BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зүүн талд сууж буй эмэгтэй, баруун талд сууж буй эрэгтэй хүнтэй тэнцвэртэй жингийн дүрслэл. Аль аль нь цагаан цамц өмссөн тайван харагдаж байна; эмэгтэй нь ягаан өмд, эрэгтэй нь цэнхэр өмд өмсдөг. Арын дэвсгэр нь бизнес дэх энтрепренерүүдийн хоорондын тэгш байдлыг илэрхийлсэн цайвар цэнхэр өнгөтэй байна. - Business.MN

Эмэгтэйчүүд зээлээ илүү хариуцлагатай төлдөг

Ж.Батзул   Ж.Батзул
2022-08-24
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар жендэрийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 14 хууль, таван бодлогын баримт бичиг мөрдөгдөж байна. Гэвч эдгээр хуулийн заалт, баримт бичиг сайн хэрэгжиж чадахгүй байгаа нь хүйсийн харьцаан дээр харагддаг. Хэдийгээр хүн амын тоонд эзлэх хувь хэмжээ хүйсийн хувьд төдийлөн ялгаагүй ч дараах хоёр судалгааны дүн нэлээн анхаарал татлаа.

Гэхдээ зарим салбарт ажиллах боловсон хүчний тоонд хүйсийн тоо хэмжээ зөрүүтэй гардаг. Энэ нь тухайн мэргэжил, салбарын онцлогтой холбоотой учир хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Гэвч нэг салбарт ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүний хөдөлмөрийн үнэлэмж зөрүүтэй байх зэрэг олон ялгавартай байдал нийгмийн анхаарлыг татдаг.

Тухайлбал хоёр зүйл ялгаатай байдал ажиглагддаг. Энэ нь гэр бүлийн хөрөнгийн эзэмшилд эзлэх хүйсийн ялгаа болон бизнесийн хүрээн дэх шийдвэр гаргалтын хувь хэмжээнд эзлэх жингийн үзүүлэлт юм. Тиймээс ч эдгээр олон зөрчлийг арилгах, зөрүүг багасгах зорилгоор “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хүйсийн байдлаас үүдэлтэй олон зөрчлөөс дээр дурьдсан хоёр зөрүүтэй байдал нь нийгмийн хэмжээнд хэрхэн нөлөөлж буй талаар авч үзье.

Өнөөгийн байдлаар сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна.

Эхний асуудал бол гэр бүлийн хөрөнгийн эзэмшилд эзлэх хүйсийн ялгаатай байдал. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” хэмээн заасан байдаг. Гэвч Монгол Улсад ерөнхийдөө эцгийн эрхт ёс уламжлагдан ирж улмаар гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийг эрэгтэй хүн өмчлөх, эзэмших хандлага үргэлжилсээр байна. Өнөөгийн байдлаар сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна. Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос явуулсан энэхүү судалгаанд эрэгтэйчүүдийн 60% нь, эмэгтэйчүүдийн 33% нь сууцаа өмчлөх, эзэмших эрхтэй байгааг дурьдсан байна. Энэхүү тэгш бус байдлыг зөв зохистой шийдвэрлэж чадвал гэр бүлд үүсдэг хүчирхийлэл, салж сарних зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд багасах боломжтой.  

Хоёр дахь асуудал бол хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломж, шийдвэр гаргалтын түвшин дэх тэдний тоо бага байгаа явдал. Уг хуулийн төсөлд “аж ахуй эрхлэгч эмэгтэй” гэдгийг “Аж ахуйн нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг” хэмээн тодорхойлжээ.

147 мянга гаруй ААН бүртгэлтэйгээс 92.5 мянга нь буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга гаруй буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай байна.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээс үзэхэд 2021 оны эцсийн байдлаар манай улсад 147 мянга гаруй ААН бүртгэлтэйгээс 92.5 мянга нь буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга гаруй буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай байна. Эдгээр бүртгэлтэй ААН-үүдээс идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын тоо 37% буюу 55 133 байгаа нь нийт тоон үзүүлэлттэй харьцуулахад чамлахаар үзүүлэлт. Мөн энэ чамлалттай үзүүлэлтэд багтсан ААН-үүдийн 40% буюу 21 837 нь эмэгтэй, үлдсэн 60% буюу 33 296 нь эрэгтэй удирдлагатай байгаа юм.

Эдгээр тоон үзүүлэлтээс харахад эмэгтэй удирдлагатай компани, ААН илүү тогтвортой, хариуцлагтай үйл ажиллагаагаа явуулдаг болох нь харагдаж байна. Үүнийг батлах өөр нэгэн  баримт бол байгууллага, ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 2021 оны эцсийн байдлаар 5.6 их наяд төгрөгт хүрчээ. Тус санд зээлийн үлдэгдэлтэй компаниудын 64% нь эрэгтэй, 36% нь эмэгтэй удирдлагатай байна. Хамгийн сонирхолтой нь эрэгтэй зээлдэгчдийн дундаж зээлийн хэмжээ 96.0 сая төгрөг бол эмэгтэй зээлдэгчдийнх 54 сая төгрөг байгааг та дараах графикаас харж болно. Энэ нь эмэгтэй удирдлагатай компани санхүүгийн хувьд илүү хариуцлагатай хандаж, зээлийн эргэн төлөлтөд илүүтэй анхаарал хандуулдаг болох нь харагдаж байна.  Иймээс эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн салбар дахь хүйсийн эрх тэгш байдлыг хангах үндэслэл болох юм.

Нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ, сая төгрөг

Манай улсын хувьд хүйсээр ангилсан албан ёсны статистик мэдээлэл гаргах, бүртгэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хуульчилсан. Гэвч бизнес эрхлэгч эмэгтэй гэдгийг өнөөг болтол тодорхойлоогүй, үүнд юуг хамааруулах нь тодорхой бус хэвээр байгаа учраас тус хуулийн уг асуудалтай холбоотой зохицуулалт хангалттай түвшинд хэрэгжих боломжгүй байсаар ирсэн билээ.

Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилтийн, бизнес эрхлэх таатай орчиныг бүрдүүлэх юм. Жишээлбэл, АНУ-ын Эмэгтэйчүүдийн бизнесийн өмчлөх эрхийн тухай хуульд эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж гэдгийг “Нэг ба түүнээс дээш эмэгтэй ААН-ийн 51-ээс дээш хувийг өмчилдөг, өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг, хяналт тавьдаг байхыг хэлнэ” хэмээн заасан байдаг. Энэхүү хууль батлагдсанаар Эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зохицуулах, Статистик бүртгэл, мэдээллийн тогтолцоог зохицуулж өгсөнөөрөө онцлог болсон юм.

Харин БНСУ-ын “Эмэгтэй эзэнтэй бизнест дэмжлэг үзүүлэх тухай акт”-д эмэгтэйчүүд эзэмшдэг бизнес гэдгийг “Тухайн компанийн эцсийн шийдвэр гаргахад оролцдог, компанийн гүйцэтгэх албан тушаалтан эмэгтэйг хэлнэ” гэж заасан байна. Тэгвэл “Азийн хөгжлийн банк”-наас эмэгтэйчүүдийн эзэмшдэг бизнесийг “Бизнесийн 50%-иас доошгүйг эмэгтэйчүүд өмчилдөг буюу эзэмшдэг”, “дээд удирдлагын 60-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд бол”, “нийт бүртгэлтэй ажиллагчдын 50-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байх тохиолдлыг хэлнэ” хэмээн тус тус тодорхойлсон.

Судалгаанаас үзэхэд дээрх орнуудын эдийн засагт  оруулж буй эмэгтэйчүүдийн хувь нэмэр бусад улсынхаас өндөр, тэднийг дэмжих бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, хэрэгжилтийг хангах арга механизм, тогтолцоо бүрдсэн гэж үзэж болох юм. Гэвч манай улсын хууль тогтоомжид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам болох “эмэгтэй бизнес эрхлэгч” гэх тодорхойлолт ч байхгүй байгаа нь харамсалтай. Иймээс үүнийг даруй хуульчилж бизнес эрхлэгчдийг хүйсийн ялгавартайгаар бүртгэж  улмаар холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх болон тэдний бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилт олгох, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

bookzone
Тагууд: жендероролцооэмэгтэйэрэгтэй

Санал болгох:

A man in a suit and tie stands in front of a blue backdrop with logos and text, including the World Health Organization and Mongolia. He is wearing glasses and a conference badge.
Т.Мөнгөнбаяр: Эрчүүдэд ямар нэг болзол, шаардлага тавихаас урьтаж нээлттэй ярилцаарай
Чуулганы илтгэгчид болон хэлэлцүүлэгт оролцогчдыг харуулсан гэрэл зургийн эвлүүлэг. Төвийн зураг дээр "Ирээдүйд зориулсан хүч чадлын ур чадвар" сэдэвт хэлэлцүүлгийг харуулж байна. Нэмэлт зургууд нь энтрепренерүүд болон представители компанийг тайзан дээр ярьж, хэлэлцүүлэгт оролцож, шагнал гардуулах ёслолд оролцож буйг дүрсэлдэг. - Business.MN
“Шинэ Үе – Шинэ Чадвар” сэдэвт арга хэмжээнээс онцлох санаанууд
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00