилтнууддаа илүү анхаарал хандуулан нэг дор төвлөрөн, хамтдаа хөгжиж, мэдээллээ хоорондоо солилцон туршлагаа ярилцаж байхаар ажлын байрны шинэчлэлт, тохижилт хийж байна. Ингэснээрээ нэг нэгнээсээ суралцан, илүү бүтээмжтэй, шинэлэг байдлаар ажиллах боломж бүрдэнэ.

Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, технологийн шинэчлэлийг хөшүүрэг болгон ашиглаж буй байгууллагууд бусдаас түрүүлэн хөгжиж байна.

Мөн ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ боловсон хүчнийг дэмжин цалинтай дадлагажуулах зорилгоор Ama­zon, Microsoft, Систем центр ХХК, Емпасофт ХХК, ШУТИС, МУИС зэрэг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

bookzone

Мэдээлэл технологи, программ хөгжүүлэлтийн чиглэлээр суралцаж байгаа болон шинэлэг зүйлийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө хөгжүүлэн олон улсын түвшинд мэдлэг ур чадвараа дээшлүүлэх сонирхолтой залуусыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн хамтын ажиллагаа

Дэлхийг бүхэлд нь өөрчилж буй шинэ хувьсгалын хамгийн том давлагаа болох дижитал шилжилтийн чиглэлд Таван Богд Групп хэрхэн ажиллаж байна вэ?

Группийн хэмжээнд дижитал стратегийн гол үндсэн чиглэлээ тодорхойлон, байгууллагын нөөцийн удирдлагын ERP систем, өгөгдлийн засаглалыг системтэйгээр хэрэгжүүлэх, мэдээллийн системүүдийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах зэрэг томоохон ажлууд дээр төвлөрөн ажиллаж байна.

Мөн бизнесийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр бид зах зээлд дэвшилтэт технологид тулгуурласан нэмэлт боломжийг алдалгүйгээр, илүү хурдтайгаар олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр зорин ажилладаг.

Дижитал оффис:

Бизнесийн үйл ажиллагааг илүү оновчтой болгох зорилгоор манай группийн бүх компани Microsoft M365 систем руу албан ёсоор шилжин оффисын орчны бүтээмжээ нэмэгдүүлсэн. Ингэснээр салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан, ажлыг түргэн шуурхай, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр хоорондоо мэдээллээ шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлж байгаа маш том давуу талыг бий болгож байна.

Бизнес процесс автоматжуулалт (RPA, Hyperautomation):

Сүүлийн үед бизнесийн олон үе шат дамжлагыг бууруулах процесс автоматжуулалтын шийдэл нь бизнесийн байгууллагуудын онцлогтой уялдан, бусад дотооддоо ашиглагддаг программ хангамжуудтай холбогдсоноор тухайн бизнесийн үйл ажиллагааг хурдасган шинэ түвшинд гаргаж байна.

Дэлхийн 2022 оны шилдэг 12 технологийн нэг болох Хабрид процессын автоматжуулалтыг (Hyperautomation) бизнесийн байгууллагууд анхаарах болжээ. Робот процессын автоматжуулалт (RPA)-ыг нэвтрүүлсэн байгууллагууд гар ажиллагаа ихтэй механик ажлуудаасаа бүрэн салж, илүү үр дүн, чанарт төвлөрч эхэлсэн нь тухайн байгууллагуудын өрсөлдөх чадварыг өсөн нэмэгдүүлж байна.

Товчхондоо аливаа байгууллагад дижитал шилжилтийг хэрэгжүүлнэ гэдэг нь топ удирдлагын хэмжээнд дэмжиж ойлгож ажиллах нь хамгийн хурдтай хэрэгжүүлэх алхам болдог.

“Таван Богд Групп”-ийн хувьд Gartner компанийн судалгаагаар толгой цохиж буй UiPath RPA болон Microsoft Power Automate-ийг процесс автоматжуулалтдаа хослуулан ашиглаж байна. Ийнхүү бизнесийн онцлогоосоо хамааран тохиромжтой программыг зөв ашиглах нь чухал юм.

Бид салбар компаниудынхаа цаг хугацаа их зарцуулдаг, олон давтамжтай, механик дамжлаг ихтэй процессуудыг автоматжуулснаар бүтээмж хэд дахин нэмэгдсэн. Тухайн хэмнэсэн цаг хугацаагаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг илүү сайжруулахад анхаарал хандуулах боломжтой болсон.

Мөн автоматжуулалтын үр дүнд бий болгосон мэдээллийн баазыг дахин бизнестээ ашиглах нь RPA программын бас нэгэн томоохон давуу тал болж байна.

Өгөгдлийн засаглал ба дата вейрхаус:

Манай групп нь 2021 оны 12 дугаар сард АНУ-ын OvalEdge компанийн албан ёсны нийлүүлэгч болсон ба группийн хэмжээнд их өгөгдлийн сангаа байгуулан, өгөгдлийн засаглалыг системтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү мэдээллийн нэгдсэн сангийн төвлөрлөө ашиглан бизнесийн анализ шинжилгээг хурдтайгаар хийх, оновчтой шийдвэр гаргах, хэрэглэгчийн зан төлөв, онцлогт тохирсон бүтээгдэхүүний судалгаа шинжилгээг цаг тухай бүрд шуурхай хийх, группийн синержи үүсгэн хэрэглэгчээ халамжлах лояалти бий болгох боломжийг бүрдүүлэх зорилттой байна.

Цахим мэдээллийн аюулгүй байдал:

Дижитал эрин үед аливаа үйл ажиллагаа цахим шилжилтэд орж буй хэдий ч дата мэдээлэл их байгаагийн хэрээр төдий чинээ сайн хамгаалах шаардлага гардаг. Бизнесийн байгууллагын хувьд мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхийн хажуугаар бодлогын түвшинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлснээр мэдээллийн системээ аюулгүй хамгаалах боломжтой юм.

Иймд бид ISO27001 олон улсын стандартын хангах бэлтгэл ажлыг хийхийн зэрэгцээ дотоод ажилчдыг дижитал орчинтой хэрхэн харьцах, хэрхэн өөрийн мэдээллээ хамгаалах гэх мэт сургалтад тогтмол хамруулж, заавар зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Таван Богд Группийн хувьд Ерөнхий захирал болон гүйцэтгэх удирдлагууд дижитал шилжилтийг маш соргогоор харж, анхаарлын төв болгон бүгд дэмжиж хамтран ажиллаж байгаа нь маш талархууштай.

Хамтын хүч – Амжилтын түлхүүр

Тагууд: ERPдижиталчлалТаван Богд

Санал болгох:

A presenter stands in front of a screen displaying a technology stack diagram for Veritech, with various interconnected business functions, clouds, and data management elements, while an audience sits facing the stage.
Veritech Cloud ERP платформыг танилцуулах арга хэмжээ боллоо
Illustration of large "ERP" letters on a platform with small business people interacting. Above are icons related to finance, time, and technology. A person presents a chart, and another uses a calculator. Large plants flank the scene.
ERP системийг нэвтрүүлэхээсээ өмнө дотоод процессоо сайжруул
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00