BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Засгийн газар: Цементийг гаалийн татвараас чөлөөлснөөр үнэ нь 400 мянга болж буурах боломжтой

Засгийн газар: Цементийг гаалийн татвараас чөлөөлснөөр үнэ нь 400 мянга болж буурах боломжтой

Батзул Ж   Батзул Ж
2022-10-03
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад анх 1968 онд Чехословак улсын тусламжтайгаар Дарханы цементийн завод үүдээ нээж цементийн үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй. Үүний дараачаар Сэлэнгэ аймагт орших Хөтөлийн цементийн үйлдвэр 1983 онд ашиглалтад орсноор бид жил тутамд 685.0 мянган тн цемент үйлдвэрлэх боломж бүрдсэн юм.

Харин сүүлийн 10 гаран жилийн хугацаанд 100 мянган айлын орон сууц, Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн авто замын шинэчлэл зэрэг цементийн хэрэглээ өндөр олон төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг дагаад  дотоодын хэрэгцээгээ ч хангаж чаддаггүй бидэнд цементийн хомсдол үүссэн учраас импортыг орлож, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилтыг 2010-2012 оны үед тавьснаар шинэ үйлдвэр бий болж хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн билээ.

Өнөөгийн байдлаар Хөтөлийн “Цемент-Шохой” ХК, Евро цементийн стандарт бүхий Мак-ийн үйлдвэр, “Монцемент Билдинг Материалс” ХХК гэх гурван томоохон үйлдвэр цемент үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэр нь тус бүр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хэдий ч дотоодын хурдацтай өсөж буй хэрэгцээг хангах боломжгүй байдал үргэлжилсээр  байгаа юм.

Дээрх гурван үйлдвэрээс гадна жижиг үйлдвэрүүд ашиглалтад орж нийт зургаан үйлдвэр дотоодын хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Улмаар дотоодын нийт үйлдвэрлэл жилд 4.25 сая тоннын хэмжээнд хүрэх төлөвтэй хэдий ч хэрэглээгээ бүрэн хангах боломжгүй байна.

Үүнээс гадна  барилгын ажлын эрчимтэй үе дуусах дөхсөн өнөө үед Хөтөлийн цементийн үйлдвэр “төлөвлөгөөт засварын ажил” гэх тайлбарын дор үйлдвэрийн тэг зогсолт хийгээд байгаа нь цементийн хомсдол үүсгэхэд мөн нөлөөлж байгааг дурдах нь зүйтэй.  Гэхдээ хавар үүссэн энэ хомсдол өдгөө ч үргэлжилж өнөөдөр нэг тонн цементийн үнэ 500-600 мянган төгрөгийн хэмжээнд хүрсэн хэдий ч зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Үүнээс болж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт болон орон сууцны барилгажилтын явц удааширч иргэдийн бухимдлыг төрүүлж байна.  

Нэг тонн цементийн үнэ 500-600 мянган төгрөгийн хэмжээнд хүрсэн хэдий ч зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна.

Цементийн хомсдол үүсэж буй нь түүнд оногдсон өндөр хэмжээний татваруудтай холбоотой. Үүнд гаалийн албан татвар 20%, НӨАТ 10% буюу нийтдээ 30%-ийн татвар ногддог билээ.

Үүсээд буй цементийн үнийн өсөлт болон хомсдолтой холбогдуулан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулахдаа “Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрийн өмчид шилжүүлснээс хойш хэсэг хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажилласан. Одоогоор техникийн шинэчлэл хийх төлөвлөгөөний дагуу түр зогсолт хийгээд байгаа гэдэг тайлбар ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-аас тус үйлдвэрт ээлжит бус шалгалт хийсэн” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр хомсдолын эсрэг Засгийн газар энэ оныг дуустал гаалийн албан татварыг нь бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан болохыг мөн мэдэгдсэн юм. Гаалийн албан татварын 20%-ийг бүрэн чөлөөлснөөр дунджаар 550 мянган төгрөгт хүрээд буй нэг тн цементийн үнэ 400 орчим мянган төгрөг болох боломжтой юм. Харин НӨАТ-ын 10%-ийн татварыг заавал УИХ-аар хэлэлцэж байж өөрчлөх боломжтой байдаг билээ. 

“Ковид19” цар тахал гарсантай холбогдуулан цементийн үйлдвэрлэл харьцангуй орой эхэлсэн нь ч энэхүү хомсдолд нөлөөлсөн болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ цементийн үнэ огцом өсөж, дотоодын зах зээлд хомсдол нэг бус удаа үүсэж байгаа юм.  2007 онд нэг тонн цемент 80-90 мянган төгрөгөөс 120-140 мянга  болж, 2013 онд сар дараалан 185-300 мянга,  2014 онд 260 мянган төгрөг болж эрс өсөж байсан билээ. Өмнөд хөршөөс оруулж ирэх цементийн хэмжээг нэмэгдүүлснээр үнийн хөөсрөл арилж буцаад хэвийн байдалдаа орж байсан юм.

Засгийн газрын зүгээс Дарханы чиглэлийн авто зам барих ажлыг зогсоолгүй ирэх 10 дугаар сард замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд буй. Үүний тулд одоо дотооддоо үйлдвэрлэж буй бүхий л цементийг тийш чиглүүлж байгаа нь барилгын салбарынханд ихээхэн хүндрэл үүсгэх магадлалтай. Тиймээс бүтээн байгуулалтын сарууд тун удахгүй дуусахтай холбогдуулан энэхүү арга хэмжээг авч байгаа нь зүйтэй шийдвэр байх магадлалтай. Гэхдээ нэлээн цаг алдан байж тус тогтоолыг гаргаж буй нь шүүмжлэлтэй юм. Хэрэв ингэж цаг алдаагүй бол тус замын болон олон барилгын төсөл хэвийн явагдаж эдийн засагт үзүүлэх нөлөөгөө ч алдахгүй байх байсан билээ.        

Тагууд: барилгазамцементийн үнэ
Батзул Ж

Батзул Ж

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00