BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дотор гурван хүн яриа өрнүүлж байна. Голд нь алаг цамц өмссөн халзан эр гараараа дохиж, цаас барьчихсан судалтай цамц өмссөн баруун талын залуу руу бизнес ярьж байна. Зүүн талд байгаа өөр нэг залуу таблет барин ажиглаж байна. - Business.MN

Стэнфордын профессор Рик Соммер Монгол хүүхдүүдэд зөвлөгөө өгнө

Б.Энхцэцэг   Б.Энхцэцэг
2022-06-06
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Стэнфорд Прэ-коллежийн захирал, математикийн профессор Рик Соммер нь Монголд хэрэгжих “GLOBAL NOMADs” зуны хөтөлбөрийн зөвлөхөөр сүүлийн хоёр жил ажиллаж буй бөгөөд оролцогчдод тусгайлан зөвлөгөө өгөх гэж байна. Гүрэн Академийн удирдах зөвлөлийн гишүүн Рик Соммер нь  гаднын их дээд сургууль, коллежид хэрхэн бэлдэж, амжилттай элсэн орох талаар 13-17 насныханд түлхүү мэдээлэл зөвлөгөө өгөх юм.

Рик Соммер нь  “UC Berkeley” их сургуульд математикийн чиглэлээр бакалавр болон докторын зэрэг хамгаалсан бөгөөд Математик логик гаргалгааг зааж багшийн гараагаа эхэлсэн билээ. Тэрбээр 1995 оноос хойш 25 жил Стэнфордын их сургуульд Математикийн боловсролын хөтөлбөрүүд удирдаж чиглүүлж ирсэн. Цаашлаад тус сургуулийн зуны хөтөлбөрүүдийг манлайлан хөгжүүлж ирсэн туршлагатай. Рикийн удирдаж ирсэн зуны хөтөлбөрүүд  2012 онд Прэ-Коллеж болтол өргөжсөн билээ. Гүрэн Академи нь 2019,2020 онд #Stanford зуны хөтөлбөрт Монгол хүүхдүүдийг сургаж байсан, мөн 2021 онд онлайнаар #EtonCollege зуны хөтөлбөрт Монгол хүүхдүүдийг хамруулж байсан билээ. Рик Соммерийн удирдсан зуны хөтөлбөрт тухайн үед хамрагдаж байсан Монгол хүүхдүүд өдгөө Стэнфорд Минеарва тэргүүтэй Англи, Америкийн томоохон их дээд сургуульд суралцаж байна

Гүрэн Академийн хувьд Английн Этон Коллежтой хамтран 13-17 насныханд зориулсан “GLOBAL NOMADs” зуны хөтөлбөр энэ зун хэрэгжүүлэхээр зарлаад байгаа билээ.

Этон коллеж боловсролын судалгааг тасралтгүй хийдэг бөгөөд үүнийхээ үр дүнд одоогийн ба шинэ үеийн хүүхдүүд амжилт гаргах магадлалыг ихэсгэдэг 8 ур чадварыг тодорхойлж, “Skills for Success-2022” цогц хөтөлбөрийг баталж гаргасан билээ. Энэхүү хөтөлбөрийг Гүрэн академи энэ зун Монгол хүүхдүүдэд заах эрхээ баталгаажуулсан билээ.

  1. Тасралтгүй хөгждөг байх нь
  2. Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь
  3. Нөлөөллөө тэлэх нь
  4. Бүтээлчээр асуудал шийдвэрлэх нь
  5. Харилцааны ур чадвараа сайжруулах нь
  6. Олон нийтэд илтгэх чадвараа сайжруулах нь
  7. Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -1
  8. Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -2

Эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс нь өмнө бүртгүүлдэг, олон улс даяар маркетинг хэрэггүй хамгийн нэр хүндтэй дунд-ахлах сургууль Этон коллеж 600 жил оршин тогтносон нь сургалтын хөтөлбөр заах аргазүйдээ байнгын инновацлаг хандаж ажилласных билээ. Элитүүд, удирдагчдыг бэлддэг хэмээн цоллуулж ирсэн Этон коллеж хөтөлбөрөө илүү хүртээмжтэй байлгах үүднээс олон улс дахь хамтралаа нэмэгдүүлж буй. Монгол Улсаас Гүрэн сургууль Монголдоо албан ёсоор тус коллежийн хөтөлбөрийг эзэмшиж байна. Мөн багш нар нь гурван удаагийн цахим/танхим хосолсон Этон коллежийн сургалтыг Монголд болон Англид очиж авснаар заах эрхтэй боллоо.

Хөтөлбөрт амжилттай суралцсанаар Этон коллеж болон Гүрэн Инновацын сургуулийн хамтарсан сертификат авах бөгөөд, гаднын сургуулиудад орох хүсэлт бүхий материал бүрдүүлэлтэд оролцуулах бүрэн боломжтой.

Монголчууд нүүдлийн соёлыг өөрийн брэнд ур чадвар болгох нь

“Global Nomad” хөтөлбөрт хамрагдсанаар Этон коллежийн хичээлүүдээс гадна Нүүдлийн соёлын үнэ цэнээ өөрийн брэнд болгоход чиглэх практик ажлуудыг хамтдаа хийнэ.

Энэ ч үүднээс бид нүүдлийн соёлоо ойлгож, өөрийн брэнд болгон харуулах, гаднынхны түгээмэл асуултуудад хариулж чаддаг болох, өөрийнхөө имижийг шинээр тогтоох, нөлөөллөө өсгөх практик туршилт, ажлуудыг багтаасан билээ. Гүрэн академийн зуны хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүд маань бидэнтэй байнга холбоотой байдаг бөгөөд өдгөө олон улсад чансаа өндөртэй их сургуулиудад суралцаж буй. Тэд мөн энэ зуны хөтөлбөрт туслахаар ажиллаж, хүүхдүүдэд бодит сорилт, даван туулсан туршлагаа хуваалцаж, та бүхнийг алдаа давтахаас сэргийлэхэд тусална

Хөтөлбөрийн төгсгөлд Стэнфордын Прэ-Коллежийн захирал, математикийн профессор Рик Соммер гаднын их сургууль, коллежид хэрхэн бэлдэж, амжилттай элсэн орох талаар оролцогчдод зөвлөгөө өгөх болно. Стэнфордын их сургуулийн зуны хөтөлбөрийг удирддаг тэрбээр Гүрэн сургуулийн “GLOBAL NOMAD” хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж, чиглүүлж буй билээ.

#GLOBALNOMADS зуны хөтөлбөрт урьж байна

Гүрэн Академид бүртгүүлэх линк: www.gurunacademy.edu.mn

Утас: 90099880, 88886058

bookzone.mn
Тагууд: боловсролГүрэн Академизөөлөн ур чадвар

Санал болгох:

Боловсролын салбарын чанараар манлайлагч
Боловсролын салбарт чанараар манлайлагч
A group of children in matching teal tracksuits gathers around a table, working on papers together, while an adult stands nearby, smiling and watching them in a bright room with wooden lattice walls and plants.
Ирээдүйн элитүүдийг бэлтгэдэг “Эрдмийн гүүр” сургууль
Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг

Эдийн засгийн сэтгүүлч, харилцааны стратегич. Business.mn-нд аялал жуулчлал, менежментийн сэдвээр дагнан бичдэг.

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00