BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хийсвэр өнгөлөг дүрс бүхий нэрийн хуудас барьсан гар. Карт дээр "КОМПАНИЙН НЭР" гэж тод үсгээр, "ЭНД ТАНЫ ДЭД ТОЛГОЙГ" гэж жижиг бичвэрт бичнэ. Зөөврийн компьютерын гар болон кофены аяганы хэсэг нь бүдгэрсэн дэвсгэр дээр харагдах бөгөөд энэ нь орчин үеийн энтрепренерүүдэд төгс төгөлдөр юм. - Business.MN

Компанидаа тохирсон нэр хэрхэн сонгох вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-08-30
  Answered, Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна. 

Компанид нэр өгөх амар биш.Үүсгэн байгуулагчид ихэнхдээ л тохирохгүй нэр сонгочихдог. Гэхдээ зөв аргачлал ашиглавал алдаагаа хялбархан засаж болно. Жэйсон Файфер

Женнифер Фицжеральд бол “Policygenius” компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Гэвч 2013 онд анх байгуулагдахдаа компани нь “KnowItOwl” нэртэй байв.

Түүний компани харилцагчдадаа даатгалын зөв бодлого тодорхойлоход нь тусалдаг учир тэрбээр мэргэн ухаан, заавар зөвлөмжийг тусгасан нэр олохыг хүсжээ. “Бид know-it-all гэдэг үгээр тоглож, тун ухаалаг нэр сонгочихлоо гэж бодсон. Ингээд хөрөнгө оруулагчидтай уулзаж, анхны хэрэглэгч нартайгаа харилцаж, худалдан авагч болон даатгалын компанийн хамтрагчидтай ярилцаж эхлэхэд бид нэрээ байнга давтан хэлэх, үсэглэх, тайлбарлах шаардлагатай болсон. Тун удалгүй нэрэнд маань асуудал байна гэдэгтэй бид санал нэгдсэн” хэмээн тэрбээр дурслаа.

Энэ бол түгээмэл асуудал. Компани үүсгэн байгуулагчдын хувьд анхны тун чухал шийдвэрийн нэг нь нэр олох бөгөөд дийлэнх нь буруу сонголт хийдэг. “Best Buy” анх “Sound of Music”, “Nike” нь “Blue Ribbon Sports”, “Google” харин “BackRub” нэртэй байв. Хэтэрхий явцуу, хэт ерөнхий, буруу зүйлийг санагдуулсан гэх мэт тус тусын сул талтай нэрс. Харин “KnowItOwl” нь хэт ухаалаг нэр байв.

Тэгвэл компанид нэр хэрхэн өгөх ёстой вэ? Ж.Фитцжеральд багагүй судалгаа хийсний эцэст дараах аргачлалыг олжээ.

Алхам 1: Том компанийн нэр судлах

Ж.Фитцжеральд таван хүнтэй багийнхандаа зориулж Google Doc дээр файл үүсгээд тэдний бүтээлч байдлыг өдөөхийн тулд удаах хэдэн долоо хоногт нь нийлмэл үгний санаа (жишээ нь, microcomputer болон software үгний нийлбэр Microsoft), тоо орсон нэрний (жишээ нь, Lot18) санаа ирүүлэхийг хүсэж байв.

Алхам 2: Брайнсторминг

Тэрбээр нэгэн бямба гарагт брэндинг, маркетингийн салбарт ажилладаг найзуудаа урьж багийнхантайгаа хамт пицца идэж, шар айраг ууцгаажээ. Түүний нэрлэснээр энэ бол “багийн бүтэцтэй брайнсторминг” юм. Тэрбээр бизнестэй нь холбоотой ямар нэг үг, тухайлбал хамгаалалт гэсэн үг сонгоход бусад нь 10 минутын дотор хамгаалалттай холбоотой 10 нэр бичих ёстой байлаа. Дараа нь өөрийн зохиосон нэрний жагсаалтаа хоорондоо солилцож, нөгөө хүний нэрнээс сэдэвлэсэн долоон нэр зохионо. Тэд энэ аргаа хэд хэдэн удаа давтжээ.

Алхам 3: Хэрэггүйг нь хас

Google Doc болон брайнсторминг ашигласны үр дүнд тэд нэрний хэдэн зуун хувилбартай болсноор үе шаттайгаар хасах ажлаа эхлүүлэв. Эхлээд “Энэ нэрийг Уолл Стрит Жорналын сэтгүүлчид хэлж байгаагаар төсөөлж чадах уу” гэж асуув. Ингэснээр маш олон нэр хасагдав. Дараа нь өрсөлдөгчдийнх нь нэртэй ижил, санамсаргүйгээр буруу ойлгогдох эрсдэлтэй (Pen Island гэх мэт) болон домайн нэр авч болохооргүй нэрсийг хасчээ.

Алхам 4: Өнгөөр дүгнэж болно

Үлдсэн нэрнүүдийг товчлол (богино байх тусмаа сайн), илэрхийлэл (компанийг илэрхийлж чадах эсэх), хайгдах байдал (хайлт хийх үед гарч ирэхээр онцгой нэр мөн үү) зэрэг төрөл бүрийн шалгуур дээр үндэслэн дүгнэв. Шалгуур бүрийг улаан, шар, ногооноор тэмдэглэжээ. “Policygenius” гэдэг нэр тухайлбал, товч байдлаараа шар өнгө авсан байна. Харин хэт олон улаан авбал хасагдана.

Алхам 5: Хүмүүсийн ой санамжийг шалгах

Хүмүүс танай нэрийг санах уу? Сонсоод нэрийг чинь үсэглэн хэлж чадаж байна уу? Үүнийг шалгаж үзэхийн тулд тэд шалгарч үлдсэн нэрийг хүнээр хэлүүлж, уг аудио бичлэгээ Soundcloud-д байрлуулаад 2000 ам.доллар төлснөөр 1000 хүнээс санал авах эрхтэй болжээ. Мөн тэд тухайн нэртэй холбоотой сэтгэл хөдлөлөө бичиж ирүүлэхийг санал асуулгад оролцогчдоос хүссэн агаад энэ нь “гомдоох эсвэл огт төсөөлөөгүй сэтгэл хөдлөлийг бий болгохоос сэргийлэх” зорилготой байв.

Энэ бүхний эцэст “Pol­icygenius” компани нэрээ олжээ. Эдүгээ тус компани 130 ажилтантай, үйлчилгээ болон контентоор дамжуулж сая орчим хүнд даатгалын тохирох төрлөө сонгоход нь тусалж байна.

Эх сурвалж: Entrepreneur.com

bookzone
Тагууд: брэнд нэркомпанийн нэр

Санал болгох:

Чихэвчтэй хүн бүрээс нь онгорхой цагаан машины дэргэд зогсоод дэлгэрэнгүй тайлбарлав. Машиныг ар талд нь том "MOZO" тэмдэг бүхий үзэсгэлэнгийн танхимд үзүүлжээ. - Business.MN
Д.Дэмбэрэл: Эдийн засгийн тусгаар тогтнолыг тамгалж, Дэлхийг дайлаар мордох Монгол төмөр хүлэг #MOZO
Гоёмсог тохижуулсан ресторанд тогооч, эмэгтэй хоёр ардаа өлгүүрт дарсны шилнүүд, баяр ёслолын гоёл чимэглэлүүд, тансаг улаан суудал зэрэг нь урам зоригтой уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэхүү гоёмсог орчинд тэдний бизнес цэцэглэн хөгжиж байна. - Business.MN
БИЗНЕС ЯГ ИЙМ АМТТАЙ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00