BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дорнын эдийн засгийн форум дээр хослол өмссөн хоёр бизнесмен гар барьж байна. Тэд форумын лого, Монгол, Оросын төрийн далбаа бүхий цэнхэр тугны өмнө зогсож байна. Тэдний ард англи, орос хэлээр "Дорнын эдийн засгийн форум" гэсэн бичвэр харагдана. - Business.MN

АИ-92 бензиныг 2027 он хүртэл тогтмол үнээр, дизелийн түлшийг 10%-ийн хөнгөлөлттэй авна

Ж.Батзул   Ж.Батзул
2022-09-08
  Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо 2022 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож байна. Энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн нутагт худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий олон улсын хэмжээний тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ юм. “Олон туйлт ертөнцөд чиглэсэн зам” урианы дор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд  дэлхийн 60 гаруй улс орны төр засгийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд болон төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс 2016 оноос энэхүү чуулганд оролцож эхэлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Шинэ Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Түүний энэ удаагийн айлчлалын хүрээнд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёров түүнд бараалхаж талууд Монгол Улсын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийг шийдвэрлэх асуудалд санал нэгдсэн байна. Үүний хүрээнд Ерөнхий сайд зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгааг хөндөж, тус төсөл нь гурван улсын болон бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шинэ суурь нөхцөл болно хэмээн онцоллоо.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Богдхан” төмөр замын төсөлд тус компанитай хамтарч ажиллахаар  тохиролцсон байна.

Уг эдийн засгийн форум нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцэж, санал солилцохын хажуугаар бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих гол зорилготой. Үүний хүрээнд өнөөгийн байдлаар Оросын Алс дорнодын 11 бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр 2700 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.

Үүнээс гадна Монгол Улсын валютын нөөцийг ихээр багасгаж буй дизель түлш болон автобензинийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах асуудал дээр “Роснефть” компанитай нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Өмнө нь 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, энэ оныг дуустал үнийг тогтвортой хадгалахаар тохироод байсан билээ. Харин тус чуулганы үеэр албаны хүмүүстэй дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон байна.

Мөн айлчлалын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхах үеэрээ Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 км урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар харилцан мэдээлэл солилцов. Уулзалтын үеэр  Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх бүх талын боломжийг ханган ажиллаж буйд талархаж буйгаа “Газпром” компанийн зүгээс илэрхийлсэн бөгөөд энэхүү бүс нутаг дамнан хэрэгжих хамтарсан төсөл харилцан ашигтай байна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. “Газпром” компани бол байгалийн хий, түлшний олборлолт, нийлүүлэлтээр дэлхийн гол тоглогч бөгөөд уг хоолойг 2029 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад мэдэгдсэн юм.

Монгол Улсын хувьд эрчим хүчний дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Үүнтэй холбогдуулан   Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станц барихаар нэлээдгүй хугацаанд төлөвлөн ярилцаж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах үеэрээ Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан байна. Тус яриа хэлэлцээний үр дүнд Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Мөн ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Хэрэв энэхүү асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадвал бид цахилгааны хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар урд хөршид экспортлох бүрэн боломжтой болох юм. 

Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шат буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг оролцогчдод танилцуулсан. Энэхүү бодлогын үр дүнд Монгол Улсын ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал 3 дахин, экспортын хэмжээ 2 дахин өсч 280 гаруй мянган ажлын байр нэмэгдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахдаа ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилготой нарийвчлан уялдуулан боловсруулсан. Мөн хөтөлбөрт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалж бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр хэмээн тооцож буйгаа тодотгосон юм.

bookzone
Тагууд: импортОХУшатахуун

Санал болгох:

A woman in a teal coat holds a basket filled with jars of jelly and flowers, standing in an aisle that feels like an exportyn erdenes, surrounded by shelves brimming with canned and bottled beverages in the bustling grocery store.
Экспортын эрдэнэс 
A low-flying airplane approaches a large stack of colorful shipping containers at sunrise, symbolizing the thriving international trade between Mongolia and Japan, all set against a clear blue sky.
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Монгол 6.9, Япон 116.7 хувь ашиглаж байна
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00