BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүүр царайгүй хослол өмссөн хоёр дүрийн дүрслэл. Том дүрс нь ардаа долларын тэмдэг бүхий улаан цүнх барьдаг бол энтрепренерийг төлөөлж буй жижиг дүрс нь нэг гараараа сунгадаг. Арын дэвсгэр нь үүлс, алс холын хотын тэнгэрийн шугам бүхий энгийн тэнгэрийн дүр зураг юм. - Business.MN

commercial illustrator

Харвард кейс судалгаа: Энтрепренерүүд авлигатай хэрхэн тэмцэж байна вэ?

Б.Мөнхбат   Б.Мөнхбат
2022-06-14
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Харвард бизнесийн сургуулийн подкастаас тоймлон хүргэж байна. Энэ удаагийн сэдэв нь авлига ба орчин үеийн бизнесийн талаар байх юм.

Авлига нь хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Эртний Египетэд авлига амь бөхтэй оршин байсан тухай баримтууд олон байдаг. Дэлхийн банкны судалгаанаас харвал олон улсын авлигын нийт мөнгөн дүн жил бүр 1.5 их наяд ам долларыг давдаг ба үүний улс орны эдийн засаг болон нийгмийн амьдралд үзүүлэх дам нөлөөг тооцоолж баршгүй.

Энэхүү подкастад тус сургуулийн профессорууд Жефф Жонс болон Тарун Канна нарын авлига хөгжиж буй орны төр, хувийн хэвшилд хэрхэн нөлөөлдөг, тэд яагаад хамтран авлигатай тэмцэх ёстой зэрэг сэдвээр хийсэн судалгааг онцолжээ. Энэ судалгаа нь дэлхийн 3 тивийн хөгжиж буй орны 150 энтрепренертэй 1 цагийн турш ярилцаж, нийт 150 цагийн ярилцлага, дата дээр үндэслэж хийгдсэн онцлогтой.

Авлигын тухай зарим зүйлс

Тус судалгаанд авлигыг “албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглах” гэж тодорхойлжээ. Авлига нь зөвхөн ядуу буурай, хөгжиж буй оронд байдаг үзэгдэл биш. Хөгжингүй орнуудад ч гэсэн ямар нэг хэлбэрээр байдаг. Юугаараа ялгаатай вэ гэвэл хөгжил буурай оронд авлига төрийн бүх төвшинд норм болсон байдаг. Авлига хүн төрөлхтөн хоёр маш эртний танилууд. Өгөх авах хоёр тал байсан нөхцөлд л авлига орших боломжтой.

Авлига ихтэй салбарт аливаа нэг ажил үйлчилгээг хийхэд зардал их, урт хугацаа шаардана.

Авлигыг харах хүмүүсийн өнцөг өөр өөр байдаг аж. Зарим нэг нь авлига бол амьдралын нэг л хэсэг учир түүнтэй зохицож амьдрах хэрэгтэй гэж үзнэ. Зарим нь авлига бол хавдар адил учир түүнийг авч хаях ёстой гэсэн ёс суртахууны байр суурийг баримтална. Авлигын тухай яриа дэлхийн хаана ч байсан сэтгэл хөдлөл давамгайлсан халуун байх нь түгээмэл.

Авлигын үр нөлөө

Авлига ихтэй салбарт аливаа нэг ажил үйлчилгээг хийхэд зардал их, урт хугацаа шаардана. Жишээ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт үзүүлэх авлигын нөлөө нь барилга, байгууламжийн чанар муудах, барилгын хугацаа, зардал, үнэ өсөх зэргээр илэрдэг.

Өөр нэг дам боловч ач холбогдол өндөр нөлөө нь авлига ихтэй салбарт чадварлаг боловсон хүчин, талент огт тогтдоггүй. Ялангуяа, инженер, технологи зэрэг нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүд дайжаад алга болдог. Сайн, чадварлаг мэргэжилтнүүдээ алдах нь аливаа нэг бизнесийн салбар, аж ахуйн нэгжид тооцоолж боломжгүй их зардал авчирдаг.

Авлига өгөхгүй бол ажил бүтэхгүйг тосгүй эд анги зуураад хөдлөхгүйтэй зүйрлэвэл яваандаа энэ тос нь элс шороо болж хувирдаг. Ийм нөхцөлд дан ганц боловсон хүчин дайжаад зогсохгүй компанийн, аж ахуйн нэгжийн, улсын биет хөрөнгийг хулгайлаад зугтах зэрэг үр нөлөө ажиглагддаг тухай судалгаанд дурджээ.

Авлига хаа саагүй байхад бизнесийг дүрмээр нь тоглох боломжтой юу?

Авлига таатай үрждэг нэг салбар нь логистик. Персийн буланд логистикийн бизнес эрхэлдэг Арамекс компанийн захирал Фади Гандур хэрхэн авлигад үгүй гэж хэлсэн тухайгаа ийн ярьжээ. Түүний бизнес нь олон улсын түншүүдээс ихээхэн хамааралтай учир тэрээр эхнээсээ олон улсын болон түнш орнуудын авлигын эсрэг дүрэм журмуудыг баримталсаар иржээ. Бас нэг жишээ нь Термакс инженеринг компанийн Ану Ага. Тэрээр компанийн бүх ажилчдаа авлигаас хол байх ам мөчиг бүхий баримт бичигт гарын үсэг зуруулан авч, компанидаа авлигаас ангид соёлыг бүрдүүлжээ. Зөрчсөн ажилчдыг ажлаас нь чөлөөлдөг ба компанийн соёлоор авлигатай тэмцэж болох нэгэн жишээ юм.

Өөр нэг жишээ нь Суданы телеком энтрепренер Мо Ибрахим. Тэрээр Африк тивийг бүхэлд нь хамарсан гар утасны сүлжээг бий болгохоор ажиллаж байгаа ба бүх шатны ажилчдаа авлигаас ангид байлгадаг арга хэмжээ нь Могийн утасны дугаарыг авлига шаардсан албан тушаалтанд өгөх гэжээ. Хэн нэгэн чамайг авлига өгөх авах нөхцөлд оруулах гэж байвал тэр хүнд миний утасны дугаарыг өгчих. Энэ их ажлыг хийхэд гаднын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Гаднын бизнесменүүд, өндөр мэргэжилтнүүд компанийнх нь ТУЗ-д суух шаардлагатай. Тэдний санхүүжилт, зөвлөгөө, дэмжлэг, итгэл хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулалт, мэргэжилтнүүдийг татахын тулд бид олон улсын авлигын эсрэг дүрэм журмуудыг чандлан сахих хэрэгтэй бас захирлын хувьд би өөрөө энэ үүргийг манлайлан гүйцэтгэх ёстой хэмээн тэрээр судалгаанд ярилцлага өгчээ.

Бас нэг жишээ нь Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар. Энэ салбар 2000 оноос хойш бүхэлдээ маш хатуу авлигын эсрэг норм, дүрэм, журмыг баримтлах болсон. Учир нь гэвэл Энэтхэгийн мэдээлэл технологийн салбарын үйлчлүүлэгчид нь Fortune 100-д багтдаг дэлхийн томоохон компаниуд байдаг. Хэрэв авлигын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй байсан бол Энэтхэгийн IT салбар эдгээр том компаниудын итгэлийг хүлээж чадахгүй байсан. Ихэнх түнш, үйлчлүүлэгч компаниуд нь хөрөнгийн биржид арилжаалагддаг нээлттэй компаниуд учир тэдний бүх процесс нээлттэй байдаг. Энэтхэг хамтрагч нь авлигад идэгдсэн байхад танайх ялгагдах зүйл байна уу гээд хөрөнгө оруулагчдын уулзалтад аналистууд, сэтгүүлчид асуугаад эхэлбэл компанид хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ хүмүүс чинь бүгд бизнест хөлөө олчихсон, санхүүгийн хувьд баталгаатай болчихсон. Одоо ингэж ярих амархан хэмээн эргэлзэх нэгэн байна.

Судалгааны үеэр авлигад үгүй гэж хэлэх, хол байх нь хүмүүсийн хувьд сонголт байдгийг ойлгосон. Термаксын Ану Агагийн хувьд энэ сонголт нь компанийн соёлоо өөрчлөх байдлаар илэрсэн. Мо Ибрахимын хувьд гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх механизм болсон. Өөр нэг дурдах ёстой бүлэг хүмүүс бол технологийн энтрепренерүүд. Тэд эдийн засаг дах аливаа нэг асуудлыг ул сууриас нь, бүтцээр нь харж, технологи ашиглан тухайн асуудлыг ил гаргаж байна, үүнийг дагаад ил тод байдал нэмэгдэж байна. Тэгэхээр хүмүүс хувийн амьдралдаа, бизнестээ ямар чиг шугамыг баримтлах нь тэдний сонголт байна хэмээн профессор Тарун Канна онцолжээ.

эх сурвалж: https://hbswk.hbs.edu/item/cold-call-corruption-new-insights-for-fighting-an-age-old-business-problem 

bookzone
Тагууд: авлигабизнес

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Б.Мөнхбат

Б.Мөнхбат

Төслийн менежмент, санхүүжилт, зардлын менежмент чиглэлээр ажилладаг. Менежментийн философи, манлайлал, хувь хүний менежмент, бизнесийн танин мэдэхүйн чиглэлээр нийтлэл бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00