Б.Энхцэцэг нь 10 гаруй жил Эдийн засгийн сэтгүүлч-редактораар ажилласан бөгөөд 2020 оноос Гүрэн Академид Харилцааны ур чадварын багшаар ажиллаж буй. Тус Академи Этон коллежтой хамтран Монголд зуны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хоёр багшийг Англид заах арга зүйн хөтөлбөрт сургасан бөгөөд тэдний нэг нь Б.Энхцэцэг юм. Бид түүнтэй хөтөлбөрийн үр өгөөжийн талаар ярилцлаа.
Гүрэн Академиас хэрэгжүүлж байгаа “GLOBAL NOMADs” зуны хөтөлбөр ямар зорилготой вэ?
Бид олон улсын боловсролын контентуудыг Монголдоо нутагшуулаад зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Манай академиас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд насанд хүрэгчид болон хүүхдийн боловсролыг дэмжих, тэдний зөөлөн ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Энэ жил бид Этон Коллежтой хамтран “GLOBAL NOMADs” гэх 10 хоног үргэлжлэх зуны олон улсын хөтөлбөрийг зарласан. Хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдсанаар Этон Коллежоос “Амжилтад хүргэх ур чадварууд – 2022” гэж тодорхойлсон найман ур чадварыг эзэмшинэ. Тус коллеж өөрсдийн явуулсан судалгаанд тулгуурлан “Хүүхэд 13-17 насандаа зөөлөн ур чадваруудыг эзэмшвэл ажлын байран дээр амжилт гаргах боломж төдий чинээ өснө. Мөн ажил олгогчдын нуруун дээрх ачаа төдий чинээ багасна” гэж дүгнэсэн.
Хөтөлбөрөө боловсруулахдаа Этоныхон БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ чухалчилдаг. Техник мэдлэгтэй байх нь зайлшгүй чухал. Харилцааны мундаг ур чадвартай байх ч гайхам хэрэгтэй зүйл. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж чадах уу? Шинэ санаа, санаачилга гаргаж чадах уу? Гэтэл залуусын голч дүн өндөр хэдий ч, бүтээлчээр сэтгэх ур чадвар дутуу байна гэж ажил олгогчид байнга цохож хэлсээр байдаг. Дээд боловсрол эзэмшихдээ голч дүн шиг чухалчилж тэдгээр ур чадварыг хөгжүүлэх нь хэр чухал талаар бодож үзээгүй нь дийлэнх байдаг.
Дээрх найман ур чадвараас заримыг нь онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, “Тасралтгүй хөгжих нь” гэсэн ур чадвар энэ хөтөлбөрт бий. Тасралтгүй хөгжих гэдэг нь өдөр болгон, байнга хичээл хийхийг бус өөрийн хүсэл сонирхлыг даган хувь хүний хөгжлөө төлөвлөж, түүндээ хэрхэн хүрэх арга замын тухай хэлж байгаа юм. Хоёрдугаарт, “Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь” ур чадвар. Хүүхэд, залуучууд гадаадад сурахаар эсвэл хөдөлмөр эрхлэхээр явдаг. Энэ үедээ бэрхшээлтэй тулгарсан ч түүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, өөрийгөө удирдан асуудлаас хурдан гарах чадварын тухай заах юм. “Нөлөөллөө тэлэх” ур чадварын тухайд хүүхдүүд бүтээлч сэтгэлгээ, харилцаа болон илтгэх ур чадвараа сайжруулах буюу өөрсдийн санааг бусдад зөв ойлгуулж, ятган итгүүлэхэд суралцах юм. Эдгээр болон хөтөлбөр багтсан бусад ур чадвар нь эдүгээ ба ирээдүйд хамгийн үнэ цэнтэй байх болно.
“GLOBAL NOMADs” хөтөлбөр суралцагчдад юу амлаж чадах вэ?
Эхний ээлжид найман ур чадварынхаа түвшинд би хаана байна вэ гэдгээ тухайн суралцагч тодорхойлно. Ингэснээр алийг нь илүү хөгжүүлэх хэрэгтэй, аль чадвар нь төрөлхийн бөгөөд ямар хэмжээнд байгааг олж мэднэ. Дараа нь эдгээр чадварт суралцсанаар өөрийгөө ингэж хөгжүүлэх юм байна гэх аргачлалаа олж авч, түүндээ хүрэх төлөвлөгөөтэй болно. Цаашлаад, сургуульд орсны дараа хөлөө олж, дасан зохицох, амжилтаа үргэлжлүүлэх чадвар эзэмшинэ. Энэ ч үүднээс дээрх ур чадваруудын хичээл бий болсон юм.
Бидний хувьд 2019, 2020 онд Стэнфордын зуны хөтөлбөрт хүүхдүүдээ хамруулж, тэдгээр хүүхдүүд одоо АНУ, Английн их дээд сургуульд амжилттай суралцаж байна. Тэд бол бидний амжилтын гэрч болж зарим нь өдгөө эндээ бүр туслах багшаар ажиллаж байна.
Хувийн манлайлал, өөртөө итгэлтэй байдал нь дарга, удирдагч байхаас үл хамааран амьдралын бүх л талбарт хэрэг болдог ур чадвар юм. Багийн энгийн уулзалтын үеэр саналаа зоригтой, цэгцтэй хэлэх, эсвэл төсөл удирдах тухай л яриа. Түүнээс биш мундаг удирдагч болох, компанийн босс болох тухай заах гээгүй юм. Эхлээд өөрийгөө удирдаж сурах, цаашлаад боломж гараад ирэхэд, түүнийг атгаж аваад, зориглож хийдэг, бусдад ойлгуулж чаддаг байхыг л аль болох эрт зааж, хэрэглээнд оруулах тухай. Үүнд л бид эрт хөтөлж, амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Этон Коллеж Гүрэн академийг сонгосон шалтгаан нь юу вэ?
Бидний тууштай байдалд үндэслэсэн гэж бодож байна. Яагаад гэвэл, бид эхний ээлжид уулзаж, танилцах үед Монгол жижигхэн хэмээн тоож үзэхгүй байсан. Иймээс и-мейл бичих төдий хөндий байдлаас харилцаагаа эхлүүлж байлаа. Гэхдээ бидний хувьд өмнө нь Харвард болон Стэнфордын их сургуультай хамтарч хүүхдүүдэд зориулсан зуны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс ч энэ коллежийн зүгээс Харвард болон Стэнфордоос бидэнтэй хамтран ажиллах талд итгэл үзүүлэхүйц байгууллага мөн эсэхийг асуусан байсан. Тэдгээр байгууллагын зүгээс манай байгууллагатай хамтран ажиллахад ёс зүйтэй, ирээдүйг харсан байгууллага хэмээн тодорхойлсон учраас бидэнтэй хамтран ажиллахаар шийдсэн гэж бодож байна.
“GLOBAL NOMADs” хөтөлбөрт яагаад нүүдлийн соёлын агуулга оруулсан вэ?
2019 онд манай хөтөлбөрийн зөвлөх, Stanford- ийн Precollege-ийн захирал Рик Соммер гэх мундаг хүн Монголд ирсэн. Тухайн үед наадмын өмнөх үе байж таарсан учир хурдан морины сунгаа үзээд маш их сэтгэл хангалуун байсан. Тухайн үедээ “монгол соёл гэдэг агуу юм, та бүхэн үүнийгээ хөтөлбөр болгон хөгжүүлээч ээ” гэсэн санааг онцлон хэлж захиж байлаа.
Түүнээс хойш гурван жилийн хугацаанд бид хөтөлбөрөө санаачлаад, хөгжүүлэлт хийгээд, одоо хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна. Бидний үндэсний өв соёл, монгол хүн гэж хэнийг хэлэх вэ, бид олон улсын түвшинд хэрхэн үнэлэгдэх болон бусдаас яаж ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх вэ зэргийг энэ сургалтад тусгаж өгсөн.
Монгол хүүхдүүд олон улсын хүүхдүүдтэй харьцуулахад юуг шинээр гарган ирж тэдэнтэй хуваалцах боломжтой гэдгийг харах нь их сургуулиудын материал хүлээн авагчдын хүсдэг зүйл юм.
Тэд энэ хүүхэд ямар төрлийн манлайллыг үзүүлэх, ямар ур чадвараа бусадтай хуваалцах боломжтой гэдгийг харж байдаг. Гэвч энэ тал дээр манай хүүхдүүд жаахан сул бөгөөд хэт ерөнхий зүйл ярихаас гадна дүнд хэт анхаарч өөрийн зорилгоо бүрэн тодорхойлоогүй байдаг. Тиймээс монгол үндэснийхээ соёлын агуулгыг Этон Коллежийн найман ур чадварын хичээлтэй хослуулан заах юм.
Нүүдлийн соёлын агуулгыг хөтөлбөртөө оруулна гэсэн саналыг Этон Коллеж хэрхэн хүлээн авсан бэ?
Этон Коллеж нь байгуулагдаад 600 жил болсон. Ингэж удаан оршин тогтнож буй нь маш инновацлаг, шинэлэг санал санаачилгыг байнга нэвтрүүлдэг, шинэ хөтөлбөр боловсруулахад нээлттэй ханддаг, судалгаа сайтай байдгийн шинж. Монгол хүүхдүүдэд заах учраас өөрсдийн давуу тал, онцлогийг заавал тусгах ёстой, шаардлагатай гэдгээ илэрхийлэхэд талархалтайгаар дэмжиж хүлээж авсан. Инноваци гэдэг Этон коллежийн амин сүнс нь учир хамтарч ажилладаг түншүүдээ тийм байхад хүчтэй дэмждэг бодлоготой юм билээ. Энэ хариу нь Этон Коллеж бол манлайлалтай, инновацлаг хамт олон юм байна гэдгийг илүү тод харуулсан.
#GLOBALNOMADS зуны хөтөлбөрт урьж байна
Гүрэн Академид бүртгүүлэх линк: www.gurunacademy.edu.mn
Утас: 90099880, 88886058