Өглөө бүр нийслэлийнхэн хоёр л зүйл бодож байна. Нэг нь түгжрэл хэр байгаа бол, нөгөө нь автобус сийрэг байгаасай. Өглөөний 8 цагт гэрээсээ гараад ажилдаа 10-11 цагт ирж байгаа нь жишиг үзэгдэл боллоо. Түгжрэлд удаан саатвал зарим нь “Ажлаасаа хоцорлоо бууя” гээд хүчээр автобусанд суулгасан аятай үглэнэ. Жолооч зорчигчдоо шуугилдах бүрд хаалгаа нээнэ. Дүүрэн хүнтэй автобуснаас буухдаа, бусдынхаа хувцас хунарыг хайш яайш болгохоос эхлүүлээд, хөл гар дээр нь гишгэн арай хийн хаалгаар гарна. Ийм орчинд хувь хүний соёл ярих боломж дэндүү хомс. Нийслэл хотын замын сүлжээний урт 1181 км, үүнээс артерийн гол зам 150 км. Хотод бүртгэлтэй 670 гаруй мянган машинтай, түүнийг бүгдийг зам дээр зогсоогоод тавихад 2000 гаруй км болно. Нийт тээврийн хэрэгслийн тоо гэхээсээ илүү тухайн үед хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын тоо чухал. Гэхдээ өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ гээд бүгд л зам дээр гацаж байна.
Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.
Хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгөөс цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 гээд нийт 591 автобусаар парк шинэчлэх төлөвлөгөөг холбогдох албаныхан ярьж байлаа. Харин одоогоор 60 цахилгаан автобусыг л Монголд оруулж ирсэн аж. Эл асуудал дээр хотын удирдлагууд, сангийн яам ойлголцохгүй байгаа бололтой. Учир нь сангийн яамнаас шаардлагатай мөнгийг авах гэхээр, “Нийтийн тээвэр маш их авлигажсан салбар учраас компаниудыг сайн шалгах хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийдэг. Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.
Бодлого шийдвэр тодорхойлогчид маань хоорондоо болохгүй, бүтэхгүйгээ дурдсаар байтал өвөл болох нь ээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хотын даргад “Энэ оны эцсээр 556 тээврийн хэрэгсэл хасагдахаар байгаа. 590 тээврийн хэрэгслийг худалдаж авах, хүйтрэхээс өмнө оруулах шаардлага үүссэн” тухай хэлж байлаа. Бодит байдал дээр 2009 оноос хойш нийтийн тээврүүдэд шинэчлэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн аль 14 жилийн өмнө актлагдах байсан автобуснуудад шахцалдаад, “чи наашаа, би цаашаа” болоод зорчиж буй. Тооцож үзвэл, нийслэлд үйлчилгээнд явж байгаа 900 гаруй автобусны 50 гаруй хувийнх нь насжилт дуусаж, эрүү өвдөг нь нийлсэн өвгөн шиг утаа тоос манаргаж явна.
Ингээд нийслэлийнхэн энэ өвөл ажил сургуульдаа түгжрэхгүй, автобусандаа чихэлдэхгүй явах шийдэл нь оньсого хэвээрээ үлдэж байх шиг.
Зөв гэхдээ асуудлыг цогцоор шийдэх гэж ярьж байгаа тэгж төлөвлөж чадахгүй эсвэл хүсэхгүй бн… нийтийн тээврийн хэрэгслийг шинэчилээ гэхэд замын нэвтрэх байдал энэ хэвээрээ байвал нөхцөл байдал хэвэндээ л… нягтралтай хэсгээс эхэлж ерөнхий төлөвлөгөөг шинэ виртекаль түвшинд олон нийтийн байгууламжтай уялдуулж төлөвлөх шаардлагатай болоод байгааг мэдрэхгүй бн… төлөвлөлтийг шинэ сэтгэлгээ гээр одоо үе ийн дэвшилтэд арга аргачлаар төлөвлөмөөр бн…
ТҮГЖРЭЛ цогц асуудал гээд л яриад байдаг … энэ асуудал төлөвлөлтийн зураг төслөөр л нэгтгэгдэнэ…