BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том цонхтой тод гэрэлтэй өрөөнд дөрвөн эмэгтэй хамтдаа зургаа авахуулж байна. Тэдний хоёр нь, магадгүй бизнес эрхлэгчид, сандал дээр сууж, шар цамц, улаан зүрхтэй цагаан кардиган өмссөн байна. Нөгөө хоёр нь тэдний ард хоёулаа бараан хувцас өмсөн өөртөө итгэлтэй инээмсэглэн зогсоно. - Business.MN

Нолур брэнд: Дөрвөн найз бүсгүйн хязгааргүй тэмүүлэл

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-09-15
  Made in Mongolia
0
Share on FacebookShare on Twitter

Ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өөрийгөө чанга дуугаар зарлаж буй “Nolur” брэнд есдүгээр сарын 3-нд “INFINITY 2022” нэртэй анхныхаа загварын шоуг “Sky resort”-ын байгалийн сайханд явагдлаа.

Шоуны зохион байгуулалтад өөлөх зүйл байсангүй. Арга хэмжээг эхлүүлж Богд хан уулын ар энгэрт “Уяхан замбуутивийн наран” дуу эгшиглэв. Харин шоуны явцад уламжлал болон орчин үеийн элементүүдийг хослуулсан хөгжмийн бүтээлүүд нь загвар өмсөгч бүсгүйчүүдийн ганхан алхаа, тэдний өмссөн ноолууран хувцаснуудтай төгс хосолжээ.

“Nolur” брэндийг 30-аад жил найзалж нөхөрлөж буй Б.Пунсалдулам, Г.Энхдэлгэрэх, Т.Хүрэлчимэг, У.Уранзаяа гэх дөрвөн найз бүсгүйн үүсгэн байгуулжээ. Энэхүү шоунд танилцуулсан 70 гаруй загвар нь тэдний өнгөрсөн гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Дөрвөн найз амьдралын зорилго, үнэт зүйлсээрээ нэгдэж, анх нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд өөрсдийн боломжоороо тусалдаг хүмүүнлэг үйлс зохион байгуулдаг байв. Олонд зарлаж байгаагүй ч  маш олон хүүхдэд тусалж баярлуулжээ.

“Nolur” брэндийнхээ философийг тодорхойлохдоо тэд “байгальд ээлтэй” байх зарчмыг үндэс болгож, алсын хараагаа “Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд тав тух, гоозүй, цэвэр байгалийн байдлаараа танигдсан тогтвортой монгол ноолуурын брэнд болно” гэж томьёолжээ. Тиймээс байгальд зохион байгуулсан, дотоод гадаадын 250 гаруй зочин оролцсон тэдний анхны загварын шоу арга хэмжээнээс байгалиа энэрэх сэтгэл, гоо үзэсгэлэнгийн агуулга, уур амьсгал мэдрэгдэж байв. Өөрөөр хэлбэл, энэ шоун дээр байгалийн сайхан, хувцасны сайхан, хүний сайхан гурав төгс хоршжээ гэж хэлж болно.

Энэ шоун дээр байгалийн сайхан, хувцасны сайхан, хүний сайхан гурав төгс хоршжээ.

Тэд өөрсдийн бүтээлээр дамжуулж хүн хүнээ, хүн байгалиа хайрлах сэтгэлийг илэрхийлэхийг хүсдэг гэж ярьж байлаа. Энэ утгаараа Нолур брэнд бол зүгээр нэг ноолууран хувцас биш, шоунд оролцсон нэгэн зочны бичсэнээр Нолур бол өгөхийн хүсэл шингээж урласан тансаг бүтээгдэхүүн ажээ.

Энэ тансаг брэндийг дөрвөн найз анхнаасаа гаднын зах зээлд зориулж бүтээсэн байна. Гэвч цар тахал тэдний төлөвлөгөөг нураасан учраас 2020 онд “Sky resort”-д Асем Клабхауст анхны дэлгүүрээ нээх шийдвэрийг үүсгэн байгуулагчид гаргажээ. Хэдийгээр цагийн хуваарийн хязгаарлалтаас болж хаалттай өдрүүд олон байсан ч тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд цар тахлын жилүүдэд ч олон тооны байнгын буюу үнэнч хэрэглэгчтэй болсон байна. Улмаар тэдний бүтээгдэхүүнийг хотын төвөөс авах гэсэн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хоёр дахь дэлгүүрээ Шангри-Ла Молл-д нээжээ.

Ямааны шигшмэл хольцгүй цэвэр ноолууран болон торгоны хольцтой гэсэн 2 төрлийн утсаар сүлжигддэг.

Дотоодын зах зээлд байр сууриа нэгэнт бэхжүүлсэн “Nolur” брэндээ дөрвөн найз бүсгүй цаашдаа дэлхийд гаргах үндсэн зорилго, амбицаа өвөртлөн ажиллаж байна. Үүний хүрээнд анхны алхам болгож гадаадын худалдан авагчдад зориулаад www.nolur.online платформыг ажиллуулж эхэлжээ. Эдүгээ “Nolur” брэнд нь нийт 300 гаруй загвартай болсон бөгөөд ноолууран хуримын даашинз урласан анхны кашемир брэнд болсон гэдгээрээ ялгардаг. Түүнчлэн хувцаснууд нь ямааны шигшмэл хольцгүй цэвэр ноолууран болон торгоны хольцтой гэсэн 2 төрлийн утсаар сүлжигддэг ажээ. Торгон ноолуураар хийсэн хувцас хөнгөн, нимгэн, гоёмсог бөгөөд түүгээр оффиссын болон гоёлын загваруудыг хийхэд тохиромжтой байдаг юм байна. Нолур брэндийн хувцаснууд өмсөхөд эвтэй, загварууд нь ховор давтагддаг, цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэг онцлогтой аж.

Ийнхүү Нолур брэнд нь энэ дөрвөн бүсгүйн удаан жилийн нөхөрлөл, хязгааргүй хүсэл мөрөөдөл нь улс орны нэрийн хуудас болсон дэлхийд танигдсан “шилдэг ноолуурын брэнд ” болоход тун ойрхон байгаа нь дээрх шоунаас харагдлаа. Шоуныхаа нэрийг “Infinity” гэж нэрлэсэн нь тэдний алсын хүсэл мөрөөдөл, алсын хараа нь эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн аж.

 

1 of 8
- +
Хоёр загвар өмсөгч гадаа модон зурвас дээр алхаж, загварын хувцсаа харуулж байна. Нэг загвар өмсөгч нь цагаан өмдтэй ногоон ноосон цамц өмсдөг бол нөгөө нь цагаан цамцтай, цагаан цамцтай. Цаана нь майхны дэргэд түүхэн хувцастай энтрепренёр харагдаж байгаа нь дүр зурагт өвөрмөц өнгө аяс нэмж байна. - Business.MN
Шар саарал даашинзтай эмэгтэй гадаа загварын шоуны үеэр модон зурвасаар алхаж байгаа нь бизнесийн энтрепренерийн итгэлтэй алхмыг илэрхийлдэг. Тэр урт хар үстэй, өндөр өсгийтэй гутал өмсдөг. Түүний ард цагаан майхан, үзэгчид буух зурвасын хоёр талд сууж, цаана нь ногоон байгууламж бий. - Business.MN
Хоёр загвар өмсөгч гадаа модон зурвасаар алхаж байна. Зүүн талд байгаа загвар өмсөгч нь энтрепренерийн сүнсийг шингээсэн бөгөөд урсдаг кардиган бүхий цөцгий өнгөтэй хувцас өмссөн бол баруун талд байгаа загвар нь цагаан өмдтэй хослуулсан улаан яст мэлхий ноосон цамцыг харуулжээ. Үзэгчид хөөрөх зурвасын хажуугаар сууна. - Business.MN
Нэг хүн цагаан өмд, цамц өмссөн гадаа модон зурвасаар алхаж байна. Эргэн тойрон нь далдуу модны навч, майхны бүтэцтэй бөгөөд халуун орны уур амьсгалыг өгдөг. Загварын үйл явдлыг судалж буй энтрепренер байж магадгүй бүдэг бадаг дэвсгэр дээр өөр хүн харагдаж байна. - Business.MN
Цайвар ягаан, урт ханцуйтай, тугал хүртэл сүлжмэл даашинз өмссөн загвар өмсөгч гадаа буух зурвасаар алхаж байна. Арын дэвсгэр дээр бүдгэрсэн мод, барилга, хажууд нь сууж буй үзэгчид буюу бизнес эрхлэгчид болон компанийн төлөөлөгчид загвар дээр анхаарлаа хандуулж байна. - Business.MN
Загвар өмсөгч гадаа модон зурвасаар өөртөө итгэлтэйгээр алхаж, бэлхүүсээрээ тайралттай, нэг мөртэй хар даашинзаа харуулж байна. Бизнесийн урам зоригтой мэргэжилтнүүд шиг вандан сандал дээр сууж буй үзэгчид загварын шоуг анхааралтай ажиглаж байна. Арын дэвсгэр дээр мод, бүдгэрсэн бүтэцтэй. - Business.MN
Хоёр эмэгтэй гадаа нисэх зурвас дээр алхаж байна. Зүүн талд байгаа эмэгтэй цагаан юүдэнтэй цамц, леггинс өмссөн бол баруун талд байгаа эмэгтэй шүрэн цамц, цагаан банзал өмссөн байна. Тэд хоёулаа сүлжсэн урт үстэй. Хүмүүс бизнесийн онцгой арга хэмжээнд оролцож байгаа мэт хөөрч буух зурвасын дагуу сууж байна. Мод нь дэвсгэрийг бүрдүүлдэг. - Business.MN
Загвар өмсөгч нөмрөгтэй тунгалаг, цагаан, сүлжмэл даашинз өмсөн гадаа нисэх зурвас дээр алхаж байна. Бизнес сонирхогчид, урам зоригоор дүүрэн үзэгчид мод, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн модон зурвасын хоёр талаас харж байна. Загвар өмсөгч нь үсээ эргүүлж, төвийг сахисан нүүр будалттай. - Business.MN

 

 

 

Онлайн дэлгүүр: nolur.online

Утас: 7777 2177

bookzone
Тагууд: загварзагварын шоуноолуурүндэсний үйлдвэр

Санал болгох:

Өдөр тутамд өмсөх өв соёл
Өдөр тутамд өмсөх өв соёл
Чуулганы зургуудын эвлүүлэг. Дээд эгнээнд тайзан дээр зургаан энтрепренер оролцогчтой хэлэлцүүлэг өрнөж байна. Дунд эгнээнд зүүн талд индэр дээр байгаа хөтлөгч, баруун талд бизнесийн ойлголттой байгаа үзэгчдийг дүрсэлсэн байна. Доод эгнээнд оролцогчид сууж, чанга яригч дээр анхаарлаа хандуулдаг. - Business.MN
Ноолуурын салбар ногоон сорилтын өмнө ирлээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00