BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зураг дээр хоёр эрэгтэй байна. Зүүн талын хүн суугаад нүдний шил, цайвар цэнхэр цамц, улаан зангиа зүүсэн байна. Баруун талд байгаа хүн мөн сууж, нүдний шил, хар хөх костюм, цайвар цэнхэр цамц, цэнхэр зангиа зүүж, микрофондоо компанийнхаа хамгийн сүүлийн үеийн бизнесийн стратегийн талаар ярьж байна. - Business.MN

Нийслэл, яам хоёр автобуснуудаа шинэчлэх дээр ойлголцохгүй байна

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-09-14
  Учиртай тоонууд
1
Share on FacebookShare on Twitter

Өглөө бүр нийслэлийнхэн хоёр л зүйл бодож байна. Нэг нь түгжрэл хэр байгаа бол, нөгөө нь автобус сийрэг байгаасай. Өглөөний 8 цагт гэрээсээ гараад ажилдаа 10-11 цагт ирж байгаа нь жишиг үзэгдэл боллоо. Түгжрэлд удаан саатвал зарим нь “Ажлаасаа хоцорлоо бууя” гээд хүчээр автобусанд суулгасан аятай үглэнэ. Жолооч зорчигчдоо шуугилдах бүрд хаалгаа нээнэ. Дүүрэн хүнтэй автобуснаас буухдаа, бусдынхаа хувцас хунарыг хайш яайш болгохоос эхлүүлээд, хөл гар дээр нь гишгэн арай хийн хаалгаар гарна.  Ийм орчинд хувь хүний соёл ярих боломж дэндүү хомс. Нийслэл хотын замын сүлжээний урт 1181 км, үүнээс артерийн гол зам 150  км. Хотод бүртгэлтэй 670 гаруй мянган машинтай, түүнийг бүгдийг зам дээр зогсоогоод тавихад 2000 гаруй км болно. Нийт тээврийн хэрэгслийн тоо гэхээсээ  илүү тухайн үед хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын тоо чухал. Гэхдээ өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ гээд бүгд л зам дээр гацаж байна.

Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.

Хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгөөс цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 гээд нийт 591 автобусаар парк шинэчлэх төлөвлөгөөг холбогдох албаныхан ярьж байлаа. Харин одоогоор 60 цахилгаан автобусыг л Монголд оруулж ирсэн аж. Эл асуудал дээр хотын удирдлагууд, сангийн яам ойлголцохгүй байгаа бололтой. Учир нь сангийн яамнаас шаардлагатай мөнгийг авах гэхээр, “Нийтийн тээвэр маш их авлигажсан салбар учраас компаниудыг сайн шалгах хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийдэг. Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.

Бодлого шийдвэр тодорхойлогчид маань хоорондоо болохгүй, бүтэхгүйгээ дурдсаар байтал өвөл болох нь ээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хотын даргад “Энэ оны эцсээр 556 тээврийн хэрэгсэл хасагдахаар байгаа. 590 тээврийн хэрэгслийг худалдаж авах, хүйтрэхээс өмнө оруулах шаардлага үүссэн” тухай хэлж байлаа. Бодит байдал дээр 2009 оноос хойш нийтийн тээврүүдэд шинэчлэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн аль 14 жилийн өмнө актлагдах байсан автобуснуудад шахцалдаад, “чи наашаа, би цаашаа” болоод зорчиж буй. Тооцож үзвэл, нийслэлд үйлчилгээнд явж байгаа 900 гаруй автобусны 50 гаруй хувийнх нь насжилт дуусаж, эрүү өвдөг нь нийлсэн өвгөн шиг утаа тоос манаргаж явна.

Ингээд нийслэлийнхэн энэ өвөл ажил сургуульдаа түгжрэхгүй, автобусандаа чихэлдэхгүй явах шийдэл нь оньсого хэвээрээ үлдэж байх шиг.

bookzone
Тагууд: Нийтийн тээвэрСангийн яамУлаанбаатар

Санал болгох:

Нүдний шил зүүсэн, улаан зангиа зүүсэн цагаан цамц өмссөн эрэгтэй энгийн цэнхэр дэвсгэр дээр янз бүрийн өнгө, брендийн микрофонтой ярьж, бизнесийнхээ стратегийг хэлэлцэхэд бэлэн энтрепренер гэж өөрийгөө харуулж байна. - Business.MN
Нийслэлийн Засаг даргын нэгэн хүсэл
Цэнхэр костюм, улаан зангиа өмссөн, энтрепренер байж магадгүй эр индэр дээр янз бүрийн өнгийн микрофон барьж ярьж байна. Тэрээр цэнхэр хөшиг, шар, улаан өнгийн хийц бүхий тугуудын өмнө зогсож, өөрийн хамгийн сүүлийн үеийн бизнес эсвэл компанийн ололт амжилтын талаар ярилцаж магадгүй юм. - Business.MN
Монголын шинэ бонд: 5 жилийн хугацаатай 650 сая ам.доллар, 8.65% хүүтэй
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Зочин Ж. Алтансүх
Зочин Ж. Алтансүх
2 жил өмнө

Зөв гэхдээ асуудлыг цогцоор шийдэх гэж ярьж байгаа тэгж төлөвлөж чадахгүй эсвэл хүсэхгүй бн… нийтийн тээврийн хэрэгслийг шинэчилээ гэхэд замын нэвтрэх байдал энэ хэвээрээ байвал нөхцөл байдал хэвэндээ л… нягтралтай хэсгээс эхэлж ерөнхий төлөвлөгөөг шинэ виртекаль түвшинд олон нийтийн байгууламжтай уялдуулж төлөвлөх шаардлагатай болоод байгааг мэдрэхгүй бн… төлөвлөлтийг шинэ сэтгэлгээ гээр одоо үе ийн дэвшилтэд арга аргачлаар төлөвлөмөөр бн…
ТҮГЖРЭЛ цогц асуудал гээд л яриад байдаг … энэ асуудал төлөвлөлтийн зураг төслөөр л нэгтгэгдэнэ…

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00