BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Банкнууд ипотекийн зээл олголтоо яагаад багасгав?

Банкнууд ипотекийн зээл олголтоо яагаад багасгав?

Батзул Ж   Батзул Ж
2022-09-12
  Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Арилжааны таван банкны олон нийтэд хувьцаагаа гаргах хугацааг нэг жилээр хойшлуулсан. Тиймээс банкнууд ирэх оны зургаадугаар сар болтол балансаа цэгцтэй, цэвэр байлгах үүднээс зээлийн хөрөнгө оруулалт хийхээ эрс багасгасны дотор ипотекийн зээл олголтыг хумиад байна. Түүнчлэн Монголбанкнаас эдгээр таван банкны активын чанарт үнэлгээ хийж байгаа нь ипотекийн зээл олголтод нөлөөлж байна. Банкнууд тайлбарлахдаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь шинэ зээл санхүүжүүлэх эх үүсвэргүй болгосон гэдгийг хэлж байна. Цар тахалтай холбогдуулан 2020 оноос хойш Монголбанк ипотекийн эргэн төлөлтийг 5 удаа хойшлуулсан бөгөөд  ирэх оны нэгдүгээр сараас эргэн төлөлт эхэлнэ. Наймдугаар сарын байдлаар 63 100 гаруй зээлдэгч 3.4 их наядын ипотекийн зээл төлөлтөө энэ он дуустал хойшлуулаад буй. Энэ хугацаанд тэд төлөх ёстой байсан 195 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулжээ. Энэхүү 195 тэрбум нь эргэн төлөлтөд эсвэл хөрөнгө оруулалтад биш хэрэглээнд зарцуулагдаж байгаа нь инфляц өсөхөд нөлөөлнө гэсэн үг. 

Ипотекийн зээлийг 2013 оноос олгож эхэлсэн. Өнөөг хүртэл олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл одоогоор зургаан их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс хоёр их наяд орчим төгрөг эргэн төлөгдсөн. Үлдсэн дөрвөн их наяд орчмын гурав нь Монголбанкны, нэг их наяд нь арилжааны банкнуудын санхүүжилтээр олгожээ.

Ипотекийн зээлийн санхүүжилт 52%, зээлд хамрагдагсдын тоо 49%-иар буураад байна.

Саяхныг болтол санхүүжилтийн 90%-ийг Монголбанк, 10%-ийг арилжааны банкнууд хариуцаж байсан билээ. Харин одоо ипотекийн зээлийн санхүүжилтийн 60%-ийг Монголбанк, 40%-ийг нь арилжааны банкнууд хариуцаж байна. Цаашдаа 80/20 гэсэн харьцаатай болгох талаар Монголбанкан дээр яригдаж байгаа аж. Энэ оны эхний найман сарын эцсийн байдлаар 4577 зээл хүсэгчид 410 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байгаагаас 224 тэрбумыг нь Монголбанк, 184.6 тэрбумыг арилжааны банкнууд санхүүжүүлсэн.

Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ипотекийн зээлийн санхүүжилт 52%, зээлд хамрагдагсдын тоо 49%-иар буураад байна. Хэдийгээр зээлд хамрагдагсдын тоо 2017-2020 онд төдийлөн хол зөрүүгүй байсан хэдий ч 2021 онд 13292 зээл хүсэгчид нэг их наяд гаран төгрөгийн зээл олгосон байна. 

Ипотекийн зээлийн хүү 2013-2020 онд 8%-тай байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сараас зээлийн хүүг зургаан хувь болгоох шийдвэр гаргасан. Тиймээс хуучин найман хувийн зээлтэй иргэд зургаан хувь рүү шилжих хүсэлтэй байдаг. Хэрэв ингэж шилжүүлбэл нэмэлтээр 400 тэрбум төгрөг шаардагдана. Тэр мөнгийг мэдээж улсаас гаргах бөгөөд энэ тухай яриа одоогоор улс төрийн хүрээнд өрнөж байгаа.

Тагууд: зээлипотекийн зээлорон сууццар тахалэргэн төлөлт
Батзул Ж

Батзул Ж

5 1 vote
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00