BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дотор нь үр ашгийг илэрхийлсэн тэмдэг бүхий цагаан секунд хэмжигч, доор нь "TIMELY.MN" гэсэн цагаан бичээс бүхий лого. Арын дэвсгэр нь дээд талын гүн улаанаас доод хэсэгт нь тод улбар шар болж шилжсэн нь таны энтрепренер компанийн эрч хүчтэй сэтгэлийг илэрхийлдэг. - Business.MN

Timely.mn: Оффист биш цахимаар цаг бүртгэх шийдэл

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-06-10
  Хүний нөөц
1
Share on FacebookShare on Twitter

Манай улсад хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гол хууль шинэчлэгдэж, мэдээллийн нууцлалтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд шинээр бий болсон. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр байгууллагууд ажилтнуудын хурууны хээг уншуулж ирц бүртгэх, нэвтрүүлэх аргыг халсан билээ.

Ингэснээр хувь хүний биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ажлын цаг бүртгэх үйлчилгээнүүд нэвтэрч байгаагаас анхаарал татаж буй нэг шийдэл бол timely.mn систем юм. “Цаг бүртгэлийн ухаалаг платформ” гэгдэх timely.mn систем өчигдөр /2022-06-10/ нээлтээ хийж, үйлчилгээгээ зах зээлд танилцуулав.

Timely.mn цаг бүртгэлийг хэрхэн шийддэг вэ?

Энэ нь гар утасны байршил дээр суурилсан цаг бүртгэлийн аплликэйшн юм. Ямар нэг төхөөрөмж биш, аппликэйшн учраас хаана ч явсан ажилтан цагаа бүртгүүлж болно. Ажилтан timely.mn аппликэйшнээрээ ирэх болон явах товчийг дарах ба систем тухайн ажилтны байршлыг байгууллагын байршилтай харьцуулан таарсан тохиолдолд цагийг амжилттай бүртгэдэг. Энэ нь хэдэн ч ажилтантай байгууллагад тохирох систем. Аль нэг хэлтэс дээр очиж цагийн бүртгэлийн мэдээллээ хайх хэрэггүй, аппликэйшн дээрээсээ хэрэгтэй мэдээллээ авчихна. Хүний нөөц, цаг бүртгэл, цалин бодолтын ажлыг хөнгөвчилнө.

Timely.mn нь компанийн менежмент, хүний нөөцийн ажлыг дараах байдлаар хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмнэ:

  • Ямар нэг биет төхөөрөмж, нэвтрэх үнэмлэх шаардлагагагүй.
  • Удирдлагууд, менежерүүд хэзээ ч, хаанаас ч ирцийн тайланг төрөл бүрийн ангилал, хугацаагаар харах, хянах боломжтой.
  • Нөгөө талаас ажилтан ирц, цалингийн тооцооллоо харж чадна.
  • Ажилтан өвчтэй, чөлөөтэй, гадуур ажиллах, ээлжийн амралт гэх мэт хүсэлтээ илгээхээс гадна удирдлагад санал, гомдлоо явуулж болно.
  • Ажилтанд хэрэгтэй мэдээ, мэдээллийг илгээнэ.
  • Ажлын уян хатан цагийн тохиргоо.
  • Нэг ажилтан олон байршилд ажиллах горим.
  • Цаасны хэрэглээг хална.
  • Цагийн маргаан, хардалт сэрдэлт багасна.

Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлж Timely.mn системд ажлын цагийн хуваарийг гурван төрлөөр суулгаж өгсөн. Энэ нь 1) уян хатан цагийн хуваарь, 2) ээлжит цагийн хуваарь, 3) чөлөөт цагийн хуваарь юм. Өөрөөр хэлбэл, гэрээс болон зайнаас ажиллах үед энэ системийг ашиглаж болно.

Timely.mn системийг хөгжүүлэгчид нь хэн бэ?

Timely.mn нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль яригдаж эхлэхээс эхэлсэн төсөл бөгөөд Дэлхийн банкны Инновацыг дэмжих хөтөлбөрт оролцон, 70 гаруй багаас эхний наймд шалгарч хөрөнгө оруулалт авсан старт ап компани юм.

Энэ баг гурван төрлийн аппликэйшн хөгжүүлж, саяхан компаниа бүртгүүлсэн бөгөөд зах зээлд танилцуулж буй эхний платформ нь timely.mn юм. Бид “Технологийн шийдлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх платформ хөгжүүлэх, Unicorn компани болох алсын хараатай” гэж timely.mn системийг хөгжүүлэгч “Teqstream” компанийн төлөөлөл С.Золзаяа ярилаа.

Тэд эхний жилдээ 500 орчим байгууллагатай хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй явж байсан бол одоо төлөвлөгөөнөөсөө хол давж 1000 гаруй байгууллагын 11 000 гаруй хэрэглэгчтэй болсон. Энэ нь хувь хүний мэдээллийн нууцлалтай холбоотой эрх зүйн шинэ орчин бүрдсэн энэ цаг үед байгууллагуудад тун хэрэгтэй шийдэл болж чадсаныг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын эхээр Apple-ийн “Appstore business” ангилалд 3-т жагссан амжилт гаргажээ.

Сүүлийн үед гадаадын компаниуд timely.mn платформыг ашиглах хүсэлтүүд ирүүлж байгаа учраас аппликэйшний олон хэлтэй хувилбарыг нэвтрүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр энэ зундаа багтаад гадаадын зах зээлд гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа.

Timely.mn ашиглаж буй зарим байгууллага:

  • ШУТИС,
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • GOYOL Cashmere
  • Sain Electronics
  • BRB,
  • UBCAB,
  • Zochil,
  • Gem International,
  • Түмэншувуут,
  • Darkhan Minj
  • Цахиур Групп
  • Анун ХХК
  • Баялаг энержи ресурс ХХК
  • Golomt Capital
  • Tavan Bogd Finance
  • БДО аудит

Вэб сайт: https://timely.mn/

FB page:  https://www.facebook.com/Timely.mn

Утас: 7505-9955, 9055-9055, 9111-2220

 

bookzone
Тагууд: ажлын цагцаг бүртгэлцагийн хуваарь

Санал болгох:

Ширээний компьютер бүхий ажлын талбайн зураг. Нэг тал нь буйдан дээр байгаа муур, ургамал бүхий гэрийн орчинг харуулсан бол нөгөө тал нь цонхоор харагдах хотын барилгууд бүхий оффисын орчинг харуулж байна. Энэ хоёр тохиргоо нь ижил төстэй ширээний эд зүйлсийг агуулдаг бөгөөд энэ нь гэрийн бизнес болон компанийн даалгаврыг тэнцвэржүүлэх аливаа бизнес эрхлэгчдэд тохиромжтой. - Business.MN
Байнга оффистоо ирж ажилладаг ч, гэрээсээ ажиллах сонголтыг өг
Урт хар үстэй бизнесийн энтрепренер гадаа ширээний ард суугаад үзэг бариад цаасан дээрх хуанли руу зааж байна. Ухаалаг утас, битүү дэвтэр ч ширээн дээр байна. Тэр хүн цагаан урт ханцуйтай цамц өмссөн байна. - Business.MN
Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах цаг үе ойртож байна уу
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
zz
zz
2 жил өмнө

Сайхан мэдээлэл байна .

1

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00