BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц, зангиа зүүсэн нүдний шил зүүсэн өөртөө итгэлтэй энтрепренер орчин үеийн оффис дээр зогсож байна. Түүний ард цагаан самбар, ургамал, тавиурууд нь цагаан өнгийн холбогчоор дүүрсэн байдаг. Офис нь мэргэжлийн, зохион байгуулалттай дүр төрхтэй. - Business.MN

Мастер проперти менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гариг

Б.Гариг: Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн их “Хөдөлдөг” хөрөнгө

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2022-06-30
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Үл хөдлөх хөрөнгийн менежер тухайн байшинд амьдарч, ажиллаж, цагаа өнгөрөөж буй хүмүүсийн амьдралын чанарт бодит, хүчтэй нөлөө үзүүлэх үүрэг хүлээж байна.

Барилгыг өнгө үзэмжтэй, чанартай барих нь чухал. Тэрнээс чухал зүйл бол ирээдүйд тэр барилгын үнэ цэнэ нь байнга өсөн нэмэгдэж байх хэрэгтэй.

  -Та өөрийгөө танилцуулаач. Үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонгосон шалтгаан тань юу байв?

-Би Математикч мэргэжилтэй. Даатгалын салбарт мэргэжилтнээс салбарын захирал хүртэл дэвшин ажиллаж байлаа. Даатгал гэдэг нь өөрөө магадлалын онол дээр тулгуурлаж, эрсдэлийг тоогоор тооцоолдог учраас миний мэргэжил сонголттой яг л тохирч байсан. Мөн тухайн үед барилга, бүтээн байгуулалт, уул уурхай салбарын даатгалын төслүүд дээр маш их судалгаа тооцоолол боловсруулдаг байсан. Улмаар үл хөдлөх хөрөнгө түүний эрсдэлийн үнэлгээг хийж энэ салбарын талаар ойлголттой болж байлаа. Нэг үгээр хэлэхэд зориг гаргаж цоо шинэ салбар буюу хөрөнгийн менежментийн чиглэлээр ажиллах болсон. Үл хөдлөх хөрөнгийн чанар, аюулгүй байдлын талаар сонирхон судалдаг байсан минь энэ салбар руу түлхэн оруулсан болов уу. Өнөөдөр Мастер Менежмент компани гурван томоохон үл хөдлөх хөрөнгийн менежментийг амжилттай хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Таны ажлын нэг өдөр ер нь хэрхэн эхэлдэг вэ?

Завгүй амьдралын хэв маягаасаа болоод өглөөний цайгаа ууж чадалгүй л гэрээсээ гардаг. Харин ажил дээрээ ирээд багийнхантайгаа brainstorm хийнгээ цайлаад амждаг. Тэгээд өдрийнхөө ажлыг хамтдаа төлөвлөөд, үүрэг даалгавруудаа хуваагаад ажилдаа ордог доо. Миний ажлын онцлогоос шалтгаалаад өдөр маш хурдан бас завгүй өнгөрчихдөг.

-Үл хөдлөх хөрөнгийн менежментийг РЕАЛТОР буюу зуучлалын үйлчилгээ гэж ойлгох нь элбэг ажиглагддаг. Үл хөдлөх хөрөнгийн менежер ямар үүрэг хүлээдэг вэ?

Одоо үл хөдлөх хөрөнгийн менежер гэдэг бол нэг байшинг эзэмшээд, түрээсийн орлогоо хураадаг байсан тэр үеэс хамаагүй өөр болсон. Одоо үед наад захын оффисын барилга л гэхэд хэдэн зуун мянган ам.долларын өртөгтэй, тэдгээрийн менежерүүд нь тухайн хөрөнгийг удирдах гүйцэтгэх захирлын байр сууртай болсон байна. Түүгээр ч зогсохгүй тэд тухайн байшинд амьдарч, ажиллаж, цагаа өнгөрөөж буй хүмүүсийн амьдралын чанарт бодит, хүчтэй нөлөө үзүүлэх үүрэг хүлээж байна. Манайд  хөрөнгийн менежмент нь хөгжиж байгаа ойлголт. Үл хөдлөх хөрөнгөөс үйлчилгээ авч байгаа хүн сэтгэл ханамжтай байх боломжийг бүрдүүлэх их чухал үүрэгтэй ажил л даа. Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ ч хөгжиж, цэвэрлэгээ ариутгалаас эхлээд зогсоолын асуудал, дулаан, цахилгаан,аюулгүй байдал гэх мэт маш өргөн хүрээг хамарч байна.

-Үл хөдлөхийн менежмент хувьд олон улсад хэрхэн хөгжиж байна вэ? Бидэнд бусад улс орноос суралцах ёстой чухал зүйл юу байна?

Манай компани Японы хөрөнгийн менежментийн компанитай харилцан туршлага солилцон ажиллах тал дээр санал нэгдсэн. Онлайнаар сургалтууд авч эхлээд байна. Хөрөнгийн менежментийн салбар өндөр хөгжсөн Япон улсаас манайд юуг нутагшуулж болох талаар судалгаа хийж байна. Япон бол мэндчилгээний асар өндөр соёлтой орон. Бид японы угтах үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхийг зорьж байна. Өглөө ажилдаа ирэхэд тань үйлчилгээний ажилчид мэндэлдэг байна гэдэг бол зөвхөн “Сайн байна уу” гэдэг үг хэлж буйгаас хамаагүй өргөн ойлголт юм.

Үүнээс гадна Японд хүний хэрэгцээг маш сайн хангасан байдаг. Хот төлөвлөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотод зогсоолын асуудал маш хурцаар тавигдаад удаж байна. Сүүлийн жилүүдэд төлөвлөлтгүй “гарааш”-уудыг нурааж нийтийн эзэмшлийн зам талбай нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай боловч оршин суугчдын бодит хэрэгцээ хангагдахгүй үлдэж байна. Машинаа халааслаад гэртээ орох боломжгүй учраас маш их төсөв гаргаж тохижуулсан нийтийн эзэмшлийн зам талбайд нь тавихыг үгүйсгэхгүй. Тиймээс оршин суугчдын бодит хэрэгцээг орхигдуулж болохгүй гэдгийг шат шатандаа ойлгох хэрэгтэй байна.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох дараагийн асуудал бол аюулгүй байдал. Үнэ цэнтэй хөрөнгө хариуцан ажиллаж буй хүний хувьд эрсдэлийн бэлэн байдлын хангуулна гэдэг том ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Аюулгүй байдлын тооцоолол судалгааг маш сайн хийхийг хичээдэг. Ямар гэнэтийн зүйл тохиолдоход бэлэн байх ёстой. Галын дохиоллыг ажиллуулж, сургуулилт зохион байгуулж, сард нэг удаа бүх ажилчдадаа галын аюулгүй байдлын сургалт авч байна. Аливаа эрсдэлийн үед хүн нэг бүр үүргээ маш сайн мэдэж байх ёстой. Жижиг зүйлийг орхигдуулж болохгүй нойтон цэвэрлэгээг хүртэл тэмдэг тэмдэглэгээгээ тавьж, хөл хөдөлгөөн багатай үед хийх үүрэг өгч ажилладаг. Хүний эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ. Мэдээж үүний дээр аливаа эрсдэлийг хамгийн хохирол багатай даван туулах чадвартай байх ёстой.

Үл хөдлөх менежментийн салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Салбараар нь авч үзвэл хүний нөөцийн асуудал байдаг. Манай Мастер менежмент компанийн хувьд хүн нэг бүрээ ажиллах явцдаа суралцах илүү хөгжих, цаашид өсөн дэвжих боломжийг бүрдүүлэхийг анхаарч, сайн хамт олон бүрдүүлэхийг хичээж ажилладаг учраас хүний нөөцийн асуудал тулгарах нь харьцангуй бага байдаг.

Одоо тэгвэл багахан хувийн асуулт руу оръё. Та маш завгүй хүн, чөлөөт цаг гарвал юу хийх сонирхолтой вэ?

Бас л ажлын ачааллаас шалтгаалаад  стресс тайлах спорт болон сонирхлыг хөгжүүлэхийг хичээдэг. Усан спортоор нэлээд удаан хичээллэсэн, одоо харин дугуй унах, агаарт алхахыг илүүд үздэг болсон байна. Гэртээ байхдаа инээдмийн, аймшгийн төрлийн кино үзэж толгойгоо амраах дуртай. “Friends” цувралыг гэр бүлээрээ бараг regiously үздэг. Мэдээж цаг л гарвал гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Хүүхдүүдээ олон төрлийн авьяас сонирхлыг нь багаас нь хөгжүүлэхийн тулд дамжаа, сургалтууд руу нь их зөөдөг. Хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарч  байгаа аав хүний бас нэг хариуцлага юм уу даа.

bookzone
Тагууд: барилгареалторүл хөдлөххот төлөвлөлт

Санал болгох:

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
A man in a suit stands in a well-lit corridor with beige walls and closed doors. He has short hair and his arms are crossed. The hallway is empty aside from a white appliance on the floor.
Үнэ цэн бүтээгч Ньюком Проперти
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00