BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Монгол эрдэмтдийн бүтээлд хөрөнгө оруулалт хийцгээе

Монгол эрдэмтдийн бүтээлд хөрөнгө оруулалт хийцгээе

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-06-08
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож ирсэн. Тухайн бүс нутгийн хөрс, ус, ургамалд мал, амьтанд нэн шаардлагатай бичил элементийн дутагдлаас үүдэн халдваргүй эндемик өвчин гарах давтамж ихсэж байна.

Манай орны говь, говь хээрийн бүсэд зэс элементийн дутагдлаас үүдэлтэй оронги, Хангайн бүсэд селен элементийн дутагдлаас үүдэлтэй булчин цайх өвчнүүд хээл хаях байдлаар бог малд, араг ясны булчин саажиж бөгсөн бие мэдээгүй болох адил шинж тэмдгээр төл малд илэрдэг. Булчин цайх өвчний үед хэрэглээнд нэвтэрсэн эм бэлдмэл нь 100% импорт бөгөөд гол үйлчлэгч бодис нь селений давс бөгөөд туслах бодисоор баяжуулалт хийсэн байдаг. Харин оронги өвчний үед зэс агуулсан тэжээлийн нэмэлт, долооц болон селений бэлдмэлээр эмчлэх үйлдэл хийдэг.

Дээрх хоёр халдваргүй өвчний мэдрэг бог мал 2017-оос 2021 оны улсын мал тооллогын дүн харахад тогтвортой, дунджаар 57 сая, хээлтэгч малын тоо 2017 онд дунджаар 25 сая байсан бол 2021 онд 27 сая болж өссөн, бойжуулсан төл 2017 оны 3 сарын байдлаар 20 сая орчим байсан бол 2021 оны 3 сарын байдлаар 17,5 сая орчим болж буурсан байна (Статистикийн нэгдсэн сан). Энэхүү үзүүлэлтээс харахад хээлтэгч малын тоо толгой өссөн боловч, төл бойжилт буурсан үзүүлэлттэй. Хээлтэгч бог малын хувьд хээл хаялт 2017 онд 400 орчим мянга байсан бол 2021 онд 1 сая толгой болж өссөн. Бэлчээрийн даац хэтэрсэн, цаг уурын эрс тэс уур амьсгалд хээлтэгч бог малд урьдчилан сэргийлэх, гарсан төлд эмчлэх зорилгоор малчдад эм, бэлдмэлийн хэрэгцээ улам нэмэгдсээр байна.

Нэг малчин өрх айлыг дунджаар 500 толгой бог малтай бөгөөд хээлтэгч мал нь 300 толгой гэвэл урьдчилсан сэргийлэх байдлаар тарилга хийхэд 6 ш (100 мл) бэлдмэл х 15000 төгрөг буюу 90,000 төгрөг, төл малд адилхан хэрэглэнэ гэж үзвэл нийлээд 180,000 төгрөг зөвхөн булчин цайх өвчнөөс сэргийлэх, эмчлэхийн тулд зарцуулах тооцоо гарч байна. Монгол орны хэмжээнд 2021 оны байдлаар малчин өрхийн тоо 246,3 мянга бөгөөд 246300 өрх айл х 180,000 төгрөг зарцуулна гэвэл  зөвхөн импортын эм бэлдмэлд нэг жилд 44,3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч байна.

МЭХ-ийн судлаачид дээрх импортын эм бэлдмэлийг орлох, орчин үеийн химийн инженерчлэлийн арга ашиглан органик селен ба зэс агуулсан, булчингийн үйл ажиллагааг дэмжих витаминаар баяжуулалт хийсэн “ЗЭСЕЛ” бэлдмэлийн технологийг 2018-аас 2021 оны хооронд хэрэгжсэн “Шинжлэх ухаан, технологийн төсөл”-ийн хүрээнд гарган авч, өвчлөл ихээр гардаг бүс нутаг болох Баянхонгор, Хөвсгөл аймгийн сумдад туршин баталгаажуулж, техникийн бичиг баримт бүрдүүлэн малын эмийн бүртгэлд хүсэлт гаргасан байна. Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэнээр худалдаалах эрх нээгдэх бөгөөд 100%-ын импортын бэлдмэлтэй өрсөлдөх, оронги болон булчин цайх өвчний үед хавсарсан, булчингийн үйл ажиллагааг дэмжих, хавар туйлдаж ядарсан малд энергийн эх үүсвэр болох давхар үйлдэл үзүүлэх эмчлэн сэргийлэх бэлдмэл юм.

“ЗЭСЕЛ” бэлдмэлийн танилцуулга

Зэс болон селен элементийн дутагдлаас үүдэлтэй оронги болон булчин цайх өвчний үед эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэх давхар үйлчилгээтэй бэлдмэл.

ЗЭСЕЛ бэлдмэлийг түүхий эдийн нөөц арвин Олслиг халгай ургамлын газрын дээд хэсгээс усан хандалт явуулж, цэвэршүүлэн усанд уусдаг полисахаридуудыг ялган авна. Орчин үеийн дэвшилтэт химийн нийлэгжлийн арга зүй ашиглан усанд уусдаг полисахаридуудын функциональ группийг ионжуулсан зэс,  селен элемент холбон, витамин Е, Д-тэй зохистой агууламжтайгаар хольж, глюкозоор баяжуулалт хийсэн тарилга, хэрэглээнээс хамааруулан төл малд цацлага хэлбэрээр хэрэглэх тосон суурьт бэлдмэл юм.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа ахлагчтай судалгааны багийн бүтээл “ЗЭСЕЛ” бэлдмэл.

Утас: 96647997

Майл хаяг: d.budragchaa@gmail.com

100%-ын импортын бэлдмэлтэй өрсөлдөх, оронги болон булчин цайх өвчний үед хавсарсан, булчингийн үйл ажиллагааг дэмжих, хавар туйлдаж ядарсан малд энергийн эх үүсвэр болох давхар үйлдэл үзүүлэх эмчлэн сэргийлэх бэлдмэл юм.
Тагууд: инновацМААшинжлэх ухааншинэ бүтээлэрдэмтэд
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00