Өдгөө ухаалаг гар утас нь мэдээлэл авах, солилцох, суралцах, худалдан авалт хийх зэргээр бидний амьдралын хэв маягийг тодорхойлсон технологийн дэд бүтэц болжээ. 2021 оны 10 дугаар сард Метаверс гэх нэр томьёо олон улсад хүч түрэн орж ирснээр технологийн хувьслын дараагийн эрин эхэлсэн билээ.
Энэхүү шинэ эриний бүтээн байгуулалт нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, блокчейн, ухаалаг шийдэл, койн, NFT гэх мэт өргөн цар хүрээг хамарч дэлхий нийтэд Метаверст өөрсдийн байр сууриа эзлэх өрсөлдөөнийг эхлүүлээд байна.
Асар хурдтай технологийн өрсөлдөөнд оролцогч талууд нэгэн зэрэг гараанаас гарч байна.
Технологийн энэхүү хувьсгал нь хувь хүн, албан байгууллага, бизнес эрхлэгч хэн бүхэнд ямарваа нэгэн мэдлэг, мэдээлэл, хүссэн зүйлээ олон нийтэд таниулах хэрэгцээ шаардлагыг асар ихээр нэмэгдүүлж, сая сая ам.долларын зах зээлийг бий болгож байна.
2000 оны эхээр асар хурдтай хөгжиж эхэлсэн дижитал сувгууд нь маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд ихээр гарч ирэх боломжийг олгосон юм.
Дижитал сувгуудыг хүлээн авч дамжуулах төхөөрөмж, хэрэгслүүд дэлхийг хамран хурдацтай тархсанаар боломжит хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контентыг бүтээх замаар өндөр үнэ цэнийг бий болгож, мэдлэг, мэдээлэлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог Inbound маркетингийн төрлүүд хамгийн идвэхтэй ашиглагдаж эхэлсэн билээ.
Гэхдээ дэвшилтэт AR технологитой хослуулан бүтээсэн контент бүхий маркетингийн шинэ төрөл нь хэрэглэгчид болон үзэгчдэд хамгийн үр дүнтэй, өвөрмөц туршлагыг бий болгож “маркетингийн хувьсгал, дараагийн шат” гэж тодорхойлогдож байна.
AR технологи хөгжүүлэлтээр Монголдоо тэргүүлэгч Аргун Групп нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд технологид суурилсан контент үйлдвэрлэлийн экосистемийг бий болгож AR, MR ба XR технологиор баяжуулсан олон талын үр ашиг бүхий цогц шийдлийг боловсруулж олон улс болон дотоодын зах зээлд амжилттай ажиллаж байгаа компани юм.
Тус байгууллага одоогийн байдлаар 40 гаруй ажилтантай бөгөөд 9 жилийн хугацаанд нийтдээ 1200 гаруй удаагийн амжилттай туршилт хийж, 94 AR аппликейшн, 30 гаруй бүтээгдэхүүнийг хөгжүүлснээс гадна олон улсын зах зээлд ажилласан 2 жилийн туршлага дээрээ үндэслэн Монголын контент бүтээгчдэд дэлхийн зах зээлд өрсөлдөхөд нь технологийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.
AR гэдэг нь “Augmented reality” гэх үгийн товчлол бөгөөд бүх төрлийн дижитал контент, виртуал обьектыг нэгтгэн бодит ертөнцөд харуулдаг технологи юм. Энэхүү технологи нь өдгөө дэлхий дахинаа тренд болж, олон улсын томоохон компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлснээр гайхалтай үнэ цэнийг бий болгож байгааг “Аргун групп” компанийн үүсгэн байгуулагч, захирал, Н.Батзориг онцолсон юм.
Тэрээр “Манай баг хамт олон технологи хөгжүүлэлтийн 9 жилийн туршлага дээрээ үндэслэн Метаверс дэх зах зээлийн өрсөлдөөнд томоохон тоглогчдын нэг болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болохыг зорьж байна” хэмээн хэллээ.
Миний хувьд ч 14.2 их наяд ам доллароор үнэлэгдэж байгаа Метаверс зах зээлийн гол тоглогчдын дунд монгол залуус багтаж, олон улсын зах зээлд өндрөөр үнэлэгдсэн нь бахархалтай санагдсан.
Тэд 2018 оноос олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ БНХАУ болон Сингапур улсад салбар компаниа бүртгүүлсэн байна.
Олон хэлний сонголттой AR интерактив контентыг Хятад улсын зах зээлд нийлүүлснээр гуравхан сарын дотор таван тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Монгол залуусын хөгжүүлсэн бүтээгдэхүүн одоогийн байдлаар дэлхийн 5 улсын зах зээлд худалдаалагдаж байна.
14.2 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа Метаверс зах зээлийн гол тоглогчдын дунд монгол залуус багтаж, олон улсын зах зээлд өндрөөр үнэлэгдсэн нь бахархалтай.
Тус компанийн олон улсад өндрөөр үнэлэгдсэн төслүүдийн нэг бол бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, маркетингийн шинэ суваг мета-маркетингийн платформ юм.
Энэхүү платформ нь маркетингийн салбарт дараагийн том өөрчлөлтийг авчрах дэд бүтэц болно гэж тооцогдож байна. Аргуны залуус энэхүү төслөө бодит болон хийсвэр орон зайн цогц харилцааг бий болгох Метаверстэй холбох гүүр гэж тодорхойлсон билээ.
AR Mongolia платформ нь бизнесийн байгууллага болон хувь хүмүүсийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна, шинэлэг аргаар үйл ажиллагаагаа сурталчлан, үнэ цэнээ өсгөх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх ухаалаг шийдлийг хамгийн бага зардлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжыг бүрдүүлжээ.
АR Mongolia платформын онцлох үйлчилгээнээс дурдвал:
Виртуал шоурүүм
Хүн бүрийн гар утсанд салбараа нээе! Та ирээд үзээрэй гэвэл их хотын түгжрэлээс төвөгшөөн тун цөөхөн хүн очдог. Харин та яг одоо гар утсаа нээгээд манайхаар зочлоорой гэвэл хэдэн хүнд хүрэх бол?
Гар утсан дах аппликейшнаараа дамжуулан цаг хугацаа болон санхүүгийн зардлаа хэмнэж хэрэглэгч бүр хүссэн газраасаа таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллийг авч дэргэд нь байгаа мэт танилцан, үзэж сонирхож, сонголтоо хийх боломжтой гэвэл ямар санагдаж байна?
Амжилттай бизнес хэрэглэгчдэдээ ухаалаг шийдлийг санал болгодог.
Виртуал менежер
Цаг хугацаа болон хүний нөөцийн хамааралгүйгээр таны бизнесийг хаана ч нэр төртэйгөөр төлөөлөх, супер менежертэй болмоор байна уу?
Компанийн үнэ цэнийг хамгийн түрүүнд үйлчилгээний ажилтнаар нь үнэлж, дүгнэдэг. Тэгвэл хэзээ ч алдаа гаргадаггүй, харилцааны өндөр ур чадвартай, хэрэгцээтэй мэдээллээ товч тодорхой, нэгэн зэрэг маш олон хүмүүст хүргэж, үйлчилж чадах хариуцлагатай, чадварлаг Виртуал Менежерийг танд санал болгож байна.
AR тараах материал
Нэгэнт та хүн бүртэй уулзалт хийж амжихгүй юм чинь хэлэх гээд чадахгүй, харуулах гээд болохгүй байгаа зүйлээ дэвшилтэт технологийн тусламжтайгаар хамгийн сонирхолтой, ухаалаг шийдлээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүн бүрд санал болго.
Таны бүтээгдэхүүн өөрийгөө танилцуулаад ярина. Үргэлж бүтээгдэхүүнээ сурталчлахгүйгээр харилцагч, хэрэглэгчиддээ хэрэгтэй мэдлэг мэдээлэл, зугаатай контентоор гайхалтай гэнэтийн бэлгийг барьж яагаад болохгүй гэж…
Мөн нэрийн хуудас, танилцуулга, тараах материал гээд бүгдийг нь контентоор баяжуулж ярьдаг болгоё… Таныг унтаж байхад тэд таны өмнөөс хэрэглэгчтэйгээ мэндэлж, танилцуулж, сурталчилж, борлуулсаар байх болно….
“AR Mongolia” нь ухаалаг утсаар дамжуулан виртуал ертөнцөд үйл ажиллагаагаа явуулж, зах зээлээ тэлэх нээлттэй боломжийг танд бүрдүүлэх болно.
Тэдний бас нэгэн онцлох төсөл бол AR Education юм. Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын хэрэглэгдэхүүний 59%- ийн дутагдалтай байдаг. Үүнийг багасгах зорилгоор боловсролын салбарт технологийн дэмжлэг үзүүлж сургалтын хэрэглэгдэхүүний дутагдлыг хямд зардлаар нөхөх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Одоогийн байдлаар тус төсөл нийслэл болон орон нутгийн 60 гаруй ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь орон зай, цаг хугацаанаас үл хамаарах гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүйзөвхөн дүрслэл төдийбиет юмсын дуу чимээг сонсох, дотогшоо нэвтрэх, 3 хэмжээст хөдөлгөөнт дүрслэлээр бодитоор харуулах боломжгүйшинжлэх ухааны туршилтуудыг технологийн тусламжтайгаар туршиж тайлбарлах боломжтойгоос гадна сургалтын хэрэглэгдэхүүнийдутагдлыг хямд зардлаар нөхөх, сурагчдыг шинжлэх ухаанд дурлуулах гэх мэт олон давуу талтай.
Нэг чухал үзүүлэлт нь интернэтгүйорчинд ажиллах боломжтойтул алслагдсан сум, суурин, хөдөө, хот, төрийн болон хувийн сургууль гэх зэргээр ялгаварлалгүйгээр сурагч нэг бүрд дэлхийн дэвшилтэт технологийн тусламжтаймэдлэг олгох юм байна.
Уг төсөл 2018 онд Монгол улсын “Инновацын шилдэг бүтээгдэхүүн”- ээр шалгарчээ.
Аргун компани Монгол улсын сургалтын хэрэглэгдэхүүний дутагдлыг 20%-иар бууруулах зорилго тавин ажиллаж байна.
“Төсөөллөө технологиор урла”