BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Нийслэл, яам хоёр автобуснуудаа шинэчлэх дээр ойлголцохгүй байна

Нийслэл, яам хоёр автобуснуудаа шинэчлэх дээр ойлголцохгүй байна

Түвшинбаяр Ундрах   Түвшинбаяр У
2022-10-03
  Учиртай тоонууд
1
Share on FacebookShare on Twitter

Өглөө бүр нийслэлийнхэн хоёр л зүйл бодож байна. Нэг нь түгжрэл хэр байгаа бол, нөгөө нь автобус сийрэг байгаасай. Өглөөний 8 цагт гэрээсээ гараад ажилдаа 10-11 цагт ирж байгаа нь жишиг үзэгдэл боллоо. Түгжрэлд удаан саатвал зарим нь “Ажлаасаа хоцорлоо бууя” гээд хүчээр автобусанд суулгасан аятай үглэнэ. Жолооч зорчигчдоо шуугилдах бүрд хаалгаа нээнэ. Дүүрэн хүнтэй автобуснаас буухдаа, бусдынхаа хувцас хунарыг хайш яайш болгохоос эхлүүлээд, хөл гар дээр нь гишгэн арай хийн хаалгаар гарна.  Ийм орчинд хувь хүний соёл ярих боломж дэндүү хомс. Нийслэл хотын замын сүлжээний урт 1181 км, үүнээс артерийн гол зам 150  км. Хотод бүртгэлтэй 670 гаруй мянган машинтай, түүнийг бүгдийг зам дээр зогсоогоод тавихад 2000 гаруй км болно. Нийт тээврийн хэрэгслийн тоо гэхээсээ  илүү тухайн үед хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын тоо чухал. Гэхдээ өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ гээд бүгд л зам дээр гацаж байна.

Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.

Хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгөөс цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 гээд нийт 591 автобусаар парк шинэчлэх төлөвлөгөөг холбогдох албаныхан ярьж байлаа. Харин одоогоор 60 цахилгаан автобусыг л Монголд оруулж ирсэн аж. Эл асуудал дээр хотын удирдлагууд, сангийн яам ойлголцохгүй байгаа бололтой. Учир нь сангийн яамнаас шаардлагатай мөнгийг авах гэхээр, “Нийтийн тээвэр маш их авлигажсан салбар учраас компаниудыг сайн шалгах хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийдэг. Хотын даргын зүгээс “Парк шинэчлэлийн асуудалд хамгийн их тээг болж буй зүйл нь тендерийн хууль” гэж үзэж байна.

Бодлого шийдвэр тодорхойлогчид маань хоорондоо болохгүй, бүтэхгүйгээ дурдсаар байтал өвөл болох нь ээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хотын даргад “Энэ оны эцсээр 556 тээврийн хэрэгсэл хасагдахаар байгаа. 590 тээврийн хэрэгслийг худалдаж авах, хүйтрэхээс өмнө оруулах шаардлага үүссэн” тухай хэлж байлаа. Бодит байдал дээр 2009 оноос хойш нийтийн тээврүүдэд шинэчлэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн аль 14 жилийн өмнө актлагдах байсан автобуснуудад шахцалдаад, “чи наашаа, би цаашаа” болоод зорчиж буй. Тооцож үзвэл, нийслэлд үйлчилгээнд явж байгаа 900 гаруй автобусны 50 гаруй хувийнх нь насжилт дуусаж, эрүү өвдөг нь нийлсэн өвгөн шиг утаа тоос манаргаж явна.

Ингээд нийслэлийнхэн энэ өвөл ажил сургуульдаа түгжрэхгүй, автобусандаа чихэлдэхгүй явах шийдэл нь оньсого хэвээрээ үлдэж байх шиг.

Тагууд: Нийтийн тээвэрСангийн яамУлаанбаатар
Түвшинбаяр Ундрах

Түвшинбаяр У

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

1 Comment
Inline Feedbacks
View all comments
Зочин Ж. Алтансүх
Зочин Ж. Алтансүх
4 months ago

Зөв гэхдээ асуудлыг цогцоор шийдэх гэж ярьж байгаа тэгж төлөвлөж чадахгүй эсвэл хүсэхгүй бн… нийтийн тээврийн хэрэгслийг шинэчилээ гэхэд замын нэвтрэх байдал энэ хэвээрээ байвал нөхцөл байдал хэвэндээ л… нягтралтай хэсгээс эхэлж ерөнхий төлөвлөгөөг шинэ виртекаль түвшинд олон нийтийн байгууламжтай уялдуулж төлөвлөх шаардлагатай болоод байгааг мэдрэхгүй бн… төлөвлөлтийг шинэ сэтгэлгээ гээр одоо үе ийн дэвшилтэд арга аргачлаар төлөвлөмөөр бн…
ТҮГЖРЭЛ цогц асуудал гээд л яриад байдаг … энэ асуудал төлөвлөлтийн зураг төслөөр л нэгтгэгдэнэ…

0
Reply

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
1
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00