Манай улсад хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гол хууль шинэчлэгдэж, мэдээллийн нууцлалтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд шинээр бий болсон. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр байгууллагууд ажилтнуудын хурууны хээг уншуулж ирц бүртгэх, нэвтрүүлэх аргыг халсан билээ.
Ингэснээр хувь хүний биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ажлын цаг бүртгэх үйлчилгээнүүд нэвтэрч байгаагаас анхаарал татаж буй нэг шийдэл бол timely.mn систем юм. “Цаг бүртгэлийн ухаалаг платформ” гэгдэх timely.mn систем өчигдөр /2022-06-10/ нээлтээ хийж, үйлчилгээгээ зах зээлд танилцуулав.
Timely.mn цаг бүртгэлийг хэрхэн шийддэг вэ?
Энэ нь гар утасны байршил дээр суурилсан цаг бүртгэлийн аплликэйшн юм. Ямар нэг төхөөрөмж биш, аппликэйшн учраас хаана ч явсан ажилтан цагаа бүртгүүлж болно. Ажилтан timely.mn аппликэйшнээрээ ирэх болон явах товчийг дарах ба систем тухайн ажилтны байршлыг байгууллагын байршилтай харьцуулан таарсан тохиолдолд цагийг амжилттай бүртгэдэг. Энэ нь хэдэн ч ажилтантай байгууллагад тохирох систем. Аль нэг хэлтэс дээр очиж цагийн бүртгэлийн мэдээллээ хайх хэрэггүй, аппликэйшн дээрээсээ хэрэгтэй мэдээллээ авчихна. Хүний нөөц, цаг бүртгэл, цалин бодолтын ажлыг хөнгөвчилнө.
Timely.mn нь компанийн менежмент, хүний нөөцийн ажлыг дараах байдлаар хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмнэ:
- Ямар нэг биет төхөөрөмж, нэвтрэх үнэмлэх шаардлагагагүй.
- Удирдлагууд, менежерүүд хэзээ ч, хаанаас ч ирцийн тайланг төрөл бүрийн ангилал, хугацаагаар харах, хянах боломжтой.
- Нөгөө талаас ажилтан ирц, цалингийн тооцооллоо харж чадна.
- Ажилтан өвчтэй, чөлөөтэй, гадуур ажиллах, ээлжийн амралт гэх мэт хүсэлтээ илгээхээс гадна удирдлагад санал, гомдлоо явуулж болно.
- Ажилтанд хэрэгтэй мэдээ, мэдээллийг илгээнэ.
- Ажлын уян хатан цагийн тохиргоо.
- Нэг ажилтан олон байршилд ажиллах горим.
- Цаасны хэрэглээг хална.
- Цагийн маргаан, хардалт сэрдэлт багасна.
Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлж Timely.mn системд ажлын цагийн хуваарийг гурван төрлөөр суулгаж өгсөн. Энэ нь 1) уян хатан цагийн хуваарь, 2) ээлжит цагийн хуваарь, 3) чөлөөт цагийн хуваарь юм. Өөрөөр хэлбэл, гэрээс болон зайнаас ажиллах үед энэ системийг ашиглаж болно.
Timely.mn системийг хөгжүүлэгчид нь хэн бэ?
Timely.mn нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль яригдаж эхлэхээс эхэлсэн төсөл бөгөөд Дэлхийн банкны Инновацыг дэмжих хөтөлбөрт оролцон, 70 гаруй багаас эхний наймд шалгарч хөрөнгө оруулалт авсан старт ап компани юм.
Энэ баг гурван төрлийн аппликэйшн хөгжүүлж, саяхан компаниа бүртгүүлсэн бөгөөд зах зээлд танилцуулж буй эхний платформ нь timely.mn юм. Бид “Технологийн шийдлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх платформ хөгжүүлэх, Unicorn компани болох алсын хараатай” гэж timely.mn системийг хөгжүүлэгч “Teqstream” компанийн төлөөлөл С.Золзаяа ярилаа.
Тэд эхний жилдээ 500 орчим байгууллагатай хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй явж байсан бол одоо төлөвлөгөөнөөсөө хол давж 1000 гаруй байгууллагын 11 000 гаруй хэрэглэгчтэй болсон. Энэ нь хувь хүний мэдээллийн нууцлалтай холбоотой эрх зүйн шинэ орчин бүрдсэн энэ цаг үед байгууллагуудад тун хэрэгтэй шийдэл болж чадсаныг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын эхээр Apple-ийн “Appstore business” ангилалд 3-т жагссан амжилт гаргажээ.
Сүүлийн үед гадаадын компаниуд timely.mn платформыг ашиглах хүсэлтүүд ирүүлж байгаа учраас аппликэйшний олон хэлтэй хувилбарыг нэвтрүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр энэ зундаа багтаад гадаадын зах зээлд гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа.
Timely.mn ашиглаж буй зарим байгууллага:
- ШУТИС,
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
- GOYOL Cashmere
- Sain Electronics
- BRB,
- UBCAB,
- Zochil,
- Gem International,
- Түмэншувуут,
- Darkhan Minj
- Цахиур Групп
- Анун ХХК
- Баялаг энержи ресурс ХХК
- Golomt Capital
- Tavan Bogd Finance
- БДО аудит
Вэб сайт: https://timely.mn/
FB page: https://www.facebook.com/Timely.mn
Утас: 7505-9955, 9055-9055, 9111-2220
Сайхан мэдээлэл байна .